Улаанбаатар төмөр зам (2011 он)
13 жил өмнө

МТЗ-ын Замын 3-р ангийн Хөдөлмөр хамгааллын инженер Л.Дэжидмаагийн саналын дагуу тус ангийн ажилтнуудад зориулсан "Хувь хүний хөгжил ба ажлын бүтээмж" сэдэвт цуврал сургалт зохион байгууллаа. Замын 3-р ангийн инженер, мастеруудад өнгөрсөн жил сургалт зохион байгуулж байсан бөгөөд тэр үеэс холбоотой ажиллаж байгаа билээ. Инженер Л.Дэжидмаа, ахлах инженер Р.Сүхбаатар нар нь "Яруу сэтгэгч" сонины уншигчид бөгөөд анх сониноос улбаалан бидэнтэй танилцаж байсан.

Ажилчид нь манай сургалтыг их сонирхож сонсож байсан бөгөөд хувь хүний хөгжлийн мэдээллээр маш их дутагддаг нь харагдаж байв. Зам ангийн ажилчид нь төмөр замын эвдрэл, гэмтлийг бүрэн хариуцаж, шалгаж, засварлаж ажиллах үүрэгтэй ажээ. Инженерийн хэлж байгаагаар хөгжингүй орнуудын зам засвар нь бүрэн механикжиж, нэг машинаар л бараг бүх засварыг шийддэг болоод байгаа бол Монголын хувьд бараг 100% гар ажиллагаагаар гүйцэтгэж байгаа нь учир дутагдалтай санагдлаа. Ер нь МТЗ нь Оросоос шууд шахдаг хуучин технолги, зүтгүүр зэргээс шалтгаалан технологийн хувьд маш хоцронгуй явж байгаа юм байна. Харин одоо монгол захиралтай болсноос хойш шинэчлэлийн хүрээнд зарим ажлуудыг хийж байгаа тухай инженерээс сонслоо.