Ганбаатарын Ариунбаатар- Дэлхийн дуурийн шилдэг дуучин (Баритон)
6 жил, 5 сар өмнө


Дэлхийн дуурийн шилдэг дуучин (Баритон) 
Монгол хүний хоолойны царааг дэлхийд таниулсан Монгол дуучин.

Ганбаатарын Ариунбаатар (1988 оны 4 сарын 8-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн) нь Монголын дуучин. Баритон 2016 онд Чингис хаан одон хүртсэн. Монгол Улсын болон Буриад Улсын гавьяат жүжигчин.

Ариунбаатар 3 хүүхэдтэй малчин айлын дунд хүү болон төрж, 2005 онд Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг, 2010 онд Соёл Урлагийн Их Сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсжээ.

Тэрбээр Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. 

Амжилт

  • 2011 онд М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал
  • 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр
  • 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин
  • 2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин (Россини, Верди, Чайковский болон Б. Шаравын "Монголын тал нутаг"-ийг дуулсан)
  • ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Г. Ариунбаатар Шотландын дуучин Катриона Морисоны хамтаар тэргүүлжээ.
    Тэрбээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шаравын уран бүтээлийн дээжээс хүргэсэн байна. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлджээ.
    Баритон хоолойтой МУГЖ Г. Ариунбаатар өмнө нь Москвад болсон М. Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн байр эзэлж байсан бол өнгөрсөн жил Москва хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлснээр дэлхийн хэмжээний дуучин болохоо баталсан юм.