Магсаржав / DJ Maxsar
9 жил, 9 сар өмнө

DJ Maxsar нь Post-rock, Dream pop болон shoegaze урсгалаар уран бүтээлээ хийдэг амьд хөгжмийн "Unicorn" хамтлагт 2010-2013 онуудад аргил гитарчинаар тоглож, хамтлагаараа олон арга хэмжээнд оролцож байжээ. Үүний дараагаар Unicore хамтлаг тарснаар 2013 оноос эхлэн SIRIUS нэрээр өөрийн хөгжмүүдээ хийж эхэлсэн бөгөөд тухайн үеэс цахилгаан хөгжимд хүчтэй татагджээ. Төд удалгүй 2015 оноос албан ёсоор DJ хийж эхлэн Temple, Cue, Gandan live house болон The basement гэх клубүүдтэй хамтран ажиллаж мөн урилгаар тоглож байлаа. Тэрээр SIRIUS нэрээ MAXSAR болгон өөрчилж MAJESTY crew-д DJ болон хөгжмийн продюсераар 2017 оноос харьяалагдаж эхэлсэн байдаг.

Тоглодог урсгал: Techno, Acid techno, Progressive House, Minimal

Soundcloud: https://soundcloud.com/butterflycaughtt

facebook: https://www.facebook.com/maxrjav