Хүүхэд
10 жил, 10 сар өмнө

Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана

Хэлж чадмагч эрхлэх дууг үл гаргана 

Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна

Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих эцэг, эхээ хүндэтгэхийг сургана. 

                                                                         1735 онд гарсан "Го гүнгийн 3 үсэгт" номоос

Монголчууд залуу үеэ амьдралын ухаанд сургах явцдаа

            Эрхийг сурахаар бэрхийг сур

            Хайр нь дотроо, хал нь гаднаа

            Магтах үгийн далд нь

            Зэмлэх үгийн ил нь сайхан 

            Зуу сонссоноос нэг үз гэсэн зарчмуудыг мөрдлөг болгож баримталдаг байжээ. Мөн Монголчууд хүүхдийг багаас нь эхлэн "Эвий минь, хөөрхий минь" хэмээн элдвээр өхөөрдөн үнсэж эрхлүүлж баалахыг ихэд хориглодог. Харин бага насны хүүхдэд магтаал урамшууллын үгсийг цөөн тохиолдолд шаардлагатай үед л хэрэглэдэг байжээ. Хүүхэд сайн үйл бүтээж, хийж байгаа ажилдаа улайран чармайх байдал гаргаж байвал "Миний хүү дориун эр болжээ. Нутаг орондоо нэр хүндтэй ахмад сайн хүний нэр зааж ......." шигээ хүн болох нь гэдэг байв.

Гэхдээ хүүхдийн чадан ядан хийж байгаа зүйлийг өөчилж голдоггүй, хэрвээ гаж буруу үйлдэл алдаа гаргавал үглэж загнаж хараадаггүй, харин буруу үйлдлийг мэдэж байвч үг хэлэхгүйгээр том дуугаар хоолой засах, ханиаж чимээ өгөх, эсвэл хөндлөнгийн жишээ дурдан ихэд харамссан байдал гаргах, гайхсан дүр үзүүлэх зэрэг зэмлэхийн оновчтой арга барилыг хэрэглэх юм уу сургамжлан хэлдэг байжээ. Энэ мэт өвөг дээдсийн үр хүүхдээ амьдралд сургах арга ухаан ч өвөрмөц байсан юм.