ЧУЛУУНЫ ДАРХАН БАЯРБИЛЭГ: Сум бүрд чулуу урлаачдыг бэлтгэж чулуугаа үнэт баялаг болгох хэрэгтэй
9 жил, 2 сар өмнө

Гурван жилийн өмнө учралаар тааралдаж чулуу урлалын тухай хөөрөлдөж байгаад дахин уулзахын ерөөл тавьж байсан чулууны дархан Г.Баярбилэг ахтай саяхан таарч урланд нь очлоо. Чулууг үнэт баялаг болгох, монгол чулуу урлалыг хөгжүүлэх, сургаж өвлүүлэх юмсан гэж бодож, санаа зовж явдаг, аймаг, сум бүрт чулуу таньдаг, чулууны дархан залуусыг бэлдэхээр төлөвлөж яваа эрхэм ахын чин сэтгэлийн яриаг сонслоо. Монголчуудын чулуу урлал, чулууны соёл, чулуун эдлэл хэрэглэлийн ид шид, эрчим энергийн тухай маш сонирхолтой яриаг дэлгэлээ. Чулууг өсдөг хүйтэн хөрөнгө гэж нэрлэдэг ажээ.