ЦЭГЭЭР НААДЪЯ хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл Чингэлтэй дүүрэгт хэрэгжлээ
1 жил, 4 сар өмнө


"ЦЭГЭЭР НААДЪЯ- Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл" Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж ҮР ДҮНГИЙН БАЯР-аа хийлээ.

Хамтран ажилласан Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.

Чингэлтэй дүүргээс шалгарсан ОНЦЛОХ 9 БАГШ-даа онцгойлон талархал илэрхийлье!

"ЦЭГЭЭР НААДЪЯ-Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл"-д амжилттай оролцож хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжин, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, шинэ шинэлэг хэрэглэгдэхүүн санаачлан хийж, ажиглалт тэмдэглэл хөтлөн, бичвэрийн дэвтрээр хүүхдийг цогц байдлаар хөгжүүлэхээс гадна ахисан түвшний үнэлгээнд хүртэл ашиглаж санаачилгатай ажилласан
ОНЦЛОХ БАГШ-Р.Мягмарсүрэн /39-р Ц/,
ШИЛДЭГ БАГШ-Н.Оргилсайхан /108-р Ц/,
ОЮУНЛАГ БАГШ-Д.Энхбилэг /33-р Ц/,
СУДЛААЧ БАГШ-Д.Энхээ /102-р Ц/,
ЧАДВАРЛАГ БАГШ-Г.Өлзийжаргал /9-р Ц/,
ХҮМҮҮНЛЭГ БАГШ-Б.Нямсайхан /173-р Ц/,
ХӨДӨЛМӨРЧ БАГШ-Ц.Цогзолмаа /173-р Ц/,
АВЬЯАСЛАГ БАГШ-Д.Жаргал /33-р Ц/,
БҮТЭЭЛЧ БАГШ-Б.Зулаа /70-р Ц/ нартаа талархал илэрхийлье!

Түүнчлэн бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ЧД-н Боловсролын Хэлтэсийн дарга Т.Ням-Очир танд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!


Баярын үйл ажиллагаанд:
-Хүүхдийн 1000 бүтээлийн үзэсгэлэн;
-Онцлох 9 багшийн "Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн туршлага";
-Төслийн тайлан, үр дүн;
-9 багш, 9 хүүхдэд шагнал гардуулах.

"ЦЭГЭЭР НААДЪЯ" төслийн баг хам олон

Чингэлтэй дүүрэгт хэрэгжсэн 8 том төсөлт ажлын нэг "Цэгээр наадъя-Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл"-ийн багт тус дүүргийн
4-р цэцэрлэгийн арга зүйч Байгалмаа,
39-р цэцэрлэгийн арга зүйч Ариунзаяа,
70-р цэцэрлэгийн арга зүйч Энхтунгалаг,
173-р цэцэрлэгийн арга зүйч Ариунжаргал,
"СӨБ-ын шинэчлэл" ТББ-ын УЗ, ахмад багш Дашмаа нар ажиллалаа.

2016.05.18
23-р сургуулийн "Урлаг заал"

"Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл" ТББ

https://www.facebook.com/SUBSHNGO/