Үзэл бодол минь өөрчлөгдөж болно, харин уг чанар минь бол ариунаараа л байх болно
13 жил өмнө

Танд ч бас байгаа гэдэгт итгэлтэй байна, харин минийх бол амартайван өөрийнхөөрөө хийх зүйлээ чин сэтгэлээсээ хийж, хайрлах хүмүүсээ хайрлаад л... Зүгээр л амьдармаар байна. Гэтэл бас зүгээр л баймааргүй санагдах юм, учир нь гэрээсээ гараад нийгэмтэй харилцаанд орохоор өөрийн эрхгүй, зарим нэг зүйлийг хараад эмзэглэх сэтгэл төрөх юм. Наад зах нь автобусанд кондуктор нь хүнтэй харилцахдаа тун тааруухан, мөнгөө нэхэж чадна харин харилцаагүйдэл байсаар, гадуур явахаар миний дүү нар шиг хөөрхөн хүүхдүүд ямар нэг зүйлийг хүмүүсийг гуйж ядан зарж, мөн найз нөхөдтэйгөө чөлөөт цагаараа уулзаж, хоол идэх зуурт бохь авах уу? гэж асуухыг яана, авахгүй гэж эвтэйхэн хэлэхээр еэ эгчээ авчих тэгэх үү гээл хажууд зогсоол байна. Дотор юм бодогдуулмаар, гэхдээ тэр бохио үнээр нь зарахгүй юмаа бас. Заримдаа бол ид хөдөлмөрлөж бүтээх насандаа яваа ах нар гудманд зүгээр юу ч болоогүй аятай /согтуу/ хэвтэж харагдана. Яахав тоохгүй хараад л өнгөрж байгаа юм. Гэхдээ дотроо бодсоор л. Энэ чинь монголын бүр цаашлаад дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүн шүү дээ гэж. Жаахан байхад минь миний замд халамцуу ах таарсан юм, тээд миний дүү цаг хэд болж байна гэж асуухаар нь хариулчаад ахаа та эртхэн гэртээ харисан нь дээр байхаа, таныг хүлээж байгаадаа гэтэл тиймээ миний дүү ахыгаа босоход туслаач гэсэн юм. Тэгээд яг гараас нь дэмжин тусалж байтал манай ангийн хүүхдүүд намайг харчаад шоолж билээ. Танай хамаатан юмуу гээл, үгүй гэтэл тэгвэл юун сүрхий тус болоод байгаан гээд л. Тэр үеийн зүйлийг бодоод үзэхэд одоо ч гэсэн ийм байдал хэвээрээ л байх шиг. Яахав Монгол улс маань бага багаар хөгжиж байгаа нь үнэн, харин зарим нь дэндүү аминчхан байгааг бид бүгд мэдэрч байгаа, хүний үнэ цэнийг үнэлэх асуудал дээр хойрго байгаа нь нүдэнд ил харагдсаар байна. Хүний хөгжлөөс улсын хөгжил гэдэг. Хөгжил гэж ярьсан хүмүүс олширч байгаа ч наад захын зүйл дээр тэр хөгжил гээд байгаа зүйлээ хэрэгжүүлж байгаа нь хуруу дарам цөөхөн. Гэхдээ шүүмжлэлийн нүдний шилнээс татгалзсан нь дээр байх. Би уг нь айхтар шуналгүй харин одоо бол шуналтай болж байгаа, бүр асах их. Би бүх талаараа баялагтай баймаар байна. Бүгд үл хүндэтгэн маргах тийм хүчирхэг болохыг мөрөөдөж байна, тиймээс одоогоор бол өөрийн бодлоороо урдах ажлаа чанартай хийгээд, өөрийгөө аль болох сайхан зүйлээр цэнэглэхийг хичээж байна. Гэрээ засаад, төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг сайтар янзалж цэгцэлсэн нь дээр гэдэгтэй агаар нэгэн буй. Аав ээж маань намайг сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэдэг байлаа. Тэр үгийг нь бодоод үзэхээр бусадтай зохицоол амьдар гэсэн санаа юм шиг байгаа юм. Мэдээж зохицож амьдрах нь тодорхой харин би заавал тэдгээр хүмүүстэй адил баймааргүй байдаг юм. Бүр өөр, өөр өөрдөө шал өөр баймаар, энэ нь гаж биш миний хувьд зөв. Миний ертөнцөд бүх зүйл сайн сайхан байдаг болохоор эхлээд монгол улсдаа хэрэгтэй иргэн нь байж, миний гэр бүл, ах дүүс, найз нөхөд гээд бүхний дотны хүмүүс, миний үед амьдарч байгаа бүх монголчууд маань, тэдний үр хүүхдүүдь мөн тэдний үеийнхэн гээл дараа дараагийн ирээдүйн эзэд нь олон үеэрээ баялаг хангалуун, эрүүл, бие биенээ гэсэн сэтгэлээр дүүрэн амьдраасай гэж мөрөөднө. Энэ нь одоогоор бол монголын хувьд төдий зүйл, цаашлаад нэг дэлхийд амьдарч буйгаа ухамсарлаад энх тайван амьдралыг дэлхийн ухаалаг иргэд хамтдаа бүтээж цогцлооно гэдэгт итгэлтэй байдаг. Тэр дайн гэж зүйлээр ер нь яах гэж байгаа юм, юуны төлөө вэ? Бүгд л амартайван сайхан байдлыг хүсдэггүй юм гэж үү? Өөрөөсөө болон эргэн тойрны дотно гэсэн хүмүүсээс асуухад ихэнх нь санал нийлдэг. Гэхдээ л... гээд зарим нэг нь өөдөөс тайлбарлаж гарна. Хүн бүр өөрийн ертөнцтэй юм хойно өөрсдийнхөөрөө л ойлгодог байх, харин миний хувьд мөрөөдлийнхөө төлөө бага багаар хөдөлмөрлөж байгаа. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, гэвч мөнгө төлдөг болсон ч мөрөөдсөөр л байх болно. Багын л өөрийн бодолдоо тууштай байдаг байсан зан минь яг хэвээрээ, нас нэмэхийн тоогоор үзэл бодол минь өөрчлөгдөж болно, харин уг чанар минь бол ариунаараа л байх болно.

Хүрлээгийн Номинзол