Амартайван АМАРСАЙХАН- Зохиолч, шог зураач
8 жил, 8 сар өмнө


Сэтгүүлч, зохиолч

Шог зохиол, зургаар оролдод 20 жил болж байна. Алтайн сүрлэг уулсын хормойд унаж, хутга шиг шовх хөх чулуудад өвдгөө шалбалж өссөн нэгэн билээ.

Хошин зохиол сараачиж, шог зураг эрээчин сар жилийг умартан суухуйд, уугуул нутаг Есөнбулагийн рашаан арвантаа харзалж, Олон нуурын дэрснээ хун галуу хоринтоо чуулжээ.

Энэ зуурт "Цахиур Төмөр" сонин, "Алтай" телевиз, "Тоншуул" сэтгүүл, Хэвлэлийн хүрээлэн, "Сэтгүүлч" коллеж, "Цалиг" студийн ширээг элээж үзлээ, элээсээр ч сууна. Сүүлийн үед өвөг дээдсийн шүтээн Баян Богд уул минь, онигор бор нүднээс нь ухаан уугисан хөх өвгөд минь нүдэнд харагдаж, шоглож шоолох бус уйлж хайлж уярсан юм бичьюү гэж ч бодогдоод байх шиг. Гэвч инээдэм наргиа, ёж ёргиогүй бол амьдрал гэгч харанхуй болох тул үзгээ юүлж, бийр юугаа хатааж үл түвднэм билээ.

2005 онд шог өгүүллэг, шог зургийн "Өөхөнд хулдсан егөө" ном гаргасан. 2009 онд "Хэцүү анги" кино зохиол, 2010 онд "Тусгай салаа" кино зохиол бичсэн маань кино болон бүтээгдэж МҮОНТ- р цацагдаж олны хүртээл болсон.

http://amarsaikhan.blogspot.com/

https://www.facebook.com/amarsaikhan.altangerel