“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” ТӨСӨЛ (2010 он)
14 жил өмнө

Б.Дашхүүгийн санаачилсан "Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөр нь монголын олон ээжүүд амарждаг Эх нялхасын орчмыг ногоон байгууламжтай болгох зорилготой төсөл байлаа. Төсөл нь сайн дурын оролцоо, хандивт тулгуурласан бөгөөд оролцсон хүн бүр өөрийнхөө ээжид зориулж мод тарин арчилж тордож ургуулсан юм. Төслийн үндсэн багт 20 гаруй залуус идэвхитэй оролцож, мод тарих зэрэг олон нийтийн үйл ажиллагаа нь 200 гаруй хүмүүсийг хамарсан. Төсөл нь олон нийт болон гадаадад суугаа монголчууд болон компани, нийслэлээс дэмжлэг авч хамтран ажиллаж чадсан юм.

Төслийн үр дүнд эх нялхасын орчимд 2000 гаруй мод, бут сөөг тариалж 50 хувьтай ургасан бөгөөд олон жил шар шороогоор шуурсан газар ногоон байгууламжтай амар тайван бүс болж чадсан. Тухайн төслийн залуус жил бүр очиж мод зүлгээ арчилж тордсоор байна. Ээждээ зориулсан төгөл нээлтийн үеэр 100 гаруй ээжүүд цуглаж хүүхдийнхээ тарьсан цэцэрлэгийг үзэж баяры нулимс дуслуулсан сэтгэл хөдөлгөм үйл явдал боллоо.

Энэ төсөл нь онлайн суурьтай, эко бодлогоотой сайн дурын олон клуб нэгдэлүүдийн анхдагч үлгэр болсон билээ.

ТӨСӨЛ БИЧИЖ БУЙ БЭЛТГЭЛ АЖИЛ

ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫН ЭХЛЭЛ

ИД АЖЛЫН ҮЕ

МОД ТАРЬСАН ӨДӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗАЛУУС

ТӨСЛИЙН СҮЛД ДУУ

НЭВТРҮҮЛЭГ

Ээждээ зориулсан бидний төгөл хөтөлбөр [Лавай эгшиг ФМ] by Yaru on Mixcloud


Зургийн цомог үзэх