Хааныхан овогт Ишийн ЭРДЭНЭЧИМЭГ
8 жил, 1 сар өмнө

Хааныхан овогт Ишийн ЭРДЭНЭЧИМЭГ

"Өнө эртний гүн ухаан cудлал" ТББ-ын үүсгэн байгуулагч. Дува өвөг, Есүхэй баатар, Цагаадайн удам. ДЭЛХИЙ ЭРХЭС ДЭЭР АНХ АМЬДРАЛ ҮҮССЭН ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТЭЭР ИЛЧИЛЖ БАЙНА.

Увс аймгаас гаралтай. “Хааныхан” гэдэг нь саяханыг хүртэл хамжлага, аягач, анчинтай байсан овог. Чингис Хааны үйл хэргийг ЕвроАзид гүйцэтгэн улмаар Александр, Атилла Хааны үйл хэргийг Зүч, Цагаадай,Бат хааны үйл хэрэгтэй хавсран үргэлжүүлж яваа эрхэм.

Мөнхтэнгэр, Ертөнц, байгаль, ус, салхи, төрийн үүслийн талаар 40 гаруй ном бүтээл бичсэн. Орос,  англи хэл дээр орчуулагдсан.

ОХУ-д Усжуулалтын инженерээр төгсөж, Цэдэнбал даргын үед Увс аймагт 600 га-д усжуулалт хийж, газар хагалж байсан.

Одоогоор Увс аймагт Бат хааны орд өргөөг байгуулахаар ажиллаж байгаа. Түүний хийж бүтээж байгаа бүтээн байгуулалт болон Шинэ цаг тооллын ном бүтээлийг дэмжиж хамтран ажиллах эрхэмүүд доорх хаягаар холбогдож хамтран ажиллахыг уриалж байна.

Эрдэнэчимэг хэлсэн нь:

"Өнгөрсөн ба Ирээдүйн 666666 Жаранг захирагч Хаадын Хааны Гүн ухаан"-ы нууцын тайлал цувралууд нь "Монголын нууц товчоо" түүхэн Эх сурвалжийн нууцыг тайлна. Хаадын Хааны Гүн ухааны нууцын тайлалыг "Есүхэйн Тэмүүчин Чингис Хааны Гэр бүлийн Оюуны Өмч" баталгаажуулан Шинжлэх ухааны үндэслэлтэй танилцуулж байна.

Дува Өвгийн дөрвөн түмэн Амгалант Өргөө Орд ийнхүү гурван ахмад хүүдээ захирах боломжийг бодитоор олгож эхэлнээ, Харин Дува өвгийн дөрвөн хүүхдийн дөрөв дэх ганц охин нь, Өүлэн эхийн хөгшин дээд ээж нь мөн болой. Тиймээс Дөрөвдөгчийн эринг Өүлэн эхийн хөвүүн, түүний охидын хөвүүд захирдаг учиртай, Энэ бол Мөнх тэнгэрийн орон мөнөөс мөн болой, түүнтэй эн зэрэгцэх гэж оролдсон бүхэн дорно зүгт Увс нуурын мандал дээр 40 дэх нь болж толгойгоо тасчуулдаг, харин 39 нь Увс нуурын ёроолд ширгэдэг учиртай, Тиймээс, тоо ертөнцийг захирнаа, дурын цагт дурын этгээдийн толгойг тасчаад ч байдаггүй юм шүү дээ.

https://www.facebook.com/erdenechimeg.ish