Даваагийн БЯМБАСҮРЭН- Кино найруулагч, кино зохиолч
7 жил, 2 сар өмнө

Кино найруулагч, кино продюсер, кино зохиолч

1971 онд Улаанбаатар хотод төрсөн, Монголын кино найруулагч бөгөөд Герман улсад амьдран уран бүтээлээ туурвидаг.

Тэрээр 1995 - 1998 онд Кино Урлагийн Дээд Сургуульд суралцаад, 1998 оноос Монголын Үндэсний Телевиз (одоогийн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз)-д туслах найруулагчаар ажиллаж байв. Бямбасүрэн 2000 онд Герман улсын Мюнхен хот дахь Мюнхений Телевиз, Кино Урлагийн Их Сургуульд баримтат кино, харилцааны шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар явсан байна.

Бямбасүрэнгийн найруулсан, Монголын нүүдэлчдийн амьдралыг харуулсан кинонууд дэлхий даяар шуугиан тарьсан бөгөөд кинонуудад нь жирийн хүмүүс тоглодог байна.

Тэрээр 2005 оны Оскарын шагналд Ингэн нулимс киногоороо нэр дэвшиж байв.

БҮТЭЭЛҮҮД

ШАГНАЛУУД