Д.БАЯР- Электроникийн инженер, зохион бүтээгч
5 жил, 8 сар өмнө


Зохион бүтээгч, электроникийн инженер

Техникийн шинжлэх ухааны доктор. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2014 оны шилдэг зохион бүтээгч. Японы Hitachi группийн эмнэлгийн электрон тоног төхөөрөмж зохион бүтээгч инженерээр 10 жил ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд Японуудтай хамтарч захиалгат судалгааны ажил хийж байна.

Түүний бүтээсэн цахилгааныг 8 дахин хэмнэдэг ECO POWER технологийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас 2014 оны шилдэг зохион бүтээгчээр тодруулсан байна. “Эрчим хүчийг хуваарилах төхөөрөмж”-ийг Солонгосын компани хурдны галт тэрэгний хөдөлгүүр болон халаалтын системүүдэд тавих 10 жилийн гэрээ байгуулсан.

Уг төхөөрөмжөө Багшийн хөгжлийн төвийн дэргэдэх Номын худалдааны төвд суурилуулж туршихад 400мКв талбайн сарын халаалтын зардал 400,000төгрөг болсон байна. Хэмнэлтийн эко технологийг нэвтрүүснээр гэр хорооллыг утааг багасгахаас гадна Улсын төсвөөс жилд 180- 200 тэрбум төгрөг хэмнэх боломжтой.

Мөн дэлхийд ховор нарийн ширхэгтэй Элсэн тасархайн элсийг ашиглан дээд зэргийн ус цэвэрлүүлэх төхөөрөмж, шүүлтүүр үйлдвэрлэж экспортонд гаргах боломжийг бий болгох зорилготой судалгаа хийж байна


Ярилцлага унших