Бадамгаравын БАТ-ӨЛЗИЙ
2 жил, 2 сар өмнө


Төгөлдөр хуурч, дуучин

“Эгшиглэн” төгөлдөр хуурын сургуулийн захирал, “UP music production”- ий продюсер, Япон улсын хөгмжийн нэрт брэнд болох Kawai корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч.

Никитон хамтлаг, дуучин Наран, Hotspot хамтлаг, 3 охин хамтлаг зэрэг рок попын үе үеийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байснаас гадна “Бид нэг мөрөөдөлтэй” өөрийн бие даасан цомгийг Монголын өнөө цагийн хамгийн шилдэг хөгжимчид, уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн.

АЖЛЫН ТУРШЛАГА
2002- 2006 он Урлаг гоо сайхны төв ТББ-ын гүйцэтгэх захирал;
2006- 2007 он Улаанбаатар хотын банкны гадаад харилцаа маркетингийн албаны ахлах мэргэжилтэн;
2007- 2009 он Капитал банкны маркетингийн албаны захирал, Капитал банкнаас Засгийн газрын 40,000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлах;
2009 оноос UP music production-ийн продюсер;
2009 оноос Эгшиглэн төгөлдөр хуурын сургуулийн захирал;
2014 оноос Япон улсын Kawai корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч;


УРАН БҮТЭЭЛ
2002 онд “Монголын хүүхдийн төлөө үндэсний газар”-ын сүлд дуу болох “Хүүхдэд ээлтэй дэлхий” дууг зохиосон бөгөөд энэхүү дуу нь Монгол орны 21 аймаг, Ази номхон далайн олон улсын хүүхдийн чуулганд Монгол орныг төлөөлөн дуулагдсан.
2011 онд “PIANO 1” төгөлдөр хуурын сурах бичгийн зохиолч. Дэлхийн шилдэг 21 бүтээлийг найруулан, хөгжмийн онол, түүхийн үечлэлийг багтаасан энэхүү сурах бичиг нь Монголын төгөлдөр хуурын нийтэд зориулсан анхны сурах бичиг юм. Мэргэжлийн сургалтын төвүүд, мэргэжлийн багш нар уг номыг ашиглан сургалтаа явуулдаг ба өнөөг хүртэл Монголын нийтэд зориулсан цор ганц сурах бичиг юм.
2014 он “PIANO 2” мэргэжлийн түвшиний сурах бичгийн эмхтгэлийг бүтээсэн. Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдийн эмхтгэл ном.
2014 он “Бид нэг мөрөөдөлтэй” бие даасан цомгоо гаргасан. Цомгийн “Бид нэг мөрөөдөлтэй”, “Бүсгүй”, “Хайр” зэрэг дуунууд нь 2011, 2012, 2013 онуудад ХИТ дуунууд болсон.