HAIKU- ART Exhibition Зураач, дизайнер МУУГЗ Д.ЭРДЭМБИЛЭГ, Э.АЧИТМАА нарын хамтарсан үзэсгэлэн
1 жил, 7 сар өмнө
Зураач, дизайнер МУУГЗ Доржжадамбын ЭРДЭМБИЛЭГ, Эрдэмбилэгийн АЧИТМАА нарын хамтарсан үзэсгэлэнд урьж байна.

Хаана: Bella Vista, Q- Art галлерей
Хэзээ: 2016 оны 3-р сарын 4, 18:30 цагт

МУГЗ дизайнер Д.Эрдэмбилэгийн уран зургийн, түүний охин Э.Ачитмаагийн “Хайку Арт” чиглэлийн график зургийн хамтарсан үзэсгэлэн Зайсангийн Белла Виста хотхоны Q art галлерейд 03 сарын 04- ний 18:30 цагт нээгдэх гэж байна. Үзэсгэлэнд нийт 40 гаруй бүтээл тавигдах бөгөөд Эрдэмбилэг гавьяатын түр завсарласаны дараах уран зургийн үзэсгэлэн болон түүний охин Ачитмаагийн анхны уран бүтээлийн гараа болж байгаагаараа онцлог юм.

Ялангуяа Э.Ачитмаагийн Хайку шүлэглэлээ монголоос англируу бичиж, түүнийгээ график зургийн хэлбэрт өвөрмөц дүрслэлээр буулгасан нь анхдагч болохуйц сэдэл болжээ. Тэр тусмаа 20- иод насны залуу охин оюун санааны тусгалаа шүлэг найргийн гүн утгын төрөл болох хайку уламжлалаар туурвиж улмаар англи хэл дээр бичнэ гэдэг амаргүй сорилтыг гайхалтай илэрхийлж тухайн уран бүтээлч ямархуу ирээдүйтэй уран бүтээлч вэ гэдгийг үзэгч шүүмжлэгчид урлаг судлаачдынхаа өмнө анх удаа дэлгэж байна. Мөн Эрдэмбилэгийн сүүлийн үед зурсан нийгмийн сэдэвт уран зургуудаа дэлгэхэд бэлэн болоод байна.

Гавъяат Эрдэмбилэгийн хувьд Монгол улсын дизайны урлагт тэр дотроо барилга архитектурын чиглэлээр олон сайхан бүтээл концепц туурвиж, олон арван дизайнаруудыг бэлдэж өгсөнийг Монголын ард түмэн бэлхэнээ мэднэ.

Энэ удаа дизайнар маань өөрийн анхдагч мэргэжил болох уран зургийн чиглэлээр өөрийн охиноо бэлдэн анхны гараанд гаргаж өглөө. Мөн Эрдэмбилэгийн сүүлийн үед зурсан нийгмийн сэдэвт уран зургууд гэнэтийн тэсрэлт авчрахыг харах л үлдлээ. Дашрамд хэлэхэд үзэсгэлэнд гадаадын ЭСЯ-ууд олон улсын байгууллагууд ирж үзэхээр болоод байгааг дурьдахад таатай байна.


Та бүхэн таалан соёрхоно уу.