Хайр
10 жил, 11 сар өмнө

Хоёр хөгшин олон жил хамт амьдрахдаа нэг ч удаа хэрэлдэж үзээгүй юмсанжээ. Нэг өдөр, нэг нь нөгөөдөө "Хүмүүс яагаад хэрэлддэг юм бол?" Ганц удаа ч гэсэн хэрэлдэж үзэхсэн гэжээ. 

-Юунаас эхэлж хэрэлдэхээ мэдэхгүй байна шүү дээ, гэж нэг нь нөгөөдөө хэллээ. Эхний хөгшин бодож байснаа:

-Ширээн дээр нэг аяга тавья. Тэгээд би "минийх" гэж хэлье.

Чи бас минийх гэж хэл. Тэгээд л хэрэлдчихье

Хөгшчүүл ширээн дээр аяга тавилаа

-Энэ миний аяга гэж нэг нь хэлэв

-Үгүй энэ миний аяга гэж нөгөө нь хэлэв

-Чинийх бишээ, миний аяга гэж хэлж байна шүү дээ! 

-За яахав чинийх юм бол чи ав. гэж нэг нь хэлжээ

       Ингээд л тэд хэрэлдэж чадсангүй. 

                                                                                                                                                    "Залуучуудын Үнэн" сонин 2011 он