Соёлын Гавъяат Зүтгэлтэн цол хүртсэн нагац ах Г.Цогт, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн эгч В.Уянга нартаа баяр хүргье
13 жил, 2 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаар, Монгол Улсын түүх, соёл, газар зүйн өргөн мэдээллийг хүн төрөлхтний оюун санааны их өв мэдлэгийг мэдээлэл хэлбэрээр түгээн дэлгэрүүлэгч дэлхийн хамгийн нэр хүндтэй “Британника” ширээний нэвтэрхий толийн танин мэдэхүйн санд анх удаа нэгтгэж, уг толийг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэж, монгол түмний оюун санааны хөгжилд шинэ хуудас нээсэн “Британника ширээний нэвтэрхий толь” бүтээлд 2010 оны “Үндэсний бүтээмжийн дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г олголоо.

 

Төслийн ерөнхий редактораар ажиллаж Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн цол хүртсэн нагац ах Гомбосүрэнгий Цогт, техник редактороор ажиллаж Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн эгч Вандангийн Уянга нарынхаа цаашдын уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөж, дүү нартаа өөрсдийн авъяас чадвараар үлгэрлэж байдагт тань бахархаж байна шүү.

Та хоёртоо болон ээж аавдаа, дүүдээ, бүх хамаатан садандаа бүгдэнд нь хайртай шүү. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлж Туулай жилдээ аз жаргалаар дүүрэн байх болтугай.