Ухаалаг компаниуд 2 хүний цалингаар 20 хүнтэй маркетингийн агентлаг хөлсөлж байна
Маркетингийн менежер хайсан зар хамгийн их байна. Энэ чиглэлийн туршлагатай мэргэжилтэн ховор, нөгөө талаас компаниуд олон төрлийн мэргэжилтнээр маркетингийн багаа бүрдүүлж чадахгүй учир супер мэргэжилтэн хайгаад байгаагаас асуудал үүсэж байна.
Маркетинг нь сурталчилгаа цацахаас илүү өргөн хүрээтэй, нийлэг маягийн, бүтээлч сэтгэлгээ шаардсан ажил болж эхэлж байна. Тиймээс маркетингийн багаа сайн бүрдүүлэхийн тулд маркетингийн мэргэжилтэн, дизайнер, сошиаль медиа маркетер, эвэнт менежер, вэб мастер, вэб админ гэх мэт мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэх шаардлага гарна. Хэрвээ ингэж бүрдүүлэхгүй гэвэл энэ бүхнийг чаддаг супер хүн олох хэрэг гарна.
Ингээд хүн олохын тулд 1 сар болно. Аваад ажлаа ойлгоод жигдрэх гэсээр 2 сар болно. Тэгээд хоорондоо баг болж чадалгүй зарим нь гарна.
Энэ бүх хугацаанд гаргасан зардал нь мэргэшсэн багтай хамтран ажиллах зардлаас давна. Тэгсэн атлаа үр дүн нь ноль. Олон хүн солигдсоор маркетингийн бодлогоо хэрэгжүүлж чадахүйд хүрч амараар нь сурталчилгаа л цацдаг хүмүүс болно. Маркетингийнхан мөнгө үрэхээс цаашгүй гэсэн муу нэр зүүнэ дээ.
Бизнесийн өрсөлдөөн улам хурдтай болж, мэргэжилтнүүд ховордох тусам дээрх асуудал улам бүр хурцдана. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор маркетингийн агентлагууд хөгжиж байна. Мэргэжлийн багаар өөрсдийн бодлогыг гүйцэлдүүлэх нь үр ашигтай байгааг ухаалаг бизнесменүүд хүлээн зөвшөөрч эхэллээ.
Компаниуд маркетингийн багаа цомхон бүрдүүлээдМАРКЕТИНГИЙН АГЕНТЛАГтай хамтран ажиллахыг илүүд үздэг болж байгаа нь үүнтэй холбоотой юм.
Ухаалаг компаниуд 2 хүнд өгөх цалингаар 20 хүнтэй агентлагхөлсөлж байна.