Эрч хүчтэй байх 6 арга
10 жил, 10 сар өмнө

1. Бодох цагийг өдөр бүр гаргах 

Өглөө болгон “өдрөө бүтээх” бодох цагийг гаргах хэрэгтэй. Тухайн өдрөө ямар болж өнгөрөөсэй гэж бодож байна вэ?, бүх ажил үйлс тэнь бүтвэл танд ямар мэдрэмж төрөх вэ? гэх зэргийг бодож, төсөөлж, мэдрэх цагийг гаргах. Хэрвээ ингэж бодож, төсөөлөх үед эргэлзээтэй сөрөг мэдрэмж орж ирвэл сөрөг мэдрэмэжүүдтэйгээ тэрсэлдэхийн оронд өөрөөр хэлбэл "Яагаад ийм бодол бодов?", "Яаж энэ бодлыг устгах вэ?" гэх зэргийг бодохын оронд “Би энэ сөрөг мэдрэмжээ, сөрөг бодлоо орхиж чадах уу? Яг одоо орхиж чадах уу?” гэж бодоход сөрөг мэдрэмж гайхалтай нь аргагүй алга болдог. Тэгээд ааш нь ажил үйлс амжилттай бүтэж байгаагаа үргэлжлүүлэн бодож, төсөөлж, мэдрэх.

2. Өөртөө байнга сануулах 

Эргэн тойрон, хавь орчиндоо хаашаа л харна зорилгын дагуу, төлөвлөгөөнй дагуу хийх ёстой зүйлүүдийг хийхэд чиглэсэн, өөрийгөө өдөөх, урамшуулах, эрч хүч өгөх Амжилтын Тарни, зураг, урмын үгс, хийх ажлын жагсаалт, битгий хий жагсаалтыг өөрт харагдахаар байрлуулж, өөртөө сануулах орчинг үүсгэхээс гадна өдөр болгон амжилтанд хүргэх ном, нийтлэл унших, аудио ном, сургалт семинар зэргийг сонсож өөртөө байнга сануулах. Ингэж чадвал өөрийгөө эрч хүч, урам зоригтой байлгахаас гадна хийх ёстой юмаа хийх сахилга батыг өөрт үүсгэж чадна.

3. Өөрөөсөө зөв оновчтой асуулт асуух

Урам хугарч, эрч хүчээ алдаж байгаагаа анзаарсан үед доорх 3 асуултыг өөрөөсөө асуух.

-   Би урам хугарах, эрч хүчээ алдах ямар бодол бодов?

-   Би урам хугарах, эрч хүчээ алдах  ямар юман дээр анхаарлаа төвлөрүүлэв?

-   Эрч хүчээ эргүүлэн олж авахын тулд би юу бодох вэ, юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ?

4. Өдөр болгон талархлаа илэрхийлэх

Юунд баярлаж байна түүнийгээ илэрхийл. Талархалын дэвтэртэй бол түүн дээрээ бич. Цаг агаар сайхан байгаад, эрүүл энх байгаад, үр хүүхэдтэй, хань ижилтэй байгаад, ажилтай амжилттай байгаадаа бүгдэд нь талархах.

5.  Үйл хийх

Өдөр болгон зорилгын дагуу ямар нэгэн үйл хийх. Үйлдэл хийснээр эрч хүчээр цэнэглэгддэг.

6. Дээрх 5 аргыг хэрэглэснээр үнэхээр их эрч хүч орж, хийх юмаа хийж байна, ажил үйлс бүтэж байна гэдгийг анзаарч мэдэх нь маш чухал юм.

Хэрэв “өдөр бүр энэ бүгдийг дагаад байхад олигтой үйлчлэхгүй байна, сайн нөлөөлөхгүй байна” гэдгийг өөртөө байнга давтан хэлэх юм бол энэ бүгд огт үйлчлэхгүй. Харин жаахан ч гэсэн эрч хүчтэй байх хугацаа нэмэгдэж байна, бага ч гэсэн үйлчилж байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлснээр үйлчилж эхэлдэг.

Жишээ нь:  уулзах ёстой хүнтэйгээ уулзаж чадсан бол "энэ бүх аргыг хэрэглэсэн учраас уулзах хүнтэйгээ уулзаж чадлаа" гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Машины зогсоол зовлонгүй олдвол "машин зогсоол нээрээ зовлонгүй олдлоо шүү" гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Автобус удаан хүлээгээгүй бол "автобус хүртэл хурдан ирлээ" гэдгийг өөртөө давтан хэлэх хэрэгтэй. Өдрийн төгсгөлд энэ бүгдийгээ амжилтынхаа дэвтэр дээр ч гэсэн бичиж болно.

Бид эрүүл шүдтэй байхын тулд өдөр бүр шүдээ угаах хэрэгтэй,  биеэ сульдаахгүйн тулд бид өдөр бүр сайн хооллож байх хэрэгтэйн адил эрч хүчээ хадгалахын тулд мөн ялгаагүй  ӨДӨР БҮР дээрх 6 аргыг ДАВТАН ХИЙСНЭЭР  өөрийгөө өдөөж, урамшуулж, хийх ёстой юмаа хийж, хүссэн зүйлээ бодит болгож чадна.

ХҮС. ХИЙ. ХҮР.