Creative Camp | Сургалт, эвент зохион байгуулах минимал орчин

CREATIVE CAMP | Training - Event - Mind

Сургалт, эвент зохион байгуулах минимал орчин | БҮТЭЭЛЧЭЭР ШИЙД! ЗАРДЛАА ХЭМНЭ! ХӨТӨЛБӨРӨӨ БИДЭНД ДААТГА!

1. ТАНИЛЦУУЛГА

Крейтив кэмп нь 100 гаруй багийн тоглоом, хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон гадаад орчны 300мКв сургалтын болон спорт талбайтай Гүнтийн зусланд байрлах сургалт, эвентийн зориулалттай, АНХНЫ ХӨТӨЛБӨРТЭЙ КЭМП юм. Улаанбаатар хотоос 18км (Жигжидийн уулзвараас хойшоо 4км)

Уг кэмпийг байгууллага хамт олонд гадаад орчны сургалт, өдөрлөг, аялал зохион байгуулахад зориулж хувийн зусланг түшиглэн байгуулсан. Байгууллага хамт олон агаар салхинд гарч байгальд “АГААР + ЦЭНЭГЛЭЛТ” сургалт, уулзалт, өдөрлөг, зугаалга, цасны баяр хийх сонирхол их байдаг. Амралтын газрууд хотоос хол, үйлчилгээ нь сургалтанд зориулагдаагүй байдаг учир, гол зорилго болох сургалтаасаа илүү зардлыг байр, хоол гэх мэт бусад зардалд төлөх болчихдог. Гадаад, дотоод орчинд оролцооны аргаар багаар ажиллах, багаар тоглох зориулалтын зай талбай, тоноглол байхгүйгээс, зоогийн газрын ширээ, сандлыг зөөх, цементэн талбайд аргалж хийдэг. Тиймээс энэ бэрхшээлүүдийг багасгаж, хөгжиж буй байгууллагуудад зөвхөн сургалт, хөтөлбөрийн зардлаа төлөөд л сургалт хийх боломжийг бүрдүүлэх үүднээс Крейтив кэмпыг байгуулсан.

Уг кэмп нь хоол, хоногийн үйлчилгээ үзүүлдэггүй, харин сургалт, өдөрлөг, өдрийн хөтөлбөрт зориулагдсан. Уулын өндөрлөгт байрлах харагдац сайхан байгаль, гадаад орчны сургалтын зориулалтын талбай, сургалтын их гэр, гадна био 00, оюуны тоглоом, номын сантай. Тухайн хамт олон хүсвэл өөрсдөө хоол, хорхог, шорлогоо хийж идэх боломжтой. Дээшээ 800м өгсөөд ойтой тул ууланд алхах дуртай хүмүүс ойгоор алхах боломжтой.

Сургалтын дараа 21:00 цаг хүртэл тухайн орчиндоо шорлогоо хийх, ил гал тойрсон халуун яриа өрнүүлэх, амарч тухлах бүрэн боломжтой.

Та бүхэн зөвхөн сургалтандаа зардлаа төлөөд бусад зардлаа хэмнэх сонирхолтой бол мөн энгийн, минимал, байгальд ойр дотно орчинд татагддаг бол Крейтив кэмпыг сонгоорой.

2. ДАВУУ ТАЛ

  1. ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ: Сургалт хийхийн тулд амралтын газарт илүү зардлууд төлөхгүйгээр, зөвхөн сургалт, өдөрлөгтөө төвлөрөх боломжтой хөтөлбөрт орчин. Сургалт, багийн дасгалдаа гол анхаарлаа хандуулж, бусад илүүдэл зардлуудаа бууруулах боломж;
  2. СУРГАЛТЫН ОРЧИН: Гадаад орчны сургалтын хөтөлбөрт зориулагдсан орчин;
  3. ЦАГТ БАРИГДАХГҮЙ: Заал танхимын цаг хугацааны түрээсэнд баригдахгүй багаараа хамтдаа байх боломж;
  4. ЦАГИЙН ХЭМНЭЛТ: Хотод ойрхон учир замд цагаа үрэхгүй;
  5. ХООЛНЫ АВЪЯАС: Баг хамт олноороо хүссэн дуртай хоолоо хийж, амарч тухлах боломжтой. Энэ нь нэг төрлийн багийн ажил - дасгал болдог.
  6. ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ: Шууд байгаль түшиглэж хээрийн сургалт, tent camp-р гарах үед тулгардаг 00, ус, газан плетк, сандал, ширээ, бороо, шороо гэх мэт олон бэрхшээлд санаа зоволтгүй, дэд бүтцээр хангагдсан орчин;
ОРЧНЫ ЗУРАГ ҮЗЭХ


3. ҮЙЛЧИЛГЭЭ, ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ

Байршил

Гүнтийн зуслангийн хойд энгэр 

Билгүүн хайрхан

Туулах зам

Улаанбаатар хотоос 18км, Зуслангуудын уулзвараас чигээрээ хойшоо 3км (Засмал замаасаа салаад 100м)

Сургалтын орчин

500мКв спорт талбай. Сургалтын дараа сагс, гар бөмбөг, хөлбөмбөг тоглох боломжтой.

Багийн сургалтын хэрэглэгдэхүүн, задгай асар, номын сан, оюуны тоглоом

Байр

4x4 болон 4х6 хэмжээтэй Дүнзэн байшин

Хоол

Хоолоо өөрсдөө авч очих болон тэндээ хийж идэх боломжтой. Мөн Хоол кейтерингийн компаниудтай харилцан хүргэлтээр авах боломжтой.

Жишээ: 7000-0727 www.facebook.com/FOOD.HUB.Mongolia

(Хоол, цайны аяга, халбагаа өөрсдөө авч очсоноор таны эрүүл мэндэд ач тустай. Монгол хүн бүр өөрийн хувийн аягатай байсан)

+Мах, ногоогоо авч очин хорхогоо хийлгэж идэх боломжтой.

Байгалийн тогтоц

Харагдац сайтай уулын өндөрлөг. 300м алхаад ой руу орж болно. Ой нь шилмүүст мод, далий ягаан, эмийн ургамал, жимстэй.

Ус, цахилгаан

Гүний худгаас зөөсөн цэвэр устай. Ус буцалгагчтай, 220Вт цахилгаан

00, угаалтуур

Эко 00, угаалтууртай (гадаа)

Хорхог, шорлогны хэрэгсэл

Битүү чанагч, шорлогны зуух, шорнуудтай

Гал тогоо

Газын зуух, газ, тогоотой (Оролцогчид хоолны материалаа авчран өөрсдөө хоолоо хийж идэх боломжтой)

Ил гал тойрон сууж гал тойрсон яриа өрнүүлэх боломжтой.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ https://www.facebook.com/CreativeCampMongolia/

ХОЛБОО БАРИХ:  88028241; 90803655