Онцлог | Удирдах арга барил |
- КАРЬЕР ХӨГЖИЛ
|
- Зөв амбицтай. Зорилготой байдал, эерэг хандлага, эрч хүч нь тэдний зөв харах өнцөг, зөв зүйлд хүчээ төвлөрүүлэх байдлаар бүрэн ашиглагдаж амжилтанд хүрдэг.
- Маш түргэн карьер өсөлтийг хүсдэг. 56% нь шууд ажил дээрээ хамгийн өндөрт хүрэх хүсэлтэй.
- Өөрийн туршлагыг “туршилт”- ын хугацаанд бий болгож, түүнийгээ бүрэн харуулж чадна гэсэн ойлголттой байдаг
| - Ойлгож, таньж удирд
- Тэдэнтэй зөв тохироо хий
- Хувь хүний хэрэгцээний онолын загварын дагуу ажилла.
- Тэдэнд хэрэгцээгээ хангах талаар сайн тусла. Тухайлбал хувийн болон мэргэжлийн зорилгоо тодорхойлох түүндээ хэрхэн хүрэх арга зам, карьерийн үе шатыг ойлгуул.
|
- Цалин, шагнал урамшууллын тогтолцоо гол хөшүүрэг биш.
- Цалин гэхээс илүү хувь хүний өөрийнх нь үнэ цэнэ компанийн үнэ цэнэтэй таарч байхыг чухалчилдаг. Тиймээс тухайн ажилд орохдоо өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд хэрэв дуртай ажлаа хийж байвал энэ нь тэднийг идэвхижүүлэх гол арга нь.
| - Хийж буй ажлынх нь цаад мөн чанар, үнэ цэн, учир холбогдлыг ойлгуулах
- Яагаад би энд ажиллах ёстой вэ гэдэгт нь хариулт өгч чадахуйц байх
- Ажил- хүн- байгууллага 3-ийн тохироо
- Компанийн нэр хүнд, брэнд, бахархал, замнал
|
- Шинэ ажил шинэ боломжийг үргэлж хайж байдаг
- Хувийн бизнес ч бодож явдаг
- Шинийг санаачилж, бүтээлч бизнесмэн болохын төлөө байнгын эрэлд явж өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог.
| - Ирээдүйг нь харуулж, хүсэл сонирхлыг нь байгууллагынхаа үйл ажиллагаатай уялдуулж болох талаар зөвлө.
|
|
2. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ& СУРГАЛТ ХӨГЖИЛ |
- Суралцах чин хүсэлтэй. Байнга хөгжихийг хүсдэг. Тэд компанийнхаа сайн ментор, коүчтэй ажиллаж, тэднээс суралцах, туршлага хуваалцахыг үнэ цэнтэй боломж хэмээн хүлээж авдаг.
- Сургалт байхгүй үед өөрийгөө хөгжихөө больчихлоо, зогсонги болчихлоо гэж үздэг.
- Амархан сурдаг. Амархан уйддаг.
| |
- Дасан зохицох чадвар сайтай
| - Хүсэл, сонирхлыг нь танин мэдэж, хаашаа яаж чиглүүлэх үү гэдгээ тооцож удирдах
|
- Бэлэн байдлын зэрэг өндөртэй
| |
- Ажлын уян хатан загварыг хүсдэг
| - Тэднийг чөлөөтэй байлга, тэгвэл мэргэн санаа тэднээс төрнө. Үр дүнг тэд бий болгоно.
- Ажлын сэлгээ- rotation, ажлын баяжуулалт- enrichment, ажлын өргөжүүлэлт- enlargement
|
3. ХАРИЛЦАА |
- Эргэх холбоо, мэдээллийн урсгалыг тэдний 51% нь байнга сайжруулж байх үндсэн хэрэгцээ гэж үздэг.
- Чөлөөтэй, нээлттэй харилцахыг хүсдэг
| - Удирдлагын байнгын эргэх холбоотой, feedback, урам дэм хэрэгтэй
- Сайн сонсож, дэмжлэг өгөх
- Карьерийн зам, үе шат тодорхой, хөгжүүлэх дэвшүүлэх бодлого ойлгомжтой байх, хяналт үнэлгээний систем, тоглоомын дүрэм ойлгомжтой, нээлттэй байх
|
- Дижитал технологи бол тэдний хамгийн хүчтэй тал. Харилцаа нь энэ технолгиор явагддаг. Тэд утсаар ярих, нүүр тулж уулзахын оронд цахим харилцааг 1-рт тавина.
- Ажилдаа цахим харилцааг бүрэн хэрэглэх нь тэдний 59%-д хэвшсэн.
| - Дижитал технологид суурилсан систем хэрэглэх
|
|
4. ХАНДЛАГА& ШИНЖ ЧАНАР |
- Ажлыг маш бүтээлч байдлаар бүрэн чармайлт гарган хийдэг
- Өндөр мэдрэмжтэй
- Тэдний үнэт зүйлс нь хэрэглэгч, түнш нь байдаг
|
|
- 1-р эрэмбий асуудал нь ажил амьдралын баланс
| - Ажил амьдралын балансыг тохируулах, ажил амьдралын нэгдэл бий болгох
- Ажлын байран дээрх уян хатан байдал- орлох ажлын зохицуулалт
- Уян хатан ажлын нөхцөл, чөлөөт ажлын хуваарь
|
- Учир шалтгааныг ойлгож хийхийг боддог
| - Ажил нь тодорхой, зорилго нь тодорхой, заавар нь тодорхой, хэзээ дуусах нь тодорхой байлга.
- Даргалах биш ЗӨВЛӨ
- Үр дүн, потенциал, үнэ цэнд суурилсан гүйцэтгэлийг хийж дүгнэдэг байх, хугацаанаас хамааралтай биш харин хийсэн ажил бүтээл, амжилт бүхий туршлагаас мөн бүтээлч байдлаас хамааралтай карьерийн бодлого явуулах.
- Хөдөлмөрийн харилцааг хөшүүн автократ бус уян хатан тохироо, зохицуулалтыг хийх
|
Дургүйцдэг зүйл нь: - Бүтэц хөшүүн байх
- Удирдлагын шатлал, шийдвэр гаргах үе шат олон, хүнд сурталтай
- Менежер нь ажлыг нь мэдэхгүй байх, технологи ойлгохгүй байх
- Ажлын гүйцэтгэлийг нь ажилласан цаг, өдрөөр тооцох
| УДИРДАХ ЭВ ДҮЙ - Түншлэн удирдах
- Хүнийг таньж удирд
- Хүнийг танихын тулд өөрийгөө тань.
- Ирээдүйг нь харуулах, ойлгуулах
- Өөрчлөлтийн удирдлага- байнгийн сайжруулалт
- Үлгэр жишээч
- Итгэл дүүрэн, сэтгэлдээ багтааж зориглон хөдлөх
- Итгэл хүлээлгэж эрх мэдэл шилжүүлэх
- Удирдлагадаа байгаа хүмүүсийг өөрөөсөө мундаг гэж бод
- Буруу бүхэн минийх
- Тэдэнтэй насанд хүрсэн хүн шиг харилц
- Үг даа, ачаалал даа, итгэл даа
Өмнө нь болж байсан ч шин үеийнхэнд тохирохгүй явуургүй арга барил - Би л дарга, би мэдэж байна
- Олон юм битгий ярь, дуугүй л урдахаа хий
- Би асар их туршлагатай, чи бол шинэков
- Хүүхэдтэйгээ, дүүтэйгээ харьцаж байгаа юм шиг загнаж зандарч харьцах
|