ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛ ЯРИА, АВИАЗҮЙН СУРГАЛТ
11 жил, 10 сар өмнө

ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

1/ Гадаадад төрж өсөн эх хэлээрээ ярьж чаддагүй хүүхдүүдэд туслаж, монголоороо сэтгэж, ярьж, бичих чадварыг олгоно. Англиар хэлд орсон хүүхэд “Р” үсэг хэлж чаддаггүй;

2/ Хүүхдээ эрхлүүлэн хэлээ хазаж ярьснаас үүдэн Р,Л,Ж,Ч гийгүүлэгчийг хэлж чадахгүй ярианы буруу зуршилтай болсон хүүхдийн буруу зуршлыг засна;

3/ Дуугүй, ноомой бүрэг ичимхий хүүхдийн хэл яриаг засаж, өөрийгөө илэрхийлэх чадвар олгоно;

- Таны хүүхдийн хэл ярианы хөгжил ямар түвшинд байна вэ?

- Та хүүхдээ өөртөө итгэлтэй, тод чанга яриулахыг хүсэж байна уу?

Хүүхэд өөрийн өссөн орчин хүрээллээс үүдэн хэл ярианы буруу зуршилтай болж зарим үг, үсгийг хэлж чадахгүй тультраа, гацаа, ааруу, бөөрөнхий хэлтэй, дуу султай болж, энэ байдлаасаа ичиж бусадтай харилцахгүй, нуугдмал, өөртөө итгэлгүй хүн болох эрсдэл бий. Тиймээс хүүхдийн өгүүлэх эрхтний буруу зуршлыг эрт илрүүлэн засаж, хэл яриа, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлж, дотоод сэтгэлрүү нь нэвтрэн орж өөртөө итгэлтэй, сэргэлэн цовоо бие хүн болгон төлөвшүүлэхэд манай сургалтын зорилго оршино.

СУРГАЛТЫН ХУГАЦАА: 1 сар, 7 хоногт 2 удаа;

Насны ангилал: 5- 8, 9- 12, 13- 16;

Анги дүүргэлт: 10-с хэтрэхгүй. Хүүхэд бүртэй тулж ажиллана;

Цагийн хуваарь: Өглөө анги 9:30- 12:30 цаг, өдрийн анги 14:00- 17:00 цаг;

Төлбөр: 150,000 төг;

Бэлтгэх хэрэглэгдэхүүн: Жижиг толь, хуурай салфетка;

ХОЛБОО БАРИХ

Утас: 99719121, 99116802

https://facebook.com/karmateacher

Хаяг: ХУД, 2-р хороо 20-р байр, 201 тоот (19-р хорооллын үйлчилгээний төвийн баруун урд 12 давхар шинэ байр)