Халтарын БОЛОР-ЭРДЭНЭ
10 жил, 6 сар өмнө

Зохиолч

1975 оны 8-р сарын 15- нд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд монгол хэл бичгийн дээд сургууль, 2000 онд Утга зохиолын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн. 2005 онд "Зүрхэнд үйлдвэрлэв" номоороо Сэр-Одын нэрэмжит шагнал, 2010 онд "Би, бид хоёр" номоороо Алтан өд шагнал тус тус хүртсэн. МЗЭ-ийн гишүүн.

Хүн чанар, амьдралын үнэ цэн, утга учрын тухайд, хүний дотоод сэтгэлд гүн нэвтэрсэн сэтгэлгээний уран бүтээл туурвидаг.

“Охин минь битгий уйл”, “Цэцэрлэгт учирсан хоёр”,” Үл таних эмэгтэй”, “Би эр хүнд хайртай”, “Хайр ийм өнгөтэй”, “Дурласан цас”, “Хайр” жүжгийн дуу зэрэг дууны шүлэг, “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Охины минь дурлах залууд илгээх захидал”, “Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал” өгүүллэг, “Би чамд хайртай-2”, “Ми-15”, “Нарны өнгө”, “Хамтран амьдрагч” кино зохиол зэрэг 100 гаруй өгүүллэг, тууж, кино зохиол туурвисан.

БҮТЭЭЛҮҮД

2002 он “Нүцгэн шөнө”
2004 он “Зүрхэнд үйлдвэрлэв”
2009 он “Диваажингийн хоригдлууд”
2013 он “Би бид хоёр”
2013 он “Болор туужууд” сэтгэлгээний богино өгүүллэг, туужийн түүврүүдээ тус тус хэвлүүлсэн.

https://www.facebook.com/bolorerdene.writer