Нармандахын Энхшүр, Нармандахын Мөнхшүр- Дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилтыг эзэмшигч
9 жил, 6 сар өмнө

Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авчээ.

БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон юм.

Тодруулбал, Шведийн тамирчин 30 минутад 5040 цифр цээжлэн эзэмшиж дээд амжилтыг Н.Мөнхшүр 5325 цифр болгож, Н.Энхшүр 5445 цифр болгон дэлхийн рекордыг эзэмшихээр болсон билээ.

Ихэр охид Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч өөрийн фэйсбүүк хуудаснаа, “Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоож, хэл сурахыг утгаар нь үзүүлж байна” хэмээн шавиараа бахархжээ.

Мөн тэд ОХУ-ын "Гайхамшигт хүмүүс" шоунд урилгаар оролцжээ.