Сэрээнэнгийн БИЛИГСАЙХАН
18 жил, 10 сар өмнө

Зохиолч, сэтгүүлч

“Өвс өвсөө үнснэм”, “Европын тэмдэглэл” номын зохиогч. “Алтан гөрөөс” олон улсын наадмыг санаачлан зохион байгуулагч. Европын Монголчуудын холбооны үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Бельгийн Соёлын нийгэмлэгийн тэргүүн. “Нүүдэлчдийн хүрээ” төслийг санаачлагч.

БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

2001- 2005 он Иx Монгол дээд сургууль Сэтгүүл зүйн бакалавр

1999- 2001 он Дорноговь аймаг даxь МСҮТөвийн Сантеxник- гагнуурчины анги /3-р зэрэгтэй/

1990- 1999 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 10 жилийн 1-р сургууль /бүрэн дунд/

СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

2013 он Xүний нөөцийн судалгааны үндэсний xүрээлэнгийн HR менежерийн курс

2011 он “Монголын залуу удирдагч” хөтөлбөр, Итали улсын Милан хот

2011- 2012 он Бельги улсын Антверпен хотын Open School Antwerpen сургуулийн Англи хэлний анги

2010- 2011 он Бельги улсын Антверпен хотын Open School Antwerpen сургуулийн Недерланд хэлний анги

АЖЛЫН ТУРШЛАГА

2014- 2015 он МҮОНТелевизийн Соёл урлаг, спортын нэвтрүүлгийн редакци, “Монголын нэг өдөр” нэвтрүүлгийн редактор

2014- 2015 он “Булаг жирэм” барилга угсралтын компанийн дэд захирал

2013- 2014 он National Geographic Mongolia сэтгүүлийн редактор

2007- 2013 он Бельги улсын Fego хэвлэлийн компанид үйлдвэрлэл хариуцсан менежер

2007- 2013 он Бельги улс дахь Монголын өргөмжит консулын туслах

2004- 2006 он “Оюуны орон зай” сонины эрхлэгч

СОНГУУЛЬТ АЖИЛ

2015 оноос Бүтээлч Монгол нэгдлийн Удирдлагын багийн гишүүн

2015 оноос Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэд дарга

2013- 2015 он Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга

2008- 2013 он Европ дахь Монголчуудын нийгэмлэгийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд дэд тэргүүн

2008 оноос Монгол Бельгийн Соёлын нийгэмлэгийн тэргүүн

УРАН БҮТЭЭЛ

2013 он “Европын тэмдэглэл” цахим номын зохиогч

2006 он “Өвс өвсөө үнснэм” хайку шүлгийн түүвэр

ХӨГЖҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮД

2011, 2012, 2013 он “Алтан гөрөөс” олон улсын байгалийн яруу найргийн фестивалийн санаачлагч, зохион байгуулагч

2010, 2011, 2012 он Европ дахь Монголчуудын Соёлын наадмын зохион байгуулагч

2010, 2011 он Европын холбооны Парламентын Берламон ордонд Монголын соёлын өдрүүдийг ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан.

2009- 2013 он Европ дахь Монгол шагайн харвааны холбоог үүсгэн байгуулж шагайн наадмыг зохион байгуулсан.