Өөр өөрийн өнгөөр урлалаа дүүргэжээ
15 жил, 6 сар өмнө

2008 онд "Шинэ үе- Урлаг" нийгэмлэгийн залуу уран бүтээлчид ээлжит хамтарсан үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж байсан билээ.

Тухайн үзэсгэлэнгийн тухай мэдээ Olloo.mn дээр тавигдсан байхаар нь блогтоо оруулчихлаа.

Занабазарын нэрэмжит Дvрслэх урлагийн музейд Шинэ vе-Урлаг нийгэмлэгийн залуу уран бvтээлчдийн ээлжит хамтарсан vзэсгэлэнгээ дэлгэжээ.

Орчин vеийн урлагийн тєрлvvдээр бvтээгдсэн 30 гаруй бvтээлээс бvрдэх энэхvv vзэсгэлэн нь нийт дєрвєн хоног vргэлжлэх гэнэ. Энэхvv vзэсгэлэнд 10 залуу уран бvтээлчийн єєрсдийн єнгє тєрх, арга барилтай орчин vеийн сэтгэлгээний урлагийг илтгэн харуулсан баримал, уран зураг, зээгт наамал, компьютер график зэрэг сонирхолтой бvтээлvvд дэлгэгджээ. 

Шинэ vе урлаг нийгэмлэг нь 2005 онд орчин vеийн урлагийг монголд хєгжvvлэх мєн ард тvмэнд энэхvv урлагийг таниулах, залуу уран бvтээлчдийг нэгтгэхийн зэрэгцээ хамтарсан vзэсгэлэн, уулзалт ярилцлага, урлаг судлалыг хєгжvvлэх зорилготойгоор vvсгэн байгуулагдсан байна. 

Нийгэмлэгийн тэргvvн Л.Энхбат 1994 онд ДУДэС-ийг тєгсгєн залуу байх бєгєєд “Єнгє ба зураас” бvтээлээ дэлгэн харуулж байгаа бол бусад гишvvдийн хувьд єєр єєрийгєє таниулах, ертєнцийг vзэх vзлээ єнгє будагаар илтгэн харуулж байгаа нь энэ юм. Тухайлбал Н.Амарсайхан “Сэрvvн салхи”, Ц.Хандмаа “Миний ертєнц”, В.Ундраа “Амьдрал” цуврал бvтээлvvд, Д.Содномцэрэн “Цаг хугацаа…” металл баримал, Ц.Одгэрэл “Гурван цаг” цуврал бvтээл, Ц.Хонгор “Натур”, Ж.Шижирбаатар “Сvvдэр”, С.Зэсээ “Чив чимээгvй”, Ц.Тvвшинжаргал “Nude” цуврал бvтээлvvдээрээ тус тус оролцож байгаа нь vзэгчид болон урлагийн чиглэлээр суралцагч, мэргэжлийн хvмvvсийн анхаарлыг ихээр татаж байсан юм.

Т. Од
Эх сурвалж: Olloo.mn