Балганы ГАНЗОРИГ- 14 дэх үеийн өв тээгч бий-биелээч, икэл хуурч
5 жил, 3 сар өмнө

Хотон ястан Шаавай овогт Балганы ГАНЗОРИГ

14 дэхь үеийн соёлын биет бус өв тээгч, бий-биелээч, икэл хуурч. Хүн байгалийн уялдаа холбоо болсон, нүүдлийн соёлын эрүүл мэнд, энергийн дасгал болсон бий-биелээг түгээн дэлгэрүүлэх үйлсд зорин ажиллаж байна.



14 үеийн соёлын биет бус өв тээгч Шаавай овогт Балганы Ганзориг нь 1994 онд Увс аймгийн Тариалан суманд Балганы 5 дахь хүү болон мэндэлсэн. Бага наснаасаа аав Балганаар бий биелгээ икэл хуур заалган ардын урлагаа өвлөн тээж явна. 2011 онд ЕБС-иа төгсөн 2012 онд Жигжидын нэрэмжит кино урлагын сургуульд кино найруулагч мэргэжлээр суралцаж 2016 онд төгссөн. 2011 оноос Ардын язгуур урлагын “Алтай ”хамтлагт Биелээч икэл хуурч хөгжимчнөөр ажиллаж байна. 2016 ОНД Идэр Их Сургуульд Аялал жуулчлалын менежер мэргэжлээр элсэн суралцаж байна.

Дээд үе: Аавын талаас

  1. Бартуун 2. Аккурам 3. Чаак 4. Өрдөг 5. Дуваан 6. Улаанхүү 7. Омбо 8. Цэнд 9. Аюурзана 10. Балжин 11. Дүүдээ 12. Дурмаг 13.Балган 14. Гүрбазар

Ээжийн талаас:

  1. Хожуу 2. Содном 3.Кукаа буюу Хөх-Аман 4. Түвдэн 5. Сэтэн 6. Гүрбазар

12-р үе
Дурмаг нь 1940 онд Увс аймгийн Тариалан суманд Дүүдэйн 2 дахь хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа аав Дүүдэйгээр икэл хуур, бий биелгээ заалгажээ. Тэрээр цэргийн алба хааж байхдаа барилгын ажил хийдэг байсан ба тухайн үеийн нийгмийн хөгжлийн бодлогоор Монгол орныхоо барилгын салбарт үр бүтээлтэй ажиллаж улсын тэргүүний барилгачин болж байжээ.

13-р үе
Балган нь 1960 онд Увс аймгийн Улаангом суманд Дурмагийн ууган хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа аав Дурмагаар икэл хуур, бий биелгээ заалгаж тэрээр бага наснаасаа ардын урлагын наадмуудад оролцож олон тэргүүн байрнуудын эзэн болсон билээ. Эцэг эхээсээ өвлөж авсан авъяасаа үр хүүхдүүддээ өвлүүлэн өгч одоог хүртэл ардын урлагтаа зүтгэж байна. 2008 ардын урлагын наадмаас МУТА цол 2011 онд СТА цол 2012 ЮНЕСКО шилдэг зуун өв тээгчээр батламжлав. 2018 онд зохиогдсон “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмаас Соёлын Биет Бус Өвийг Уламжлагчдыг Алдаршуулах медалиар шагнагдсан.

Алтай хамтлагын оролцсон төсөл, хамтын ажил

  • - 2014 оны 4-р сарын 9-д “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд анх удаа Алтай ятгыг эгшиглүүлсэн.
  • - 2014 оны 5 сарын 16-д “Алтай ятгыг дуурьсуулах их ёслол”-д амжилттай оролцсон.
  • - 2014 оны 6 сарын 16-д МУ-ын Ерөнхийлөгч өргөөндөө хүлээн авч уулзсан.
  • - 2014 онд Якут улсын Соёлын яамны сайд Борисовын урилгаар Якут улсын филармонид бие даасан тоглолтоо хийсэн.
  • - 2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцсон.
  • - 2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадамд ажилттай оролцсон.
  • - 2015 онд Америкийн “Old Grey Goose” хамтлагтай хамтран тоглосон.
  • - 2015 онд Герман улсад аялан тоглолт хийж байсан.
  • - 2015 онд Парисын “ЮНЕСКО”-ын төв танхимд уран бүтээлээ танилцуулсан.
  • - 2015 онд Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд зориулсан тусгай арга хэмжээнд урилгаар оролцсон
  • - 2015 оны өвөл Сэлэнгэ аймгийн бүх сумдаар язгуур урлагийг сурталчилж бүтэн сарын аялан тоглолт хийсэн.
  • - 2015 онд Шотландын уран бүтээлчидтэй хамтарч тоглосон.
  • - 2016 онд нэрт ятгач Ч. Мөнх-Эрдэний Буриад улсад зохион байгуулагдсан “Королёва Ятка” тоглолтонд амжилттай оролцсон
  • - 2016 оны хавар МУ-ын шилдэг зохион бүтээгч, хөгжим урлаач Л. Дэмчиггаравын уран бүтээлийг дэмжиж Архангай аймгийн төв болон сумуудаар язгуур урлагаа сурталчилан аялан тоглолт хийсэн.
  • - 2015 - 2016 онуудад олон улсын жазз хөгжмийн GMUB төслийн үйл ажиллагаанд амжилттай оролцож дэлхийн нэр хүндтэй профессор багш нарт Монголын язгуур өв соёлыг танилцуулж байсан.
  • - 2016 оноос Домогт нүүдэлчид - эртний нүүдэлчдийн дуу хуурын асар өргөөг байгуулж Алтай ятга, Аху ятга, Тойром бүжиг зэрэг эртний өв соёлуудыг танилцуулж байна.

 Гавъяа шагнал:

  • - 2010 онд “Биеэр Мэтгэсэн Угалз” бий-биелгээний анхдугаарих наадамд гэр бүлээрээ оролцож тэргүүн байр
  • - 2012 онд Монголын Сурагчдын Холбооноос “Авьяаслаг сурагч” алтан медалиар шагнадсан.
  • - 2017 онд Аялал Жуулчлалын Боловсрол Хөгжлийн Нийгэмлэгээс зохион байгуулсан Монголын аялал жуулчлалын салбарын шилдэг оюутан шалгаруулах арга хэмжээнд оролцож шилдэг 3 оюутаны нэгээр шалгарсан.
  • - 2018 онд ОХУ-ын Халимаг улсад зохиогдсон “Ойрд Түмэн-2018” язгуур урлагийн наадмаас үндэсний шилдэг бүжгийн номинацид тэргүүн байр эзлэсэн.
  • - 2018 онд Монголын Ногоон Уламжлал Сангаас зохион байгуулсан “Ногоон Уламжлалаа Хамтдаа Хөгжүүлье” аяны хүрээнд эрдэм шинжилгээний хуралд оролцож 4-р байранд шалгарсан.
  • - 2018 онд МЗХ-оос 24 дэх жилдээ зохион байгуулсан “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хуралд оюутан судлаачийн ангилалд “Бий-биелгээ хүн байгалийн уялдаа холбоо болох нь” хэмээх сэдвээр илтгэл тавьж Монгол Улсын шилдэг 3 оюутаны нэгээр шалгарсан

Алтай хамтлагт:

  • - 2012 оны UBS телевизийн “Ногоон ирээдүй” төслийн Эко элч хамтлаг
  • - 2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож Шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг авсан. Мөн Якут улсын соёлын яамны “Талархал” авсан.
  • - 2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарсан.
  • - 2014 онд Монгол улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал” 
  • - 2015 онд Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг” - аар шалгарсан.
  • - 2016 онд “Авъяаслаг Монголчууд” шоуны шилдэг хамтлаг
  • - ӨМӨЗО, Тайвань, ОХУ, БНТУ-ын засгийн газрын урилгаар тусгай арга хэмжээнд бие даан оролцож байсан.
  • - 2018 онд ОХУ-ын Халимаг улсад зохиогдсон “Ойрд Түмэн-2018” язгуур урлагийн наадмаас үндэсний шилдэг хөгжмийн номинацийн шагнал хүртсэн.

https://www.facebook.com/balga...

https://www.facebook.com/Altai...