​БҮТЭЭЛЧ МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН НЭВТРҮҮЛЭГ
8 жил, 1 сар өмнө


Оюуны уурхайгаа олборлоё!

АГУУЛГА

  1. ТАНИЛЦУУЛГА
  2. ЭРХЭМ ЗОРИЛГО
  3. АЧ ХОЛБОГДОЛ
  4. ДАВУУ ТАЛ
  5. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
  6. ТӨСЛИЙН БАГ
  7. СЭДЭВ
  1. ТАНИЛЦУУЛГА

Нэвтрүүлгийн нэр

БҮТЭЭЛЧ МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН НЭВТРҮҮЛЭГ

Хэрэгжүүлэгч байгууллага

БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ

Яруу сэтгэлгээний эрин ТББ

Товч танилцуулга

Хөгжлийн зүтгүүр бүтээлч монгол залуусын хийж бүтээж яваа үйл хэрэг, үзэл санааг тодруулж, тухайн салбарын хөгжлийн асуудал, боломжийг тодорхойлон Монгол хүн, Монгол Улсын туйлын давуу тал, үндэсний хөгжлийн боломжийг хамтдаа тодорхойлж, үндэсний имиж бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.

Түлхүүр үг

ҮНДЭСНИЙ БАЯЛАГ, ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ

БАДРАНГУЙ, ШИНЭ БАХАРХАЛ

ЯГ ОДОО,

ҮНДЭСТЭН БАГ

Уран бүтээлийн төрөл

Танин мэдэхүйн нэвтрүүлэг, баримтат уран сайхны зохиомж

Нэвтрүүлгийн хугацаа

45 минут

Давтамж

Сар бүр 1 дугаар

Үргэлжлэх хугацаа

2 жилд 24 дугаар

Нэвтрүүлгийн бүтэц

Салбарын гол төлөөлөгчийн яриа 22 мин/50%

Салбарын бусад оролцогчдийн яриа 14 мин/30%

Салбарын судалгаа, тоо баримт,

өгүүлэмж 4 мин /10%/

Уран сайхны зохиомж, сэдэлжүүлэх брэнд шторк 1 мин /2%/

Тухайн салбарын тэргүүлэгч

байгууллага, төслийн танилцуулга 2 мин сек /4%/

Реклам (үндэсний үйлдвэрлэл, ивээн тэтгэгчид) 2 мин /4%/

Агуулгын бүтэц

БАХАРХАЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ: Үндэсний онцлог, Монгол хүний давуу тал, Монгол хүн хийж бүтээж чадаж байна. Би ч бас чадах юм байна.

СЭДЭЛ, НӨӨЦ, БОЛОМЖИЙГ ХАРУУЛНА. Монголд байгаа нөөц боломж. Өөр ямар ч улсад байхгүй бидний туйлын давуу тал. Нээрээ бидэнд ийм боломж байгаа юм байна. Би энэ салбарт хувь нэмэр оруулах ёстой юм байна.

АРГА ТЕХНОЛОГИ, ГАРЦ. Тухайн салбарыг хөгжүүлсэн жишиг туршлага, аргачлал. Цаашдийн гарцийг тодорхойлно.

Үзэгчийн бүтэц

Ахлах ангийн сурагчид

Оюутнууд

Залуус

Идэвхитэй бизнес хайгчид

Салбарын мэргэжилтэн

Сэтгүүлчид

Сошл идэвхитэй хэрэглэгчид

Бизнес эрхлэгчид

Улс төрчид

Маркетинг агуулга

Нэвтрүүлгийн сэдвээр брэнд шторк бүтээж сошл орчинд хүргэнэ

Оролцогчдийн сэтгэл хөдөлгөсөн хэсгүүдээс богино шторк бэлтгэж сошл орчинд хүргэнэ

Оролцогчдийн ишлэлээс постер бэлтгэж сошл орчинд хүргэнэ

Цацалтын суваг

ТВ- үүдэд санал тавьна

creativemongolia.com

Сошл медиа

Түншлэл

Монголын уламжлалт тулааны урлагийн холбоо

Fill Studio

Давталт

Сошл медиа, вэб сайт, ТВ-ийн 2- 3 сувгаар цацна.

Холбоо барих

Утас: 88100106, 88028241, 86864406

info@creativemongolia.com

http://creativemongolia.com

https://twitter.com/CreativeMongol

http://facebook.com/CreativeMongoliaTeam

http://youtube.com/YaruuSetgelgee


2. ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын ирээдүй хойч хүүхэд залуус болон уран бүтээлчидэд БИД ХАМТДАА ЧАДНА гэсэн урам зориг, итгэл үнэмшил өгч БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ Монгол улсад хөгжүүлэхэд оршино. Монгол хүний дэлхийд илүү амжилт гаргаж байгаа салбараар дамжуулан Монгол хүний онцлог, Монгол үндэсний давуу талыг Монголчууддаа ойлгуулж, залуус, ирээдүй хойч үеийнхэнд бахархал, сэдэл тэмүүлэл өгч, бүтээлч монгол хүнийг бий болгоход хувь нэмэр оруулна.

3. АЧ ХОЛБОГДОЛ

  1. ХҮН БАЯЛАГ Монгол хүн бүрийн мэдлэг чадвар нь үндэсний баялаг; Авъяаслаг бүтээлч хүн бүр шавхагдашгүй уурхай;Монгол хүний үнэлэмжийг өндөрт өргөнө. Шинэ бахархал бүтээнэ.
  2. МОНГОЛ БРЭНД. БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ. Мэдлэгт суурилсан бизнесийг хөгжүүлнэ. Монголдоо байгаа түүхий эд, байгаа нөөцдөө суурилсан үйлдвэрлэл, монгол хүний давуу тал, чадварт тулгуурласан бизнесийн чиг хандлагыг залуу, хойч үеийнхэнд ойлгуулж зөв тэмүүлэл, урам зоригтой болгоно. Дэлхийд гаргаж зарж чадах бүтээгдэхүүнүүдийг оруулсан байх юм.
  3. ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ судалгаатайгээр асуудлаа гаргаж тавих, мэргэшсэн байгууллагууд хоорондоо хамтарч ажиллах сурах сэтгэлгээг төлөвшүүлнэ. Бизнес эрхлэгчид, төр засгийг бүтээлч үйдвэрлэлийн салбарлуу анхаарлыг нь хандуулж дэмжлэг авах, хамтран ажиллахад оршино.


4. ДАВУУ ТАЛ

Бусад нэвтрүүлгийн

нийтлэг шинж

Бүтээлч Монгол

нэвтрүүлгийн давуу тал

Хийгээд өнгөрсөн хүмүүсийн дурсамж яриа, өнгөрсөн цаг дээр төвлөрсөн.

Яг одоо хийж бүтээж яваа залуу хүмүүсийн бодит ажил, төсөл, судалгаа, одоо цагт тулгуурлаж ирээдүйрүү хандсан.

Урлаг, спорт, улс төрийн хүрээний олны танил цөөхөн хүмүүст тулгуурладаг

Салбартаа бодит ажлыг хийсэн. Олон улсад амжилт гаргасан хүмүүс.

Цаг хугацааны хувьд өнгөрсөн ба одоо цагийг зааглаж харуулдаг.

Өнгөрсөн, одоо, ирээдүйг нэгтгэн, уялдаа холбоо, хэлхээг нь илэрхийлж харуулна. Уламжлал дээр суурилж одоо юу хийж бүтээж, ирээдүйд ямар үр дүнд хүрч болох талаар илэрхийлнэ.

1 хүнийг магтан дуулсан

Салбарын олон авъяаслаг хүмүүсийг хамруулна

Сэдвийг хэтэрхий явцуу хүрээнд авч үздэг

Сэдвүүдийн уялдаа холбоог гаргаж, салбар болон салбар хоородын уялдаа холбоог гаргаж ҮНДЭСНИЙ БАЯЛАГ хэрхэн гэсэн системээр харуулна


Англи хадмалтайгаар онлайн орчинд тавигдаж Монголыг сурталчилах агуулга бүтээнэ.


5. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ

2006 онд байгуулагдсан “Яруу сэтгэгч” хувь хүний хөгжлийн сонин, клубын суурин дээр БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ үүсгэн байгуулагдсан. БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ нь үндэсний баялаг болсон авъяаслаг бүтээлч хүмүүстэй хамтран бүтээлч үйлчилгээ, уран бүтээл туурвих, оюуны бүтээл, бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээлч төсөл хэрэгжүүлэх Бүтээлч хүмүүсийг дэмжих эко систем юм.

Мөн салбарынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж, шинэлэг санаачлага гаргаж буй судлаачид, сургагч багш, нийгмийн зүтгэлтэн, шинийг санаачлагч, уран бүтээлчид, бүтээлч хүмүүсийн танилцуулга, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааных нь тухай мэдээллийг нэгдсэн системээр бэлтгэн хүргэж, залуус хойч ирээдүйдээ сэдэл, урам зориг итгэл үнэмшил өгөх, бүтээлч санал санаачлагыг олон нийтэд хүргэж дэлгэрүүлдэг.

Одоогоор 50 гаруй бүтээлч хүмүүс байгууллагын сургалт хөгжил, агуулга, бүтээгдэхүүн, оюуны бүтээл, бүтээлч төсөл хөгжүүлэх үйлчилгээг үзүүлж байна. “Чингис хаан бүрэн хэмжээний анимейш кино” төсөл, “Их Монголын туульс” телевизийн олон ангит 2D анимайшн төсөл, “Сайн хүүхэд” хөтөлбөр, “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд”, “Монгол монорэйл”, “Домогт нүүдэлчид” язгуур монголын соёлын өв төсөл, Монголын Hi Tech Park өндөр технологийн үйлдвэрлэл байгуулах төсөл, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд эерэг хувь нэмэр оруулах “Ногоон морь” хөдөө аж ахуйн мега төслүүдтэй тус тус хамтран ажиллаж байна.

Нью Медиа Групп, KAWAI Mongolia, Дрийм санитари, Тэгш дүүрэн чанар, ТАСО, ODEL, СОТОС Холдинг, Гэгээ боловсролын төв, Язгуур уран бүтээлийн нэгдэл зэрэг байгууллагуудтай сургалт хөгжил, зөвлөх үйлчилгээгээр тогтмол хамтран ажиллаж байна.

НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГА

Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ

Дизайн өнгө судлалын холбоо

Монгол угсаатны хөгжмийн товчоо

Монголын нууц товчоог дэлхийд түгээе сан

Монголын электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо

Ногоон морь ТББ

Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн

Мөнх ногоон амьдрал ТББ

Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд ТББ

Язгуур уран бүтээлийн нэгдэл

Монголын уламжлалт тулааны урлагийн холбоо


6. ТӨСЛИЙН БАГ


12794434_967204580027678_7142290279181879471_n.jpg

Продьюсер, хөтлөгч
Эрдэнэдаваа САРАНГЭРЭЛ
Сэтгүүлч найруулагч, мэргэжилтэй. Олон нийтийн байгууллагад 6 жил ажилласан туршлагатай. Залуучууд, өсвөр үеийнхний манлайлах чадварыг сайжруулж эх оронч сэтгэлгээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа, сургалт зохион байгуулдаг. 2013 онд Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч, 2013 оноос “Аз жаргалтай өдөр” өдрийн хөтөлбөрийг ETV, SBN TV- тэй хамтран бэлтгэсэн. “Монголын оюутан мисс- 2015” шилдэг оролцогч, Булган аймгийн Залуучуудын холбоо дэд тэргүүн.

LUKA1.jpg

Санаачлагч, найруулагч
Жамсранжавын ЛУВСАНДОРЖ
Маркетинг, брэндинг, бүтээлч төсөл хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн. Үндэсний баялаг болсон авъяаслаг бүтээлч хүмүүстэй хамтран зөвлөх үйлчилгээ, уран бүтээл туурвих, оюуны бүтээл, бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээлч төсөл хэрэгжүүлэгч Бүтээлч Монгол нэгдлийг санаачилсан. Тэрээр Монголын авъяаслаг бүтээлч хүмүүсийг үндэсний баялаг болгох, Монголын брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах зорилготой ажилладаг.

mandalmaa.jpg

Зөвлөх, имижмакер
Шархүүгийн МАНДАЛМАА
Дизайн-Өнгө Судлалын Холбооны тэргүүн. Имиж судлаач, дизайнер, брэнд, хувь хүний имиж бүрдүүлэлтээр мэргэшсэн зөвлөх. “Улсын өнгөний имижид соёлын нөлөө” сэдвээр Солонгос улсад магистр хамгаалсан бөгөөд одоогоор Монгол улсын имиж стратегийн чиглэлд судалгаа хийж байна.

battsengel.jpg

Зөвлөх, зураач
Рэнцэнгийн БАТЦЭНГЭЛ
Монголы нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн. "Чингис Хаан бүрэн хэмжээний анимейшн кино" төслийн санаачлагч. Түүхэн зурагийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг. “Монголын нууц товчоо түгээмэл эх” 3 цуврал номыг бүтээж цаашид анимайшн кино бүтээхээр зорилго тавин ажиллаж байна. 1995 онд Дүрслэх урлагийн Соёл сургуулийг зураачийн мэргэжлээр төгсөж нууц товчоо, Алтан ургийн түүх, домогоос сэдэвлэсэн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. 2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойн хүрээнд “Алтан ургийн домгийн чуулган” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан.

7. СЭДЭВ

#

Сэдэв

Агуулга

Оролцогч

Онцлох төсөл, бодит ажил

1

МОНГОЛ ХҮН

Бид хэн бэ?

Үндэсний имиж

Монгол хүний унаган төрх

Монгол хүний онцлог, давуу тал

Шашин шүтлэг

Тэнгэр үзэл

Ш.Мандалмаа (Үндэсний имиж судлаач)

Санчир (Соёл судлаач, Тасам төсөл)

Бум-Очир (Антропологич)

Балхаажав (Хүн судлаач)

Шарав (Хөгжмийн зохиолч)

Ж.Батсуурь "Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор

Цогбаяр (Шог зураач)

Дарма Батбаяр

Болдбаатар

Миний Монгол

Тасам

2

МОНГОЛ ДАРХЛАА

Язгуур урлаг

Монгол бүжиг

Уртын дуу

Хөөмий

Хөгжмийн зэмсэг

Хөгжмийн бүтээл

Морин хуур

Цирк

Д.Ганпүрэв Алтай ятга, аху ятга

Энхбаяр бүжиг

Хосоо Хөөмий

М.Болд

Мөнх-Эрдэнэ

Алтай ятга

Домогт нүүдэлчид

3

МОНГОЛ ХУВЦАС

Дээл урлал, Файшн, ноос, ноолуур, эсгий, орчин үеийн дизайнерууд, загвар өмсөгчид, хувцасны үйлдвэрүүд

Ариунаа Сури

michel amazonka

Урангоо

Ариука

Ү.Юмжир

Сувд Монгол костюмс

Ariunaa suri

michel amazonka

Эзэнт гүрний эрдэнэсийн сан

Сэцэн файшн

4

МОНГОЛ ХООЛНЫ СОЁЛ

Цагаан идээ, Эко хүнс үйлдвэрлэгч, Органик Монгол, хүнсний аюулгүй байдал, монголчуудын хоолны соёлоо орчин үетэй уялдуулан хэрхэн хөгжүүлэх вэ, хоол судлал, эрүүл зохимжит хоололт, зөгийн аж ахуй

Гэрэлмаа

Пүрэвээ

Алтанцацралт

Алтанбадралт


5

МОНГОЛ АГУУЛГА

Кино урлаг, Анимайшн, Фото зураг

Батцэнгэл,

Эрдэнэбаяр

Таванбаяр

Холливүүдэд ажиллаж байгаа монгол залуус

Монгол контент

Чингис хаан анимейшн

Жангар


6

ЦАХИМ МОНГОЛ

Мэдээллийн технологи, програм хангамж, өндөр технологи, электроникийн үйлдвэрлэл

Бат-Өлзий

Мэнд-Орших

ymoment

dobu


7

МОНГОЛ УРЛАЛ

Дархан, сийлбэр, хатгамал, зүймэл даавуу, цаасан урлал, интерьер чимэглэл, монгол маягийн тохижилт, ясан сийлбэр, нум сум урлал, арьсан авдар,

Д.Одгэрэл

Нямбаяр

Гэрэлхүү

Арьсан урлал

Арьсан авдар

Дархан

8

НОГООН МОНГОЛ

Сэргээгдэх эрчим хүч, Ус, нар, салхи, мод тарих, цөлжилт,

Ч.Галсан,

Эрдэнэчулуун,

Сэрдарам

Норовсүрэн

Алтанцацралт

Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд

9

МОНГОЛ ТУУРИВАЛ

Entertainment,

Уран зураг, Уран баримал, Архетиктур, график дизайн, комик

Ганбаатар

Ганболд

Э.Отгонбаяр

С.Батбаяр

Даши Намдаков

Бумбардай

Ногун

10

МОНГОЛ ГЭР БҮЛ

Хүүхдийн хүмүүжил төлөвшил, хүүхдийн боловсрол, гэр бүл төлөвлөлт,

Ж.Хорлоо

Ууганцэцэг

Л.Нарантуяа

Нона

Түвшинтөгс


11

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Соёлын бүтээгдэхүүн, адал явдалт аялал жуулчлал, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, үлэг гүрвэл, говь, соёлын аялал жуулчлал

Археологийн олдвор музей, палентлогийн олдвор музей, музей, соёлын байгууллагууд, тэмээн поло, сарлаг, бүргэдийн фестивал, наадам

Цэрэн

Алдархишиг

Амай

Чимэдцэрэн

Эрдэнэбаатар

Болорцэцэг


12

МОНГОЛ ТОЛГОЙ

Технологи, инженеринг, зохион бүтээлт, ШБОС,

Алтанбадрал

Д.Баяр

Ган-Од


Hi tech park

13

МОНГОЛ СОНГОДОГ

Балет, Дуурь, драм,

Ариунбаатар, Болд, Б.Бат-Өлзий


14

МОНГОЛ ТЭЖЭЭХҮЙ УХААН

Эрүүл мэнд, Тэжээхүй ухаан, уламжлалт анагаах ухаан, Монголын эмийн ургамал, Хүрэлбаатар,

Монос Хүрэлбаатар

Алтанбадрал

Ганцэцэг


15

МОНГОЛ УДИРДАХУЙН УХААН

Монгол хаадын удирдахуйн ухаан, төрт ёс, удирдагчидыг бэлтгэх,

Удирдлагын академи

Тэгшбүрэн,


16

МОНГОЛ УХААН

Оюуны спорт, Шатар, боловсролын шинэчлэл, Шинжлэх ухаан, шинжлэх ухааны нээлтүүд,

Хатанбаатар


17

МОНГОЛ БААТАР

Уламжлалт тулааны урлагийн өв сан

Хишигтиний ёс

Болдбаатар



НЭВТРҮҮЛГИЙН ЦАЦАХ СУВАГ, ИВЭЭН ТЭТГЭХ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА