Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ- Хүндийн өргөлтийн тамирчин, дэлхийн аварга
4 жил, 4 сар өмнө

Хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга.
Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин

2014 он Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
2014 он Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (Түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)
2015 он Дэлхийн цомоос хүрэл медаль
2016 он Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2016 он Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)
2016 он РИОолимпийн их наадамд шагналт 8 байр (Огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)
2016 он Залуучуудын Азийн аварга болсон
2016 он Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2017 он Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
2017 он Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
2017 он Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
2019 он Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
2019 он Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.
2019 онд Дэлхийн цомын аварга

М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. Түүгээр ч үл барам тус тэмцээнээс спортын дэд мастер цолны болзол хангасан юм. Залуу туйванчийн ур чадвар, амжилт өдрөөс өдөрт ахисаар 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсындээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн

М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна.
Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүн. М.Анхцэцэгийг 12 настай байхад нь тэднийх ажил, амьдралын эрхээр Дорнод руу шилжжээ. Тэр үед аливаад тууштай, ухаалаг ханддаг тэрбээр спортдоо үнэнч үлдэн, эмээтэйгээ хамт амьдарсан юм. Бяцхан охин гэр бүлээ дагаад явж болох л байсан нь мэдээж.

М.Анхцэцэг ДЭЛХИЙН АВАРГЫН тэмцээндээ явахдаа дасгалжуулагч нь зардалгүйн улмаас ӨӨРӨӨ өөрийгөө дасгалжуулж явсан бөгөөд АВАРГА болоход нь Солонгосчууд "Чи Ядуу Монголын тамирчин байхын оронд манай тамирчин болчих Гэрээний төлбөрт 500,000Вон, Сар бүр 12,000$-ийн цалин өгье" гэхэд нь, "МИНИЙ ЭХ ОРОН ЯДУУ БИШ, Энэ бол цаг зуурын юм. Эх орноо БАЯН БОЛГОХ НЬ БИДНИЙ ЧИН ҮҮРЭГ. БИ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭНГЭР ӨӨД ӨРГӨДӨГ УЧРААС МИНИЙ ДОТРООС ЭНЭ ИХ ХҮЧ ГАРЧ БАЙГАА болохоос мөнгөний төлөө бол би хэн ч биш" гэж хэлжээ!!!