Энхтайваны ЭНХСАЙХАН- Дууны найруулагч
9 жил өмнө

Найруулагч

Радио, телевизийн найруулагч мэргэжилтэй. Хэвлэл мэдээлэл, радиогийн хөтлөгч, найруулагчийн чиглэлээр 7 жилийн туршлагатай. Лавайн эгшиг, Бизнес радио, МҮОНТВ, SBN тв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байсан.“Сорви” богино хэмжээний кино бүтээлээрээ “Загасан нүд- 2012” олон улсын наадмаас шилдэг кино шагналыг хүртэж байсан. Б.Бадрууган агсаны нэрэмжит “Анхны бүтээл” олон улсын наадмын 2011, 2012, 2013 оны радиогийн шилдэг найруулга, гранпри шагнал хүртэж байсан. Монголын нууц товчоог дэлхийд түгээе төслийг дэмжин ажиллаж байна.

Хийж гүйцэтгэсэн ажлууд:
- Лавайн эгшиг-97.5 радиог үүсгэн байгуулалцсан.
- “Молон Тойны эхийн ачийг хариулсан судар” Буддын сургаалт үлгэрийн цомог
- VIII Богд Жавзандамба хутагтын “Ирээдүйг эш үзүүлсэн бошго” цомгийн эх бэлтгэл
- МОҮНРТелевизийн Өглөө хөтөлбөрийн хөтлөгч, олон улсын сэтгүүлч У.Энхбаярын анхны нийтлэл, эргэцүүлэл, зохиолоос бүрдсэн “Зорих зүг” сонсдог номны эх бэлтгэл
Үзүүлсэн амжилт:
- Олон улсын “Анхны бүтээл” наадмын 2009, 2010, 2011 онуудын “РАДИОГИЙН ШИЛДЭГ НАЙРУУЛГА”
2010, 2011, 2012 онуудад “РАДИОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ “

Twitter | Facebook