Өөрийнхөө жаргалыг бүү түлхээч хүмүүсээ
11 жил өмнө

 

Хайртай дуртайгаа илчилж

Хол ойргүй дагаж гүйж байж ханилаад

Хожмын нэг өдөр

Хөсөр битгий хаяарай

Үрийг чинь төрүүлсэн нь

Үнэндээ тэдний буруу гэж үү

Ганцхан олдох амьдралдаа

Гал голомтоо нэгэнт л асаачихаад

Зовлонг даахгүй замдаа

Зориг чинь мохчих вий

Ирээдүйн бяцхан иргэдээ

Эцэг эхгүй бүү өнчрүүлээч

Өөдөсхөн жоохон жаалуудыг гомдоож

Өөрийнхөө жаргалыг бүү түлхээч хүмүүсээ...

1999 он 

5-р ангид байхдаа энэ шүлгийг бичиж байжээ. Хагацал гуниггүй амьдралыг бүтээхийн тулд сонголтоо зөв хийцгээе...