РАДИО СЭТГҮҮЛЗҮЙ БА АУДИО АГУУЛГА ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛОХ НЬ
8 жил, 11 сар өмнө

Улаанбаатар хот 2015 он

АГУУЛГА

  1. ОРШИЛ

      2. ОНОЛЫН ХЭСЭГ

      3. СУДАЛГАА     

      5. ДҮГНЭЛТ

       6. НОМЗҮЙ

       7. ХАВСРАЛТ



















ОРШИЛ

“Хүн хэл яриатай болж, оюун сэтгэлгээндээ буусан, үзэж харсан мэдээллээ бусаддаа дамжуулах болсон цагаас сэтгүүлзүй хэмээх шинжлэх ухаан өнөөг хүртэл үе үеийн сэтгэгч суутнууд,   зохиолч   сэтгүүлчдийн   ур   ухаан,   авьяас   билгээр   баяжин,   алдаа   дутагдал   нь гээдэн, техник технологийн ололт амжилт дээр улам баяжин, боловсронгуй болсоор байна.

Германы   Иохан   Гутенбэрг   хэвлэлийн   машиныг,   Италийн   Маркони   радиог,   Германы эрдэмтэн Пол Нипков дүрсийг дамжуулах шийдлийг олсон, интернет facebook, гээд олон янзын   техник   технологийн   ололтыг   сэтгүүлзүй   өөртөө   агуулан   хөгжсөөр   ирлээ.

Сэтгүүлзүй, мэдээллийн ач холбогдол, үнэ цэнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нэгэнтээ Алвин Тофлер “Мөнгө, зэвсэг, мэдээлэл хүнийг эрх мэдэлтэй болгодог” гэж хэлсэн улам батлагдан мэдээлэл нь улам жин дарсаар байна.

“Хүн хэл яриатай болж, оюун сэтгэлгээндээ буусан, үзэж харсан мэдээллээ бусаддаа дамжуулах болсон цагаас сэтгүүлзүй хэмээх шинжлэх ухаан өнөөг хүртэл үе үеийн сэтгэгч суутнууд, зохиолч   сэтгүүлчдийн ур ухаан, авьяас   билгээр баяжин,  алдаа  дутагдал нь гээдэн, техник технологийн ололт амжилт дээр улам баяжин, боловсронгуй болсоор байна.

Германы   Иохан   Гутенбэрг   хэвлэлийн   машиныг,   Италийн   Маркони   радиог,   Германы эрдэмтэн Пол Нипков дүрсийг дамжуулах шийдлийг олсон, интернет facebook, гээд олон янзын   техник   технологийн   ололтыг   сэтгүүлзүй   өөртөө   агуулан   хөгжсөөр   ирлээ.

Сэтгүүлзүй, мэдээллийн ач холбогдол, үнэ цэнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нэгэнтээ Алвин Тофлер “Мөнгө, зэвсэг, мэдээлэл хүнийг эрх мэдэлтэй болгодог” гэж хэлсэн улам батлагдан мэдээлэл нь улам жин дарсаар байна.

Хүн төрөлхтөн хэл яриатай болж, оюун сэтгэлгээндээ буусан, үзэж харсан мэдээллээ бусаддаа дамжуулах болсон цагаас сэтгүүлзүй хэмээх шинжлэх ухаан өнөөг хүртэл үе үеийн сэтгэгч суутнууд, зохиолч сэтгүүлчдийн ур ухаан, авьяас билгээр баяжин, алдаа дутагдал нь гээгдэн, техник технологийн ололт амжилт дээр улам баяжин, боловсронгуй болсоор байна. Германы Иохан Гутенбэрг хэвлэлийн машиныг, Италийн Маркони радиог, Германы эрдэмтэн Пол Нипков дүрсийг дамжуулах шийдлийг олсон, интернет, facebook, гээд олон янзын техник технологийн ололтыг сэтгүүлзүй өөртөө агуулан хөгжсөөр ирлээ. Сэтгүүлзүй, мэдээллийн ач холбогдол, үнэ цэнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нэгэнтээ Алвин Тофлер “Мөнгө, зэвсэг, мэдээлэл хүнийг эрх мэдэлтэй болгодог” гэж хэлсэн улам батлагдан мэдээлэл нь улам жин дарсаар байна.  

Нэгэнт хэвлэл мэдээллийн салбар нь үүссэн цагаасаа эхлэн аливаа техник технологийн дэвшил, шинэ ололт амжилтаар агуулга болон хэлбэрийн хувьд олон янзаар хөгжсөөр ирсний томоохон төлөөлөл нь радио сэтгүүлзүй юм. Манай эриний 2-р зуунд Хятадад Цай Лунь цаас зохион бүтээсэн, 15-р зууны үед Германд Иохин Гутенбэрг хэвлэх суурь машин зохион бүтээсэн, 19-р зууны сүүлээр Италийн Маркони радиог зохион бүтээсэн зэрэг нь техникийн дэвлийн хувьд ч бус мэдээллийн томоохон салбаруудын эхлэл болж байлаа. Ямар сайндаа л Жозеф Нисофор Ньепс, Луи Даггер нар анхлан фото зургийг бүтээхэд үзсэн хүмүүс “Уран зураг гээч хэрэггүй боллоо. Уран зургийн төгсгөл иржээ” хэмээн шуугиж байсан гэдэг. Үүнтэй төстэйгээр анхны телевиз үүсэн нэвтрүүлгээ цацахад хүмүүс үүний радиогийн төгсгөл хэмээн үзэж байсан ч тийм юм болсонгүй. Учир нь уран зурагч, радио ч мартагдан алга болсонгүй харин ч хэлбэр, арга барил, агуулга, техник дэвшлийн онцлогийн өөртөө шингээн улам ч хөгжсөөр ирсэн. 

       Радио бол... хүний сэтгэлийн хань,дотны зөвлөгч,хаа ч байсан ямар ч нөхцөлд хэний ч дэргэд хамт явдаг дотны нөхөр юм шүү дээ,үүгээрээ телевизээс давуу талтай,"-хэмээн оросын сэтгүүлчдийн "залгамайлсан эцэг" гэдэгдэх профессор Я.Н.Засурский хэлсэн байдаг. Тиймээс техник технологи, мэдээллийн асар хурдтай яваа хөгжил дунд гээгдэн хоцорсонгүйгээр барахгүй хэвлэл мэдээллийн бусад салбаруудаа хошуучлан яваа радио урлаг, радиогийн талаар би дипломын ажлаа сонгон хийхээр болсон. 

       Ер нь Монгол улсад болсон цагаасаа хойш Монголын нийгмийн болоод, хэвлэл мэдээллийн бүхэл бүтэн хэд хэдэн үеийг төлөөлөх радиогийн талаар судалгаа бичвэрийн ажлаа хийнэ гэдэг  Монголын сэтгүүл зүйн томоохон хэсэгтэй танилцаж чадна гэсэн үг. 

Судалгааны зорилго: 

Энэхүү сэдвийг сонгосон нь 

  1. Монголын радиогийн түүхээр дамжуулан тодорхой хугацаан дахь Монголын сэтгүүл зүйн онцлогтой танилцах
  2. Уран бүтээлчийн практик болон онолын туршлагаас суралцах
  3. Радиогийн өвөрмөц нэвтрүүлгийн төрөл жанртай танилцах
  4. Радиогийн болон өгүүлэхүйн урлагийн нийгэм болоод хувь хүмүүст үзүүлэх нөлөөллийг судлах 
  5. Уран бүтээлчийн бүтээлийг ижил төстэй нэвтрүүлгүүдтэй харьцуулан өнөөгийн байдал болоод ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох 
  6. Өгүүлэхүйн урлагийн хийсэн өөрийн бүтээлээ бусад уран бүтээлчдийн бүтээлтэй харьцуулах, хөгжүүлэх, суралцах

гэсэн олон талын шалтгаанаас болон “Радио сэтгүүлзүй аудио агуулга үйлдвэрлэл болох нь” сэдвийг сонгосон. Ингэснээр Монголын түүхэнд радиогийн сэтгүүзүй хэрхэн хөгжиж ирсэн, түүний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ард түмнийхээ оюуны хэрэгцээг хэрхэн хангаж байсан, хөгжлийн үе шатууд болон алтан үеийн олон арван бүтээл туурвилтай таницлах сайхан боломж гарц гарч байгаа билээ. 

Сэдвийг судласан байдал: 

    Монголд тогтмол хэвлэл үүсээд 103  жил, радиогийн салбар үүсээд 92 жилийн нүүрийг үзсэн болохоор хөрөг нэвтрүүлгийн талаар судлагдсан нь баялаг. МҮОНР-ийн “Алтан фонд”-д хадгалагдаж байгаа үе үеийн уран бүтээлчдийн бүтээлүүдтэй танилцсан. 

  • Л. Норовсүрэн  “Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм” 
  • Д. Амбэсэлмаа  “Шилдэг нийтлэлүүд” 
  • П. Цагаан 
  • Амаржаргал 
  • М. Зулькафиль  “Сэтгүүлчийн ур чадвар” 

   Мөн радиогийн уран бүтээлчдийн өөрсдийн сонин хэвлэл дээр хэвлүүлж нийтлүүж байсан дурсамж дуртгал, сурвалжлага ярилцлага зэргийг ашигласнаас гадна одоо амьд мэнд яваа буурал уран бүтээлчидтэй уулзан ярилцсан болно. Түүнчлэн өөрийн хэвлүүлсэн “Сэрж буй Монгол”, “Монголын нууц товчоо” зэрэг CD бүтээлүүдтэй алтан сан хөмрөгт байгаа үе үеийн уран бүтээлчдийн бүтээлүүдтэй харлцуулалт хийсэн болно. 

Судалгааны арга:

Энэхүү дипломын ажлыг хийхдээ

  1. Зарим уран бүтээлүүдийг  түүвэрлэн сонголт хийж, задлан шинжлэх
  2. Задлан шинжилж нэгтгэн дүгнэх 
  3. Харьцуулан судлах 
  4. Үе үеийн уран бүтээлчидтэй уулзан ярилцаж баримт цуглуулах 

зэрэг социологийн болон бусад аргуудыг түлхүү ашиглалаа. 

Судалгааны шинэлэг тал:

   “Радиогийн сэтгүүлзүй” ба өгүүлэхүйн урлаг, Радио сэтгүүлзүй ба мэдээллийн технологийн хөгжил” сэдэв нь Монголд радио сэтгүлзүй хэрхэн үүсэн хөгжиж, хөгжлийн ямар ямар шатыг туулсан, хөгжихдөө техникийн болоод уран бүтээлчдийн ямар ямар үеийг туулан өнөөдөр хүрсэн, өгүүлэхүй, тэр дундаа нэвтрүүлэгч, хөтлөгч нарын хэл ярианы баялаг, авьяас чадварын талаар түлхүү судалгаа хийсэн учраас үүгээрээ давуу талтай байна. Мөн ирээдүйд радиогийн сэтгүүлзүй хөрхэн хөгжих, цаашидын боломж боломжуудын талаар судалгаа хийх бүрэн боломжийг олгож байна. Цаашдын радио сэтгүүйн хөгжил, өгүүлэхүйн урлагийн хөгжлийн талаар тойм, мэдээлэл олгох боломжтой юм. 

Судалгааны ажлын бүтэц:

Энэхүү судалгааны ажил нь оршил, радиогийн түүхэн хөгжил, уран бүтээлүүд, өнөөдр үйл ажиллагаагаа явуулж байгаа радионуудын шинжилгээ, болоод  Монголын радиогийн  нэвтрүүлгүүдийн уламжлал цаашдын чиг хандлага зэргийг тодорхойлохыг хичээсэн хоёр үндсэн бүлэгтэй. Бичвэрийн нийт хэмжээ нь 40 хуудас бөгөөд ном зүйд нь 10 гаруй ном орсон. 









ОНОЛЫН ХЭСЭГ

РАДИО СЭТГҮҮЛЗҮЙ, ОНЦЛОГ

        Монголд радио, радиогийн сэтгүүлзүй анхлан эфирээ цасан талаар Монгол улсын төрийн шагналт зохиолч Ч.Чимид агсан “Магеллан хаагуур гарсан бэ?                                                                                         ” өгүүлэлдээ сонирхолтойгоор өгүүлсэн байдаг. Гэртээ ирсэн ах ламаа ганцааранг нь орхиод радиогоо асаагаад бүгд гарцгаадаг. Орой болж гэртээ ирэхэд ах лам нь маш айсан шинжтэйгээр Ч. Чимид гуайн аавд “За, дүү минь танайд чөтгөр шүгэлжээ, Хүүхдүүддээ хэлээд хэрэггүй шүү, айчихна” гэсэн гэдэг. Үүнээс үзэхэд радиогийн урлаг, радио сэтгүүлзүй нь Монголд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний техник технологийн дэвшил хөгжил дээр суурилсан хэвлэл мэдээллийн маш том салбар юм. Ер нь цаг хугацаа, орон зай, элдэв янзын байгалийн бэрхшээл, цацалт ба хүлээн авалтын амар хялбар байдал, нийгэмд үзүүлэх үүрэг нөлөөлөл, нэвтрүүлгийн арга барил хэлбэр нь радиог өнөөг болтол хоцрогдолгүй улам хөгжин дэвшин, шинээр баяжигдах байх шалтгаан нь юм. Радиогийн дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд үзүүлсэн нөлөөллийг хэвлэл мэдээллийн бусад салбартай харьцуулшгүй. Түүгээр дамжуулан Адольф Гитлер, Ф. Муссолини зэрэг дарангуйлагчид төрийн эрхэнд гаран дайн үүсгэж, түүгээр дамжуулан шинжлэх ухааны, боловсрол, эрүүл мэнд, урлаг утга зохиол хөгжин нийтэд түгсэн нь бий. 

     Нэвтрүүлгийн дуу чимээ, долгионы тусламжтайгаар хязгаарлагдмал бус тооны сонсогчдод дамжуулдаг техникийг ернхийд нь радио гэдэг. Хүний дуу хоолой, яриа зэргийг нэвтрүүлэн долгоионоор цацдаг бүтэц нь усанд чулуу хаяснаас үүсэх долгионы бүтэцтэй ижил төстэйгээр бусдад түгнэ. Үүнийг уран сайхны болоод бусад элементээр баяжуулан зохиомждлон хүргэж байгаа бүтийг радио нэвтрүүлэг гэж болох юм. Имйээс радио нь техник технологи уран бүтээлчдийн хамтын ажиллагаа юм. Радиог цаг хугцааа болоод үүсэл хөгжлийн хувьд сонин сэтгүүлийн дараа орох Олон Нийтийн Мэдээллийн Хэрэгслийн хоёрдахь гол хэрэгсэл гэж үзэж болно. Урьд нь зөвхөн сонин сэтгүүлийн хуудсаар дамжин ирж байсан мэдээлэл нь чихэнд тэр хэлсэн ярьсан яг тэр хэвээрээ хүрч ирэх болов. Мөн цаг хугацааны хувьд харьцангуй шуурхай давуу байдлыг бий болгож байлаа.

Радио сэтгүүлзүйн давуу ба сул: 

  1. Радио сэтгүүлзүй нь /радио долгион ашигладаг өргөн нэвтрүүлэг, эсвэл утсан дамжуулагчаар хүлээн авдаг/ мэдээллийг тухайн цаг мөчид шуурхай, болгино хугацаа, хэмжээнд дамжуулахын хамт дохио дамжуулах , хүлээн авах үйл ажиллагаа нэг зэрэг явагдана. Үндсэндээ шууд нэвтрүүлэг нь болж байгаа үйл явдлыг газар дээр нь тухайн цаг мөчид дамжуулах боломжийг олгох бөгөөд энэ нь шуурхай шинж чанар тогтмол хэвлэлийн үйл ажиллагаанд байдаггүй. Хэрэв радиогийн хөгжлийн хөгжлийн эхний үед зөвхөн бичлэгийн яриаг л дамжуулах боломжтой байсан бол орчин үед дамжуулах, хүлээн авах радио техник их боловсронгуй болж, дуу чимээ хөгжим, амьд яриа зэрэг авиа, дуу чимээний бүх төрөл, хэлбэр, хэв маяг, өнгө аясыг бүрэн дамжуулах боломжтой болсон байна. Радио өөрийнхөө энэхүү онцлог шинжийн ачаар хүрээлж буй орчны дуу чимээний “дүр төрхийг” бүрэн дүүрэн өгөх боломжтой юм. Өнөөдөр радио “стерео”, “квадро” бичлэг хийх, нэвтрүүлэх төвшинд хүрч, техникийн боломж нь улам хүчтэй нэмэгдэж, аливаа үйл явдлыг тусгах, тайз дэлгэцийн тоглолтыг дамжуулах, хөгжмийн бүтээлүүдийг нэвтрүүлэхэд дүрслэлийн” дуу чимээ, авиаг дамжуулах чадвар нь эрс сайжирч байна. Энэхүү боломж нь бүх төрлийн эвлүүлэг хийх, аль хэдийд өнгөрсөн нэвтрүүлгийг дахин ашиглах, эсвэл хэсэгчлэн “ишлэл” авах, “эвлүүлэн зохиомжилсон” бүтээл хийх зэрэг янз бүрийн аргыг өргөн хэрэглэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
  2. Радиогийн өөр нэг онцлог шинж нь ямар ч дүрсгүй мэдээлэл дамжуулахад оршино. Энэ нь өнгөцхөн радиогийн “сул тал- дутагдал” боловч түүний өвөрмөц онцлог шинжийг илэрхийлдэг дуу чимээ нь телевизд хэрэглэх боломжгүй, тэр үүрэг, зорилтыг биелүүлж чаддагаараа давуу талтай юм. Радиогийн дүрслэлгүй мэдээлэл дамжуулдаг онцлог нь сонсогчдод нэвтрүүлэг хүлээж авах хоёр хэсэг боломжийг бий болгодог. 

А: “Цэвэр” дуу чимээг нэлээд гүнзгий, бүрэн гүйцэд хүлээж авахтай холбоотой юм. Учир нь сонсогч амьд яриа, хөгжим, амьдралын дуу чимээнээс хөндийрөхгүй, өөрийн анхаарлыг түүнийг дагалдаж буй янз бүрийн нэмэлт дуу чимээнд “хандуулахгүй” шууд хүлээн авах боломжтой. Радио үйл явдал болж байгаа тухайн нөхцөл, орчны сонсогч мэдээллийг хүлээж авахад зайлшгүй шаардлагатай бүх хэсэг, элементийн дуу чимээг шүүж авах замаар түүнд хүлээн авагчийн анхаарлыг төвлөрүүлдэг

Б: Радио мэдээллийг хүлээж авах боломжийн хоёр дахь хэсэг нь сонсогчийн оюун санаандаа дүрслэн бодох чадварыг илрүүлэхэд чиглэгдсэн төсөөллийг идэвхжүүлэх асуудалтай холбоотой байдаг. Радиотеатр, радиожүжиг, уран зохиолын бүтээлийг унших, хөгжим уран сайхны зохиомжийг нэвтрүүлэх нь жүжигчний дүр төрхөөр дамжуулж Гамлет, эсвэл Лир ванг төсөөлөхийг шаардаж байгаа хэрэг биш, харин хөгжим болон эх бичвэрийн тусламжтайгаар тухайн бүтээлийг хүлээж авсан сонсогчийн онцлогт тохирсон баатрын дүр төрхийг өөрийнхөөрөө төсөөлөх боломж олгодог. Радиогийн ийм онцлог шинж нь түүний зарим сул тал, сөрөг шинжийг давхар илэрхийлдэг. Радио ямар нэг хэмжээгээр сонсогчид нэвтрүүлгийг хүчээр хүлээж авахад нөлөөлдөг гэж хэлж болно. Сонсогч тухайн нэвтрүүлгийг хүссэн хүсээгүй тэр чигээр нь зөвхөн дамжуулсан цагт, студид бэлтгэсэн дэс дараалал, хурд, хэмжээ, өнгө аясаар хүлээж авдаг. Тиймээс завтай үед сонсохоор хойшлуулах, нэвтрүүлгийн хурдыг хүссэнээр тохируулах, дарааллыг өөрчлөх, тухайн нэвтрүүлэг эх бичвэртэй тохирч байгаа эсэхийг “хянах” ямар ч боломжгүй юм. Радио нэвтрүүлгийн өөр нэг онцлог шинж бол түүнийг хүлээж авах үед гараар, эсвэл нүдээр гүйцэтгэх бусад ажлыг давхар хийх боломжтой юм. Тиймээс радиог сонин хэвлэл, телевизийг тэр болгон ашиглах боломжгүй янз бүрийн нөхцөл, орчинд (өглөө ажил эхлэхээс өмнө радио сонсох, замд яваа үед ашиглах, үйлдвэрийн болон ажлын үед, гэр орны нөхцөлд г.м.) амар хялбар сонсох зөөврийн радиотехникийг ашиглах боломжтой зэрэг нь мэдээллийг хүссэн цагт, амархан, арай өргөн хүрээнд хүлээж авах нөхцлийг бүрдүүлэх сайн талтай. Гэхдээ өөр ажилтай хавсрах замаар сонсож байгаа мэдээлэл нь ямагт хоёрдугаар байранд үлдэж, тодорхой хэсэг нь хүлээж авсан мэдээллийн “цаана” үлддэг тохиолдол бий. Өөр нэг онцлон тэмдэглэх зүйл бол радио нэвтрүүлгийг хичнээн олон сувгаар дамжуулах боломжтой боловч сонсогч тухайн цаг мөчид зөвхөн ганцхан нэвтрүүлгийг сонсох болно. Учир нь сонин хэвлэлтэй адил түр хойшлуулах, завтай үед дахин сонсох боломжгүй юм.








РАДИО СЭТГҮҮЛ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН БИЧЛЭГИЙН ТӨРЛҮҮД

Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд (Информационные жанры радиожурналистики. Information jеnrеs of Radiojournalism). Радио сэтгүүл зүйн хөгжлийн явцад зөвхөн радио нэвтрүүлгийн онцлогт тохирсон бичлэгийн төрөл зүйл, арга хэлбэр төлөвшин тогтжээ. Радио нэвтрүүлгийн агуулгыг харгалзан радио сэтгүүл зүй, уран сайхны нэвтрүүлэг гэж хоёр том хэсэгт хуваадаг. Радионэвтрүүлгийн энэ хоёр хэсгийн агуулга нь радиогийн уран бүтээлийн өвөрмөц хэлбэр болох бичлэгийн төрөл зүйлүүдээр дамжин сонсогчдод хүрдэг. Бичлэгийн төрлүүд радиогийн практик үйл ажиллагааны явцад үүсч, бүрэлдэн тогтсон байдаг. Бичлэгийн төрлүүдэд оршиж буй нийтлэг зүй тогтлууд сэтгүүлчдийн хэд хэдэн үеийн амьд практикийн явцад бүрэлдэн бий болжээ. Бичлэгийн төрлийн зорилго нь радионэвтрүүлгийн систем дэх түүний эзлэх байрыг тодорхойлж, онцлог шинжийг илэрхийлэхийн хамт гол шинж чанаруудыг бүрдүүлэн төлөвшихөд оршино. Радио сэтгүүл зүйд өгч буй үнэлэлт, дүгнэлтийн хэмжээ, хэл найруулгын яруу хэрэглэрүүд бичлэгийн төрлийг үүсгэх элементүүдийн тоонд багтдаг. Аливаа бичлэгийн төрөл зөвхөн нэг шинжээрээ бус, тухайн бичлэгийн төрлийн дотор харилцаа холбоо, харилцан нөлөөлөлд оршиж буй хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлогдоно. Бичлэгийн төрлүүд янз бүрийн дотоод хэлбэрүүдтэй бөгөөд тэдний гол онцлог нь бичлэгийн төрөл зүйлийн үндсэн шинж тэмдгүүдийг хадгалдаг боловч элементүүдийн хоорондох харьцаа тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Радио нэвтрүүлгийн төрөл зүйлийн талаарх мэдлэг бол сэтгүүлч өмнө тавьсан зорилтыг бүрэн шийдвэрлэх, нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх, агуулга хэлбэрийн нэгдлийг хангахад чухал үүрэгтэй юм. Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрөлд радиомэдээ, радио сурвалжлага радио сурвалжилсан тэмдэглэл, радио ярилцлага багтдаг. 

            Радио мэдээ: гэдэг бол сонсогчдын олонхийн болон тодорхой хэсэг, бүлгийн сонирхлыг татахуйц нийгмийн чухал ач холбогдол бүхий баримт, үйл явдал, үзэгдлийн талаар шинэлэг мэдээлэл агуулсан мэдээллийн бичлэгийн шуурхай зүйл мөн. Радио мэдээний гол тусгах объект нь ямагт бодит байдлын шинэлэг баримт, үйл явдал байдаг. Гол онцлог нь шуурхай, сонсогчдын бүх давхаргад хандсан, дээд зэргээр үнэн бодитой, мэдээний үндсэн асуултанд бүрэн хариулт өгсөн, лид нь маш тодорхой, товч, энгийн ойлгомжтой, гол зүйлийг оновчтой аргаар дахин давтсан (энэ нь тогтмол хэвлэлийн мэдээнээс ялгагдах гол онцлог болно), идэвхтэй үгээр богино өгүүлбэрээр бичигдсэн, логик холбоо сайтай, үйл явдлын баримтат шинжийг хадгалсан байх явдал юм.

       Сурвалжилсан тэмдэглэл: Болж байгаа (эсвэл болж өнгөрсөн) үйл явдлын шинж чанар, онцлог, утга учрыг дэлгэрэнгүй тайлбарлаж, түүнд үнэлэлт өгч, дүгнэлт хийсэн мэдээллийн бичлэгийн төрлийн бие даасан зүйлийг радио сурвалжилсан тэмдэглэл гэнэ. Сурвалжилсан тэмдэглэл хамрах хүрээ, хэмжээ, үнэлэлт дүгнэлтийн төвшний хувьд харьцангуй өргөн, дэлгэрэнгүй байдаг шинжээрээ радиомэдээнээс эрс ялгаатай юм. Мөн сурвалжилсан тэмдэглэлийг гол төлөв зохиогч өөрөө уншдаг нь түүний нөлөөлөх чанар, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлдэг. Сурвалжилсан тэмдэглэл хэлбэрийн хувьд тайлбарласан мэдээтэй нэлээд төстэй юм. Тайлбарласан мэдээ бол үйл явдлын гол зүйлийг мэдээлэхийн хамт түүнд үнэлэлт өгсөн мэдээллийн багавтар материал бөгөөд баримтын талаарх мэдээллээс гадна зохиогчийн санаа бодлыг агуулсан байдаг. Сурвалжилсан тэмдэглэлийн энэ төрөл нь радиогийн мэдээллийн албаны хувьд чухал үүрэгтэй. Учир нь баримтын талаарх мэдээлэл дуусмагц түүний ач холбогдлыг тайлбарлаж, сонсогчид баримтын мөн чанарыг ойлгох, бусад үйл явдал, баримтын дотор эзлэх байр, ач холбогдлыг тодорхойлоход тусалдаг.

Радио сурвалжлага: Радио сэтгүүл зүйн гол бичлэгийн төрөл бол сурвалжлага юм. Болж байгаа үйл явдлыг тухайн цаг мөчид амьд яриа, дуу чимээ, хөгжмийн тусламжтайгаар хөгжил, хөдөлгөөн дундаа дүрслэн харуулах зорилго бүхий мэдээллийн бичлэгийн төрлийг радио сурвалжлага гэж нэрлэдэг. Амьд яриа, дуу чимээ бол сурвалжлагын итгүүлэн үнэмшүүлэх, сонсогчдын сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн гол элемент байдаг. Радио сэтгүүл зүйд шууд сурвалжлага онцгой байр эзэлдэг. Түүний нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх, танин мэдүүлэх чадвар нь ямагт өндөр байдаг. Радио сурвалжлагын гол онцлог нь тухайн цаг мөчийн мэдрэмж, зохиогчийн үйл явдлын гэрч, ажиглагч, оролцогч нь байх, “би” баатрын идэвхтэй үүрэг, үйл явдлыг хөгжил хөдөлгөөн дунд үзүүлэх явдал юм. Радио сурвалжлага сэдвийн зорилго шалтгаан, үйл явдлын ач холбогдлыг тайлбарласан болон үйл явдал болж байгаа газрын “дүр зургийг” үзүүлсэн оршил хэсэг, зохиогчийн тайлбар, оролцогчдын яриа, сэтгэгдлийг тусгасан үндсэн хэсэг, зохиогч болж өнгөрсөн үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, өгүүлсэн зүйлийг нэгтгэн дүгнэсэн төгсгөл хэсгээс бүрддэг. Сурвалжлага дотор нь 

  1. Үйл явдлын, үйл явдлын бус байж болно. Үйл явдлын сурвалжлагын зохиомж болж байгаа үйл явдлаас шалтгаалах бол үйл явдлын бус сурвалжлагын зохиомж нь сэтгүүлчийн ур чадвараас шалтгаалдаг.
  2.  Радио сурвалжлага бол болж байгаа үйл явдлыг шууд тусгал төдий зүйл бус, тодорхой хэмжээгээр нийтлэлийн шинжтэй учраас үйл явдлыг дүрслэн харуулахын хамт зохиогчийн үнэлэлт, дүгнэлтийг зайлшгүй агуулдаг онцлогтой.

Радио ярилцлага: Радио сэтгүүл зүйн хамгийн түгээмэл, чухал төрөл зүйлийн нэг бол радио ярилцлага юм. Сонсогчдод ямар нэгэн баримт, үйл явдал, үзэгдлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор сэтгүүлч ярилцагч хоёрын хоорондох яриаг радио ярилцлага гэж нэрлэнэ. Энд сэтгүүлч мэдээлэл олж авагч, ярилцагч нь мэдээллийн эх сурвалж, мэдээлэл зөөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Ярилцагчийн дуу хоолой, ярианы өнгө төрх, тухайн цаг мөчийн мэдрэмж зэргийг тэр чигээр нь тусгадгаараа сонины ярилцлагаас эрс ялгаатай бөгөөд энэ нь түүний итгүүлэн үнэмшүүлэх, хүртээмжтэй, багтаамжтай байх чанарт нөлөөлдөг. Тогтмол хэвлэлд байдаг янз бүрийн нэмэлт тайлбар, уянгын халил радио ярилцлагад маш хязгаарлагдмал байдаг. Мөн ярилцлага сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, найруулал зэрэг бусад бичлэгийн зохиомжийн чухал элементийн үүргийг гүйцэтгэдэг тохиолдол бий. Энэ тохиолдолд бие даасан бичлэгийн төрлийн үүргийг гүйцэтгэдэггүй, зөвхөн нэмэлт мэдээлэл өгөх, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлдөг Үүнийг ярилцлага-ишлэл гэж нэрлэдэг. Бие даасан ярилцлага өөрийн гэсэн зохиомж, утга санаа бүхий агуулга хэлбэрийн нэгдэл байдаг. Радио ярилцлага эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Эхлэл буюу хөтөч нь ярилцлага хийх болсон шалтгаан, зорилго, хариулт авах асуултуудын ерөнхий хүрээг тодорхойлж, ярилцагчийн талаар товч мэдээлэл өгдөг бол үндсэн хэсэг нь ярилцлагын гол мэдээллийг багтаасан агуулгыг бүрдүүлдэг. Төгсгөл хэсэг нь гол төлөв ярилцлагын явцад хийгдсэн дүгнэлтүүдийг дахин давтдаг, эсвэл ярилцагч бие дааж товч дүгнэлт хийдэг.









РАДИО СЭТГҮҮЛ ЗҮЙ ӨГҮҮЛЭХҮЙН УРЛАГ БОЛОХ НЬ:

          Дэлхийн сэтгүүл зүйд цагийн аясаар орж ирсэн томоохон урсгал нь ярьдаг сэтгүүл зүй. Техникийн дэвшлийн үр дүнд бий болсон салбар юм. Сэтгүүл зүй өөртөө олон урсгал чиглэл, хэлбэр бүтэцийг агуулж ирсэн. Зарим нь баяжин дэлгэрч, зарим нь мөстөн үгүй болж байгааг бид мэдсээр байна. Сэтгүүл зүй бол нийгмийн амьдралын толь бичиг юм. Бодит зүйлийн боловсорсон мэдээлэл юм. Аливааг хүний оюун санаа руу дамжуулах арга нь л өөр өөр болохоос нэг л үндсэн зорилготой байдаг. Аль өнцөгөөс нь хэлж байгаа нь чухал болохоос өрнөн буй болсон үзэгдэл юмс нь нэг л обьект хэвээрээ байдаг. Сэтгүүл зүйн онолын тухай олон зуун ном товхимол, судалгаа туурвил, арга зүй, сорил дадлагын бүтээл гарсан. Тэр бүхнээс суралцах нь зүйн хэрэг ч сэтгүүл зүйг бүтээж буй сэтгүүлч гэдэг өөрөө дахин давтагдашгүй бодгаль юм. Ертөнцийг харах билгийн нүд нь хүн бүхэнд өөр байдаг. Хэн яаж харж байгаагаараа, оюун санаандаа хэрхэн төсөөлж боловсруулж байгаагаараа л дүрсэлдэг. Ийм болохоор нэг талаас сэтгүүл зүйг онолоор сурахаас гадна, нөгөө талаас авьяасаар сурах явдал түгээмэл байсаар байна. Манай амьдралд сайн гэж онцлогдсон, хүмүүст танигдсан сэтгүүлчдийн 80 шахам хувь нь сэтгүүлчийн тогоонд чанагдаж, энэ мэргэжилийг албан ёсоор эзэмшээгүй өөр өөр мэргэжилтэй хүмүүс байдаг. Радио сэтгүүл зүйг ярьдаг сэтгүүл зүй гэвэл илүү дөхөм ойлгогдоно. Зүгээр л яриад байх уу гэдэгт л сайн муу сэтгүүлчийн ялгаа зааг гарна. Ямар ч байсан л ярина. Энэ бол хөдөлшгүй үнэн. Яаж ярих вэ гэдэг нь сэтгүүл зүйн арга ухаан. Тэгвэл яриа гэдэг өөрөө олон төрөлтэй. Хүүрнэж ярих, хүлцэнгүй ярих, адарч ярих, амихчилж ярих, аархаж ярих, яарч ярих, яншиж ярих, баттай ярих, бардам ярих, бахдам ярих, хэнэггүй ярих, хэнээрхэж ярих, хийгүй ярих, бодож ярих болчимгүй ярих, болгоомжилж ярих, ёжилж ярих, ёгтолж ярих, егөөдөж ярих ерөөж ярих...гээд яваад байх жишээтэй. Энэ бүхнийг радио сэтгүүл зүй өгүүлэхүйн урлагтай холбогдож ирнэ. Түүнээс ерөнхий сэтгүүл зүй шиг найруулал тэмдэглэл, сурвалжлага мэдээ энэ тэрхэн болоод явчихмааргүй байна. Сэтгүүл зүй судлаачдын өмнө энэ олон ярих хэлбэрийн зааг ялгааг гаргаад онолын түвшинд тодорхойлоод өгөх шинэ орон зай, одоо цагийнхаар бол ажлын байр байж л байна.

         Ярьдаг сэтгүүл зүйд хамгийн чухал нь ярих урлаг юм. Энэ урлагийг хэр зэрэг эзэмшив гэдгээс бүх зүйл шалтгаална. Радио телеивиз хоёрын үндсэн ялгаа нь радио бол хүний чихэнд үгээр зурж үзүүлдэг, телевиз бол хүний нүдэнд дүрсээр үзүүлж сонсгодогт л байгаа юм. Түүнээс хоёулаа л яриад байдаг. Телевизд ярих урлагийн донжтой зүйрлэл дүрслэлүүдийг зураглаачийн хэлээр бодитой харуулах боломжтой бол радиод нүдэнд хүртэгдээгүй зүйлийг үгийн шидээр сонорын цээлд зурж үзүүлэхээр нөхөгддөг. Тэгээд ч агуу их сэтгэгч, эрдэмтэн Леонардо да Винчи “Уран зураг бол нүдээр унших яруу найраг, яруу найраг бол чихээр сонсох уран зураг” хэмээн тодорхойлсон билээ. Радио сэтгүүл зүйг ярьдаг сэтгүүл зүй хэмээн нэрлээд байгаа нь чухамдаа ярих урлагийг судлууштай гэсэн нэгэн үзүүрт санаа юм. Ярих гэдэг хүний сэтгэлд хүрч байж үр дүнгээ өгдөг сэтгэлгээний үйлчилгээ юм. Сэтгүүл зүй бол хүн ардын мэдээллийн хэрэгцээг хангах үйлчилгээ, сэтгүүлч бол энэ үйлчилгээг үзүүлэгч үйлчилгээний ажилтан юм. Хүргэж байгаа мэдээлэл нь бүтээгдхүүн юм. Энэ бүтээгдэхүүний түүхий эд нь үг юм. Үг гэдэг амнаас нэг л гарвал алдагддаг долгионы хэлбэлзэл бүхий хийн урсгал юм. Тэр өөрийн чимээ авиаг үүсгээд агаар мандалд замхрагч нэгэн хий үзэгдэл шиг чанартай юм. Тэгээд ч монголчууд “ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэмээн хэлэлцсээр ирсэн. “Дааганаас унаж үхдэггүй даравгараас унаж үхдэг” гэсэн хатуу үнэнийг ч хэлсээр сургасаар ирсэн. Энэ үүднээс нь бодоход сэтгүүлч хүн бол асар эмзэг, бас хүчтэй, яаж ч болзошгүй зэвсэгтэй хүмүүс. Ийм болохоор л “Мэсийн шарх эдгэрч үгийн шарх эдгэрдэггүй” хэмээх болгоомжлол гарсан байх аа. Болчимгүй хэрэглэсэн нэг үг ямар их гай сүйтгэл авчирч, насан туршийн уйтгар гунигт хүргэдгийг дээрх мэргэн үг тодорхойлж байна. Ярьдаг сэтгүүл зүйн судлах зүйл нь үг. Үгийг хэрхэн яаж амилуулахнь урлаг юм. Радиогийн туршлагатай найруулагчид хөтлөгч нэвтрүүлэгчдийг үг битгий унш, утга унш“ хэмээн ундууздагийг ухан бодож ухаарах хэрэгтэй . Ганцхан жишээ татья. “Ах хотоос ирэв” гэсэн энгийн өгүүлбэрийн “Ах” гэдэг үгэнд өргөлт өгвөл хэн ирсэн нь чухал, “Хотоос” гэсэн үгэнд нь өргөлт өгвөл хаанаас ирсэн нь чухал, “ирэв” гэдэг үгэнд нь өргөлт өгвөл ирсэн нь чухал санааг гаргаж өгдөг байх юм. Бүх үг, өгүүлбэрт ийм өргөлтийн утга байдаг. Энэ бол ярьдаг сэтгүүл зүйн амин чухал асуудлын нэг яах аргагүй мөн. Үг утгын холбоон дунд үүсэх яриа гэдэг олон төрөлтэй.

               Аман яриа, шог яриа, явган яриа, хүүрнэл яриа, уйтгарт яриа, хөгжөөнт яриа, хоржоонт яриа, улигт яриа, дэврүүн яриа, дэгжин яриа, чамин яриа, эгшиглэнт яриа… гээд бас гараад байхаар олон зүйл бий. Энэ бүхнийг нэг бүрчлэн тодруулж, утга донжийг нь ялгамжилж, хаана, хэзээ, хэрхэн яаж хэрэглэхийг нь тодорхойлж өгөх нь ярьдаг сэтгүүл зүйн бас нэг үүрэг. Өнөөдөр хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн гэдэг том үзүүлэлтээр бараа бүтээгдхүүнийг зах зээл шалгаж шалгаруулж байна. Ярьдаг сэтгүүл зүй ч ялгаагүй Мэдээллийн зах зээл дээр бүтээгдхүүнээ хэрэглэгчдээр л үнэлүүлэх учиртай. Радиогийн сэтгүүлч хэн боловч нийгмийн харилцаанд өрнөж буй чухал зүйлийг хүнд хүргэх арга болсон яруу тунгалаг монгол үг –түүхий эдээр урлаг мэт бүтээл мэт бүтээж чадна тэр л сайн сэтгүүлч, сайн бүтээгдхүүн нийлүүлэгч болж үнэд хүрнэ. Үнэлэмж нь нэмэгдэнэ. Түүнээс заавал хөрөг, найруулал, сурвалжлага тэмдэглэл бичснээс болохгүй. Ярьдаг сэтгүүл зүйн гол арга болсон үгийн дүрслэл сайн, ярьж буй сэдвийн үнэн байх чанар , зайлшгүй сонсох хэрэгцээ, дууны өнгө хэмжээ, аялага өргөлт, айзам цохилго, зогсоц гээд бас ч олон дагнаасуудын шаглааг тааруулах нь тухайн хөндсөн сэдвийг хүнд хүргэхэд нөлөөтэй. Радио сэтгүүл зүйг үнэлэх цэгнэхэд энэ бүхэн хэрэгтэй. Сэтгүүлчийн хөдөлмөрийг уншигч сонсогч үзэгч л үнэлдэг болохоос хөндлөнгийн сэтгүүлзүйн төлөөлөл үнэлээд суудаггүй юм. Сэтгүүлчийн хөдөлмөр гэдэг цагийн аясаар үнэлэгддэг болохоос цаас барьсан нэгэн үзэгний үзүүрээр дүн тавьдаг хөдөлмөр биш. Тоосго бол хэмжээ даацаас эхлээд тов тодорхой стандарт үнэлэмжийн зэргэмжтэй байдаг Тэгвэл сэтгүүл зүйд тийм шаблон байдаггүй. Хэн яаж хүний сэтгэл зүрхэнд хүртэл ярьж чадаж байгаа нь, ярьж байгаа зүйл нь /мэдээллийн бүтээгдэхүүн нь/ хэрэглэгчид хэрэг болж байгаа нь л түүний үнэлгээ болохоос нэг хүн сонсоод энэ тийм, тэр ийм гэх нь даанч өрөвдмөөр зүйл... Ярьдаг сэтгүүл зүйн үнэлгээ нь олон түмэн. Сонсож байгаа хэрэглэгч юм. Гагцхүү өнөөдөр ярьдаг сэтгүүл зүйн онол судалгааны ажил сураггүй болж, ерөнхий сэтгүүл зүйн хэдэн төрөл жанраар дулдуйдаж суугаа нь харьцангуй олон жилийн түүхтэй монголын үндэсний радиогийн үе үеийн уран бүтээлчдийн дангаар ноёрхож суусны үр дүн, мэдлэг мэдээлэлд хандаж буй дүр төрх нь мөн. Ярьдаг сэтгүүл зүйн нийгмийн өмнө хүлээсэн нэг том үүрэг бол үндэстний хэл аялгууг журамлаж байдагт оршино. Энэ чанараараа тусгаар тогтнолын асуудлыг хамгаалж байдаг гэж хэлж болно. Цэрэг эрс хил дээр зогсож эх орноо манах, радио сэтгүүлчид цэвэр монгол хэлээрээ ярьж, эх монгол хэлнийхээ энхийн манаанд зогсож байдаг. Тийм болохоор манаач нь “мангар мангар” үг хэрэглээд, гудамжны алиа марзан /жаргон/ үг сандчаагаад, харийн “хангал” үгэнд монгол эмээл, хазаар тохинуулаад эрлийз /гебрид/ болгоод байвал эх хэлнийхээ дархан чанарыг алдахад ташуур өгч байна л гэсэн үг ээ... Хэл мөхвөл улс мөхдөг тухай бид зөндөө л сонсож, бас даган цэцэрхсэн түүхтэй






СУДАЛГАА:

  Монгол Улсад радио сэтгүүлзүй үүсэж хөгжөөд өнөөдрийн байдлаар хэдийн 92 жилийг өнгөрчээ. Анх үүссэн цагаасаа л радио нь нийт ард түмний хамгийн их сонсох дуртай, хамгийн их сонсогчидттой, ард түмнийгээ соён гэгээрүүлэх үйлсэд маш их хувь нэмэр оруулсан Монголын Олон Нийтийн Мэдээллийн хэрэгсэлийн нэг нь болжээ. Үе үеийн алтан гартай техникийн ажилчид, авьяас билэгтэй уран бүтээлчдийн гараар нэвтрүүлгийн агуулга, хэлбэр улам баяжсаар өнөөдрийг хүрчээ. Радиогийн гол онцлог нь техник технологийн дэвшил болоод хүмүүсийн харьцаа хоёрооос нэвтрүүлэг нь амилдагаараа онцлогтой. Тиймээс аливаа радиогийн уран бүтээл амилахад 

  1. Радиогийн уран бүтээлчид/ найруулагч, сэтгүүлч, редактор, нэвтрүүлэгч, хөтлөгч г.м/
  2. Радиогийн техникийн ажилчид/

Эдгээр хүмүүсийн хамтын ажиллагаа нь радио нэвтрүүлгийн суурь болох бөгөөд ямар нэгэн асуудалгүй аппарат техникээр нэвтрүүлгээ бичин, редакци, студид дуу чимэглэл, текст, тайлбар зэргийг оролцуулан нэвтрүүлгийг бэлэн  болгон. Харин нэвтрүүлгийн эцсийн үр дүн нь долгионоор тухай хөтлөгч, нэвтрүүлэгчийн хоолойгоор хүрнэ. Тиймээс радио нэвтрүүлгийн үр дүн, чанар шат шатны ажилчин уран бүтээлчдийн хариуцлага ур чадвараас ихээхэн хамаарна. 

Радиогийн нэвтрүүлэг бэлтгэх үе шат: 

  1. Урьдчилан бэлтгэх үе шат: Энэ шатанд уран бүтээлчид, сэтгүүлч редакторууд бэлтгэх гэж байгаа нэвтрүүлгийнхээ сэдвийн сонголт, зураг авах төлөвлөгөөг бичин найруулагчид танилцуулна. Эндээс нэвтрүүлгийн чанар, агуулга шууд тодорхойлогдох бөгөөд уран бүтээлчдээс нарийн төлөвлөгөө, ур чадварын шаардана.Хөндөх сэдэв, уулзаж яриа, ярилцага авах хүмүүсийн нэрс, нэмэлт тодотгох материалууд энд бүрэн бэлтгэхдээс гадна нэвтрүүлгийн хэлбэр энд биежнэ. Үүний тодхон жишээ нь МҮОНР-ийн сэтгүүлч МУУГЗ.Амбасэлмаа, найруулагч П. Цагаан, Б. Энхтуяа зэрэг уран бүтээлчдийн нэвтрүүлэгт гарахаас өмнө бичиж тэмдэглэж байсан олон арван нийтлэл, өгүүллэг, сурвалжлагуудаас нь  хааж болох юм. 
  2. Нэвтрүүлгийн үе шат: Энэ үед найруулагч болон редактор сэтгүүлч, хөтлөгч, найруулагч, техникийн ажилчдын хамтарсан үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаална. Сонсогчдод хүрэх нэвтрүүлгийнхээ оролцогчдын яриа хөөрөөг өөрийн хүссэн хэмжээнд авч, найрууллагын сонирхолтой хэлбэрүүдийг энд хийдэг. Мөн дараа эвлүүлгийн үед орох нэмэлт дуу чимээ, элдэв янзын деталиудыг энд бэлтгэнэ. Мөн хөтлөгч редактороаас ихээхэн ур чадвар шаардах бөгөөд түүний бэлдсэн асуулт зэргээс уран бүтээлийн чанар шууд шалтгаална. 
  3. Нэвтрүүлгийн эцсийн шат буюу эвлүүлэг: Тэртээ хэдэн жилийн өмнө МУУГЗ, найруулагч Д. Нагнайдорж “За хүүхдүүд ээ? Аливаа кино телевиз, радиогийн урлагийн хамгийн гол амин сүнс нь. Ер нь аливаа бүтээл бүтээх үйл явцын 30 хувь нь бэлтгэл, 20 хувь нь бэлтгэх тэр процесс, харин үлдсэн 50 хувь нь эвлүүлэг. Хэрвээ та нар өөрсдийн хийе гэсэн бүтээлийнхээ зураг дууг авсан бол санаа зоволтгүй. Үлдсэн нь цэвэр эвлүүлэг” хэмээн хэлж байсан нь одоо ч санаанд орж байна. Тэгэхээр радио нэвтрүүлгийн эвлүүлэг чимэглэл нь тухайн нэвтрүүлгийн чанарт шууд нөлөөлөх бүх материал яриагаа нийлүүлэн тусгай зохиомжлон баяжуулах нэг ёсондоо сүүлийн цех юм. Энэ үед л элдэв янзын хөгжим чимэглэл, нэмэлт дууны эффект, тухайн зураг авсан орчныг бүрдүүлэх ерөнхий уур амьсгалыг гаргахаас гадна, театр болон урлагийн бусад төрлүүдийн элементүүдийг ашигласан үйлдэл явагдана. /Тухайлбал, театр киноны уран уншлага, элдэв хөгжим, монолог, харилцан яриа г.м / Энд л нэвтрүүлэг эцсийн хэлбэрээ олж сонсогчдын сонорыг мялааж чадах нэвтрүүлэг бий болдог. 

     Ер нь радиогийн ямар ч уран бүтээл бүтэх явц ямар нэгэн үйлдвэрийн дамжлагатай төсөөтэй. Машины эрэг шураг, бусад деталь хэсгүүд нь нэг нэгэн дамжлага дээр очин угсрагдаж байж л бүтэн машин бий болдог. Яг үүнтэй адилаар сэтгүүлэээс гарсан ямар нэгэн уран бүтээл санаа нь тухайн хүний оюун ухаан баримтаар баяжигдан нэвтрүүлгийн хэмжээнд хүрэхийн алдад найруулагчийн гараар орж уран сайхны болоод бусад радиогийн нэвтрүүлгийн шинэлэг содон хийц санаагаар баяжигдан бэлтгэх үе шат дээрээ ирнэ. Энд найруулагч редактор сэтгүүлч редактор, нэвтрүүлэгчийн гараар бичигдсэн бүтээл радиогийн редакци, студид ирэн элдэв дуу чимээ, нэвтрүүлэгчийн уншилт, сэтгүүлчийн текстээр баяжсаны дүнд эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчид буюу сонсгдын өмнө ирдэг. Харин тухай бүтээгдэхүүний сайн муу, хэрэгтэй хэрэггүй болсынг сонсогчид шүүн тунгаана. Ингээхээр радиогийн уран бүтээлчдийн бүтээл нь маш олон шүүлтүүрээр шүүгдэн эцэст нь мэргэн сонсогчдынхоо сонорт хүрдэг бүтээгдэхүүн юм. Түүнийг гараараа барьж болохгүй ч оюун санаагаараа тунгаах, шүүмжлэх магтах дархан эрх зөвхөн сонсогч та бүхэнд л үлдэнэ. 

МОНГОЛЫН РАДИОГИЙН ТҮҮХ 

        Өнөөдөр Монгол улсад 100 гаруй радио, фм радио станцууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд өөр өөрсдийн чиглэл онцлогийг харуулсан нэвтрүүлэг, дуу хөгжмийг нэвтрүүлж Улаанбаатар хот төдийгүй нийт Монголын сонсогчдын сонорт мэдээ мэдээлэл хөтөлбөрийн цаг алдалгүй хүргэж байна. 

1930-1959 он: Монголд анхын радиогийн нэвтрүүлгийг бэлтгэх хүргэх үйл явц тэртээ 1930-аад оны эхээр тавигдсан түүхтэй. 1931 оны 5 сарын 1 нд Засгийн газар, цэнгэлдэх хүрээлэн, Лениний нэрэмжит клуб зэрэг хэд хэдэн газар радио цагаан хоолой байрлуулж үдшийн 19 цагаас монгол, орос хятад хэлээр илтгэл уншуулж, дуу хөгжим нэвтрүүлжээ. Мөн оны 6 сарын 20 –ноос эхлэн Ардын хувьсгалийн 10 жилийн ойн өмнө Улаанбаатар хотод 7 хоногт хоёр удаа радио нэвтрүүлэг явуулсан байна. 1931 оны 7 сарын 11 нд Буянт-Ухаа дахь наамдын талбайгаас анх удаа радио нэвтрүүлэг дамжуулжээ. 1934 оны 9 сарын 1-нд Монгол улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхлэв. Өдрийн 11 цагт Ерөнхий сайд Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны сайд Мэнд зэрэг албаны хүмүүс радиогоор ээлжлэн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Радио нь эрхлэгч, хоёр нэвтрүүлэгчийн бүрэлдэхүүнтэй өдөрт 2 цагийн нэвтрүүлэг бэлтгэж 1700 орчим цэгт нэвтрүүлгээ цацаж байв. “Анхаараарай. Радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн анхны түүхэн нэвтрүүгийг харилцан нэвтрэлцэх хорооны дарга, орчуулагч, радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаа дамжуулсан гэдэг. Шинээр байгуулагдсан радиод олон бэрхшээл тохиолдож байв. Энэ тухай радиогийн ахмад ажилтан С.Лувсанцэнд “1930-аад оны үед радиод уран сайханчдийг өглөө 5 цагт дуудаж ирүүлнэ. 30-40 хүн зэрэг цуглахгүй. Хоцорч загнуулах, санамсаргүй алдаа гарах тохиолдол бишгүйдээ л тохиолдож байсан” гэж дурссан нь бий. Тухайн үед бүх нэвтрүүлэг шууд цацагддаг байжээ. Дайны жилүүдэд радио зохион байгуулагчийн үүргээ сайн биелүүлж, галын шугам дээр тулалдаж байгаа цэрэг эрст туслах хөдөлгөөнийг идэвхитэй сурталчилж байлаа. Энэ үед радио хүмүүсийн мэдээлэл хүлээн авах чухал суваг, амьдралын хэрэгцээ болоод байлаа. 1944 оны 9 сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 70 хувь, хөдөө орон нутгийн айл өрхийн 46 хувь нь радио сонсдог байжээ. 1950 оны сүүл үеэс радиод хуурай зайгаар ажилладаг овор багатай магнитфон хэрэглэх болжээ. Энэ нь сурвалжлага бэлтгэх ажлыг хөнгөвчилжээ.

     Монголын радио 1960-1990 он: 1960 оны 5 сарын 19 нд БНМАУ-ын АрдынИх Хурлын Тэргүүлэгчдийн 102-р зарлигаар Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл, радиогийн улсын хороо болгожээ. 1960 он гэхэд Монголын радиогийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж, нэвтрүүлгийн цагаа нэмэгдүүлж, олон төрөл зүйлийн нэвтрүүлэгтэй болжээ. 1960 онд Монголын радио шинэ барилгад нүүж, олон студи ашиглалтанд оруулжээ. 1960 оноос “Хөдөлмөр зол жаргал”, 1964 оноос “Хүсэлтийн хариу”, 1964 оны 8 сарын 23 аас “Ургацийн далай”, 1965 оны 1 сарын 4 өөс “Өглөөний мэнд” нэвтрүүлэгийг бэлтгэжээ. Мэдээлэл, радиогийн улсын хорооны дарга 1964 оны 6 сарын 29 нд “Гадаадын сонсогчдод зориулан монгол хэлээр тусгай нэвтрүүлэг явуулж эхлэх тухай” 104-р тушаал гаргажээ. Үүний дагуу “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийг долоо хоногийн пүрэв, ням, гаригт 21 цагаас 30 минутын хугацаатай явуулах болжээ. Энэ нэвтрүүлэгийг Хөх хотын чиглэлд монгол хэлээр, Бээжингийн чиглэлд хятад хэлээр, Урумчийн чиглэлд казах хэлээр тус тус цацаж байлаа. 1984-1985 онд радио өргөн нэвтрүүлгийн студийн магтфоны тоог нэмэгдүүлж СТМ-600 маркийн суурин магнитфон гуравыг нэмж ашиглаж, эфирийн студи, радиогийн төв аппаратын техникийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилжээ. 1984 онд “Өнөөгийн хөдөө” , “Малчин”, “Газар хүн” нэвтрүүлгийг шинээр хийжээ. 1985 оноос радиогийн хэлтэсүүд нь Ерөнхий редакцийн зохион байгуулалтад орж, мэдээлийн ерөнхий редакцийг шинээр бие даалган байгуулав. Ингэснээр радиод мэдээний цаг нэмэгдэж, шуурхай үйл ажиллаагатай болжээ. 1985 онд Чойбалсан хотод радио өргөн нэвтрүүлгийн станцийн өргөтгөл Улаанбаатар-Багануур-Өндөрхаан-Баруун-Урт –Чойбалсан чиглэлд радио релейний шугамын барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.1980 аад оны үед Монголын радио 7 хоногт 10658 цагийн нэвтрүүлэг хийж, радиогийн шуурхай мэдээг 8 удаа дамжуулдаг байжээ. Мөн энэ үед хөдөө орон нутагт радио өргөн нэвтрүүлэг хийх бааз суурь тавигдаж эхлэв. 1980 онд Дорноговь аймагт, 1981 онд Хөвсгөл аймагт радио өргөн нэвтрүүлгийн станц ашиглалтад оржээ. 1986 онд Өвөрхангай, Ховд, Дорнод аймагт МОНЦАМЭ агентлаг, радио телевизийн аймаг дундах сурвалжлах хэсэг ажиллаж эхлэв. Энэ нь хөдөө орон нутгийн амьдралыг цаг алдахгүй мэдээлэх боломжийг хангасан юм. 1986 оноос Монголын радио “Та өөрчлөн шинэчлэлтийн хаагуур явж байна?” хэлэлцүүлэг, “Ил тод илэн далангүй ярилцъя”, “Хуудас цаас”, “Шил савны тухай яриа”, “Сансрын зууханд ердийн хөсөг хэрэггүй гэж үү?”, “Гэм зэмгүй гэмтэн”, и”Шинэ ном очсон уу”, “Туул гол тунгалаг байх ёстой”, “Болор тунгалаг Хөвсгөл бохирдох ёсгүй”, “Дөрөө даах гутал байна уу? “ зэрэг асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлэг бэлтгэжээ. Энэ нь тухайн үед нийгэм улс төрд гарсан өөрчлөлттэй холбоотой байв. 1987 онд гадаадын сонсогчдод зориулан “Аюуш” туужаар радио жүжиг хийсэн байна. Ардын домог дуугаар хийсэн зохиомж, “Бямба гарагийн ая дуу” нэвтрүүлэг гадаадын сонсогчдын сонирхолыг татаж олон захидал ирдэг байжээ.

     Монголын радио 1990 оноос өнөөг хүртэл: 90-ээд оноос Монголын сэтгүүл зүйн түүхэнд шинэ хуудас нээгдсэн гэж хэлж болно. Нийгэм эдийн засгийн байдал, хүмүсийн оюун санаанд гарсан өөрчлөлт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр тусмаа рапиод ч нөлөөгөө үзүүлсэн юм. 1990 онд Монголын хүн амын 93 хувь нь радиогийн нэвтрүүлэгийг сонсож байлаа. 1990 оноос хойш радиогийн нэвтрүүлгийн бүтэц өөрчлөгджээ. Мэдээлэл, уран сайхны нэвтрүүлгийн эзлэх хэмжээ нэмэгдсэн байна. Улс төр мэдээллийн “Төр”, төр засгийн мэдээллийн “Соёмбо”, “Дөрвөн зүг найман зовхист” нэвтрүүлэг шинээр хийгджээ. 1996 оноос “Хөгжмийн тойрон аялал”, “Саран хөхөө”, “Зуун билиг”, “Он цагийн дуулал”, “Уран бүтээлчийн хөрөг”, “Цагаан лавайн эгшиг” зэрэг олон нэвтрүүлэгийг санаачилжээ. 1993 онд Монголын радиогийн мэдээллийн алба нь “Хурд” агентлаг гэж нэрээ өөрчилжээ. Мөн онд “Шинэ эрин” радиостанц байгуулагджээ. “Зах зээл”, “Улаан шугам”, “Хот хүмүүс”, “Залуусын цаг”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Мэдээллийн 20 хором”, Уран жиргээ“, “Улс төрийн мэдээллийн 2-р танхимаас ярь байна.”, “Шааззгайн шагшраа”, “Буянт мал” нэвтрүүлэг сонсогчдийн үзэх дуртай нэвтрүүлэг нь байлаа. 1994 оноос Монголын радио зарлал сурталчилгаа явуулах болжээ. 1994 оны 12 сарын 15 нд Монголын радиогийн 2-р суваг хөгжим сургалт мэдээллийн “Хөх тэнгэр” радио станц анхны эфирээ явуулжээ . Хэт богино долгионы FM-100,9, мегагерцийн богино долгионы SW-4850 килогерцийн үелзлэлээр сургалтын нэвтрүүлэг, орчин үеийн дуу хөгжмийн тухай нэвтрүүлэг зонхилж байлаа. Мөн сонсогч шууд эфирт утсаар холбогдох нь Монголын радиогийн түүхэнд шинэлэг зүйлс байлаа. “Таны үдийн амралтанд”, “Цагаан лавайн эгшиг”, “Төвөргөөн”, “Манай сурвалжлагч газар дээрээс нь” нэвтрүүлэг хамгийн олон сонсогчтой байлаа. 90 ээд оноос Монголын радиогоор улс төрийн намуудын захиалгат нэвтрүүлэгийн цаг нэмэгджээ. 2000 онд Монголын радио өдөрт хоёр сувгаар 26 цагийн нэвтрүүлэг хийж байлаа. Орос, хятад, англи, франц, япон хэлээр 10 цагийн нэвтрүүлэг хийдэг. Монголын радиогийн гадаад харилцаанд ахиц дэвшил гарч дэлхийн 10 орны радиотой хамтран ажиллаж байна. Дээр нэр дурьдсан албадаас гадна “Баян Монгол”, “Бөмбөрцөг”, Чөлөөт долгион“, “Дөрвөн цаг”, “Нүүдэлчдийн дуу хоолой” гэсэн бие даасан студийн нэвтрүүлгийг өөрийн сувгаараа дамжуулдаг. 

2005 оны 1-р сарын 27-нд УИХ Олон нийтийн радио,телевизийн тухай хууль хэлэлцэж, батлав . 2005 оны 4-р сарын 1-нээс энэ хууль хүчин төгөлдөр болжээ. Энэ хуулиар засгийн газрын мэдэлд байгаа Монголын vндэсний радио, телевизийг олон нийтэд vйлчлэх статустай болгон єєрчилжээ. 

     Монголын Үндэсний олон нийтийн радиогийн 1-р программыг хоногт 17 цаг /Улаанбаатарын цагаар 06.00-23.00 цаг/, 2-р программыг хоногт 3 цаг /Улаанбаатарын цагаар 08.00-09.00, 15.00-17.00цаг/ -ийн турш дамжуулахаас гадна “Монголын дуу хоолой” радио станцын гадаад хэл дээрх тусгай нэвтрүүлгийг хоногт 14 цагаар хилийн чандад Орос, Хятад, Япон, Англи, хэлээр дамжуулж байна. Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй, хүн амын 80 гаруй хувь нь найдвартай сонсголын бүсэд хамрагддаг ба энэ сүлжээг бүрдүүлэхэд орон нутгийн бүх РӨНСтанцууд болон FM станцууд онцгой үүрэгтэй ажиллаж байна. Арилжааны радиостанцууд. Өнөөдөр Улаанбаатар хотод 20 гаруй хэт богино долгионы радио ажиллаж байна. Эдгээрээс олон жил тасралтгүй үйл ажиллага явуулж байгаа радиогийн тухай мэдээлэл өгье. “Радио Улаанбаатар”-102.5 FM нь 1995 оны 4 сарын 8нд байгуулагдаж хэт богино долгионы радио єргєн нэвтрvvлгийг явуулах болсноор нийслэлд тєдийгvй Монгол улсдаа анхны, хувийн, стерио радио FM болсноор Улаанбаатар хот даяар ба тvvнд ойролцоох хотуудад хєгжим мэдээллийн нэвтрvvлгээ цацдаг. Тус радио нь эдийг засаг, нийгэм улс тєр, шинжлэх-ухаан мэдээлэл, урлаг соёл, гоо сайхан, боловсрол эрvvл мэндийн асуудлыг хєндсєн нэвтрvvлгvvд явуулдаг. Нийт нэвтрvvлгийн ихэнх хувийг монголын болон гадаадын поп, рок дуу, хуучны хит дуунууд эзэлдэг сонсогчдын сонсох дуртай мэдээ мэдээлэл, танин мэдэхvйн нэвтрvvлгvvд, шууд ярилцлагууд, радио шоу зэрэг олон сонсогчтой хөтөлбөртэй. Радио нэвтрvvлгийн хувьд “Music net”- Дэлхийн хєгжмийн ертєнц болж буй vйл явдлыг интернетийн сувгаар бэлтгэн хvргэдэг хєгжим мэдээлийн хєтєлбєр, “Golden hits”- Гадаадын чихэнд хоногшин vлдсэн дуу, “Surprise”- азтай агшин, хєгжим мэдээлэл, комьютер тоглоом, сонин хачин /521521/, “Мессеж шоу”- хєгжєєнт хєгжмийн шууд нэвтрvvлэг /521521 мессеж/, “Sunshine Japan music”- япон залуучуудын єнєєгийн амьдрал зэрэг нэвтрvvлгvvдээрээ олны танил хэдийнэ болж єєрийн сонсогчидтой болсон. 

ЭЛГЭН НУТАГ ФМ-96,9 ИЙН ТҮҮХ: 2003 оны 1 сарын 14 нд анх удаа fm-100,1 долгионоор ЭЛГЭН НУТАГ радиогийнхоо эфирийг нээж 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж сонсогч та бүхэндээ нэвтрүүлгээ хүргэж эхэлсэн. Ардын хувьсгалын 84-86, 90 ойн баяр наадмын хурдан морины уралдааныг Хүй долоо худагаас, мөн японы Сумо бөхийн барилдааныг шууд дамжуулж байсан зэрэг нь тухайн цаг үедээ радиогийн түүхэнд анх удаагийн үйл явдал байлаа. Сонсогч олныхоо хүсэл сонирхолыг дээдлэн хошин зохиомжит, монголын үе үеийн хаадууд, монгол улсын баатрууд, ерөнхий сайдууд, бурханы ном, уран уншлага, шүлэг өгүүллэгэн ролик, шторко нэвтрүүлдэг нь бидний онцлог юм. Мөн Монголын Нууц Товчоо түүхэн судар бичиг, Монгол нутгийн Чоно, Буурал анчны тэмдэглэл, Тунгалаг тамир, Алтайд зэрэг зохиол бүтээлүүдийг радиогийн бүтээл болгон нэвтрүүлжээ. Улмаар 2007 онд Тунгалаг Тамир романаараа Монголын анхны МР3 хос CD худалдаанд гаргасан билээ. 

Цаашдын хөгжил: Монголын радиод өнөөдөр нийтдээ  




















Цэнхэр долгионыг чихээр cонсохуй 

      Хүн юмыг нүдээр хардаг байтал үл үзэгдэх долгионыг чихээр харна гэж юу гэсэн үг вэ гэж та гайхах нь магад. Үүнд л радиогийн нууц байгаа юм. Энэ бол радиогийн нэвтрүүлгийг хэрхэн хийдэг арга ухаантай холбоотой зүйл л дээ. Миний бие энэхүү номондоо Монголын радиогийн үүсэл хөгжлийг түүхэн талаас нь тэмдэглэн өгүүлэхийг хичээсэн билээ. Харин радиогийн нэвтрүүлгийг хэрхэн хийх тухайд бол жич ном бичих шаардлагатай бөгөөд үүнийг хэн нэгэн оюун ухаан төгөлдөр эрдэмтэн, судлаач гүйцэтгэж, номын цагаан буян үйлдэнэ гэдэгт итгэнэ. Гэхдээ мөхөс миний бие өчүүхэн чадлынхаа хэрээр зөвхөн радиогийн онцлог, зарим анхаарвал зохих зүйлийн талаар санамж төдий ч атугай дурдаад өнгөрөхөөр шийдлээ. 

“ Хүний сэтгэл найман хэсгээс бүрдэнэ. Таван мэдрэхүй- харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх, зургаа дахь нь дуу хоолой, долоо дахь нь нөхөн сэргээх, найм  дахь бусад бүх хэсгийг зохьцуулдаг удирдах хэсэг байна. “Ихийг сонсож бага ярихын тулд бидэнд хоёр чих, нэг ам заяасан” гэдэг үг бол эртний Герегийн гүн ухаантан Стоик Зеноны сургааль юм. Мөн хүний мэдрэмжүүдээс сонсох мэдрэхүй л хүний сэтгэлд нөлөөлөхдөө амархан байдаг... Хэлнээс илүүтэйгээр чихээ сайн ашиглаж бай” гэж Ромын их гүн ухаантан Сенека өгүүлжээ. Энэ бүхэн радиогийн онцлогийг тайлбарлахад тус болно. Сэтгүүлч, зохиолчын сонинд юм бичих гол хэрэгсэл нь үзэг байдаг бол теле сэтгүүлчийнх теле дуран буюу зураг авдаг камер, харин радио сэтгүүлчийн гол зэмсэг нь микрофон юм. Яагаад гэвэл дуу чимээ, зөвхөн дуу чимээ л радио нэвтрүүлгийн амин сүнс, бусдаас ялгарах хэл нь болдог билээ. Бичиг үл мэддэг хүнд сонин бол зүгээр “эрээн цаас” байдаг бол радиог саадгүй сонсож чадна. Зурагт үзэж үл чадах хараагүй хүн ч бас радио сонсдог билээ. Ингэхээр аман яриа буюу дуу хоолой, дүрслэн тодруулах чимээ шуугиан, эгшиглэнт хөгжим эвлүүлэх урлаг энэ дөрөв радиогийн яруу сайханы гол хэрэглүүр болдог юм. Үүнд дуу авианы хэрэгсэл /акустик/ чухал үүрэг гүйцэтгэнэ. Дуу чимээ ойхгүй, өөртөө шингээх тусгай материалаар нэвтрүүлэх танхимыг тоноглодог. Ингэхээр дуу чимээ нь нэвтрүүлгийг нэгэн зэрэг сонсож, ойлгох бололцоо олгодог уран сайхны маш чухал хэрэглүүр болно. Дуу, авиа чимээ, анир /звук/, чимээ шуугиан /шум/, яриа хөөрөлдөөний өнгө аяс, хурд /темп/, хөг аялгууны өндөр нам дуудлага /тона/ нарийн ялгаа /нюанс/ эфир /агаар мандал/ хөгжмийн уянга энэ бүхний ачаар радио нь үл үзэгдэгчийг нүдэнд үзэгдэж, сэтгэлд буутал дүрсэлж чаддаг байна. Нэвтрүүлэгт оролцогчийн ярианы хэсэг ч юм уу радио жүжгийн баатруудын харилцан яриа, сэтгэл хөдөлгөм хөгжим сэлт нь хүний дотоод ертөнцийг дуу чимээний хүчээр нээж байгаа хэрэг юм. Үүний зэрэгцээ ярьж буй зүйл чухам хаана, юу болж буйг сонсогчдод дүрслэн үзүүлнэ. 

      Радиогийн түргэн шуурхай, бүхнийг хамрах онцлог нь эфирийн өрсөлдөөнд ялах бололцоо олгоно. Радио бол үйл явдлыг сонин шиг “өчигдөр” гэж мэдээлэхгүй, өнөөдөр энэ цаг мөчид гэж шуурхай мэдээлдэг билээ. Ингэж хамгийн түрүүнд мэдээлэн үнэмшүүлэх нь дахин давтан мэдээлж үнэмшүүлэхээс хялбар гэсэн бичигдээгүй хууль байдаг. Түргэн шуурхай мэдээнд үйл явдлын хэмнэл, хоолойн өнгө, амсхийлт зэргийг тааруулах хэрэгтэй. Ер нь радио анхны цохилтыг өгдөг бол телевиз, сонин анхны энэ амжилтыг улам бат нот  болгон бэхжүүлнэ. Радиогоор жишээ нь хүмүүс зах зээлийн үнэ ханшийн мэдээг ч юм уу, цаг агаарын мэдээг сонсоод тэр даруй ажил амьдралдаа ашиглаж болно. Улс орны удирдагч олон түмэнд яаралтай хандах шаардлага гарвал радиог сонгон авдаг нь учиртай. Радиог ямар ч нөхцөлд хаана ч, газар дэлхий, агаар мандал, тэнгис далай, сансар огторгуйд ч сонсож болдог бөгөөд энэ нь түүний нэвтрүүлэх сувгийн онцлог юм.

Радиогийн мэдээг хэрхэн ашиглах нь энэхүү сувгийн бүхнийг хамрах хүртээмж, “Өдрийн хэмнэл”, хөтөлбөрөөс хөтөлбөрөөс нэврүүлгийг хэр оновчтой сонгосоноос шалтгаална. Хүний оюун санааны амьдралын салшгүй хэсэг болсны хувьд радио нь олон үүрэг гүйцэтгэдэг билээ. Наад зах нь таныг сэрээнэ. Автобус, машин, онгоц, салхинд гарах, аялалд явхад чинь радио таны салшгүй дагуул болно. Гэрийн эзэгтэй өдөржин юм ярьж, хөгжөөж ажлыг хөнгөвчилдөг туслагч, бас ноосон цамц хэрхэн нэхэх, амттай хоол яаж хийхийг заадаг зөвлөгч нь болно. Хэн бүхэнд сонирхолтой мэдээний эх булаг болно. Дуу хөгжимд дургүй хүн байдагсан билүү. Баян сантай эгшигт хайрцаг сонсоно гэсэн үг. Шөнө нойр чинь хулжвал намуухан аялгуу таныг бүвээлнэ. Энэ бүхэн радиогийн давуу тал юм. Үүнээс гадна радиод сул тал  ч бий.  Радиог тухайн агшинд л сонсохгүй бол дахин сонсох бололцоогүй. Харин сониныг бол хэд дахин уншиж болно шүү дээ. Ийм учираас радиогийн хөтөлбөртэй сайтар танилцах, сонирхолтой зүйлээ бичиж авч болно. Эсвэл давтан нэвтрүүлэхэд нь алдахгүй сонсож болно. Сонсогчдыг ундууцуулдаг нэг зүйл бол шугам тасрах, гадны дуу шуугиан орох, паржигнах, зай тэжээл дуусах явдал юм. 

Зохиолч Б. Цэдэндамбаа “Малчин” радио станцаар 1987оны хавар “Анхаар! Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ” гэсэн нэврүүлэг нэвтрүүлэг хийхдээ радио нь зай тэжээлгүйгээс хүчтэй шуурга болохыг сонсоогүй айлын тухай яриад “Ертөнцийн 3 дүлий” –г иш татахдаа

Нугасгүй нуур нэг дүлий

Номгүй банди нэг дүлий

Нохойгүй хот нэг дүлий гээд 

Радиогүй амьдрал бас дүлий гэж маш онож хэлснийг санаж байна. 

Радиогийн өвөрмөц онцлог нь хэвшмэл, нэгэн байранд зогсонги байдаг зүйл бишээ. Яагаад гэвэл радио бүх нууцаа тайлж, бүх нөөцөө шавхаж дуусаагүй байна. Өөрөөр хэлбэл радиогийн хуримтлуулсан олон жилийн туршлага, уран бүтээлчдийн авьяас чадвар, нэвтрүүлгийн хэлбэр төрөл зүйл, арга маяг зэрэг шинэ шинэ онцлог чанарыг илрүүлэн ашиглах бололцоотойг харуулж байна. Радио анх сонин хуулбарлан уншдаг байсан бол өдгөө Шекспирийн “Гамлет” радио жүжиг хүртэл өөрийн сонирхолтой олон төрөл зүйлийн нэвтрүүлэгтэй болсныг бид мэднэ. Ялангуяа зурагт гарч ирсэн нь радиог хүчтэй өрсөлдөөнд дампуурахгүйн тулд өөрийн онцлогоо улам нарийн судалж, шинэ нээлт хийхэд Радио сэтгүүлзүй чухал үүрэг гүйцэтгэх болов. 

          Радио өөрөө ХХ-р зууны босгон дээр шинжлэх ухаан, техникийн бүтээгдэхүүн болон үүссэний хувьд өдгөө асар хурдан хөгжиж буй шинжлэх ухаан, техникийн дэвшлийг дагаад маш эрчимтэй шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байна. Урт, богино, хэт богино долгионы транзистор, стереофонийн, чихэвчний радио бол наад захын үзүүлэлт юм. Бололцоотой хүмүүс компьютер, интернэтээр дэлхийг хамарсан мэдээ, дуртай орныхоо дуу хөгжим хүлээн авдаг болж байна. Үүний зэрэгцээ радио сонсогчид маань өөрсдөө түргэн өөрчлөгдөж, эрэлт шаардлага нь улам нарийн төвөгтэй болж байгаа билээ. Анх талбайд зоосон цагаан хоолойг олуулаа шавааралдан сонсдог байснаас эхлээд одоо нэгэн биеэрээ сонсдог болтол урт зам туулж байна. Энэ нь радио нэвтрүүлгийг аль болохоор тухайлсан сонсогчдод хүргэх, хүн тус бүрт ганцаарчлан хүргэх, чиглэлээр явуулах шаардлагатай болж байна. Ийм учираас радио сэтгүүлчид радиогийн өвөрмөц онцлогийг сайтар судлан, мэдэж түүнийг орчин үеийн техникийн дэвшилттэй уялдуулан, дээд зэргээр ашиглан радио нэврүүлгийн чанарыг дэлхийн төвшинд хүргэх явдал эрхэм чухал явдал юм.  




СЭРЖ БУЙ МОНГОЛ: 

   Би өөрийгөө радиогийн салбарын хүн хэмээн тодорхойлдог. Миний амьдрал уран бүтээл, амьдрал минь энэ байгууллагаас даан ч хол төсөөлөхийн аргагүй. Эндээс л би өөрийн одоо өөрсдийн  МУСГЗ нэвтрүүлэгч Г.Чулуунбат, Б.Хишгээ, Г.Отгон, Ц.Цэцгээ, авьяаслаг найруулагчид сэтгүүлч хөтлөгч ах эгч нартай баярлаж явдаг юм. Тэдний бие хаагаа авч явах, ажил мэргэжилдээ чин сэтгэлээрээ ханддаг байдал, сэтгүүлч найруулагчтай харьцах уран бүтээлийн харьцаа, микрофон техник хэрэгсэлтэй харьцаа гэдэг нь нэг ёсондоо амьд алтан судар мэт байдаг. Тэдний үгээр тухайн сэдвийнхээ агуулга өнгийг сонсогчдод хүргэх арга барил, оюун санаанд нь удтал хоногшин хадгалагдах хэмжээнд хүртэл хүргэдэг нь тэдний авьяас чадвар юм. Радиог хамтын бүтээл болохны хувьд 1926 оноос Луначарский “Радио урлагийн сэдвүүд” гэдэг цуврал яриандаа радиог шинэ урлаг гэж батлагч талынхныг шийдэмгий дэмжиж, дуу чимээгээр амьдралын гоо сайхныг нээдэг сонсох урлагийн онцлог, уран сайхны шинэ хэлбэр болхыг нь тэмдэглэсэн нь бий. Радио нь дуу авианы урлаг мөн болохоос гадна хүний сэтгэлийн ертөнц, сонсох хүртэхүйн онцлогийг харгалзсан зохиол бүтээл нь энэ шинэ урлагийн хэлбэрт шаардлагатай гэж профессор Брауда нотолжээ. Үнэхээр радио нь хүний сэтгэлийн гүн рүү онцгой ханддагаараа бусад ямар ч урлагийн хэлбэрээр хүчтэй. Үүгээрээ ч радио давамгайлж сонсогчдын зүрх сэтгэлийг эзэмдэх уран сайхны увидасыг өөртөө шингээсэн байна. Юун түрүүнд радио дүрслэлээр дамжуулан сонсгчдод төсөөлөл бий болгодог. Мэдээллийг задлан шинэчилсэн, уран сайхын аль ч төрөлд дүрслэлийг чадварлаг, илэрхийлж сонсголоор нь дамжуулан сонсогчдод тухайн орчинд очсон сэтгэгдэл түрүүлж, үйл явдалд даугуулан хөтөлж чаддагт радиогийн өвөрмөц онцлог оршиж байдаг. Тухайн сонссон нэвтрүүлэгийг хүлээж авсанаараа хүмүүс телевиз киноны урлагаар ялгагдах маш өвөрмөц орчин төсөөллийг бий болгодог бөгөөд тэр нь тэдний оюун ухаанд удтал хадгалагдан цааш цаашид улам баяжигдан өөрийн төсөөллийн орон зайг буй болгоход өгүүлэхүйн урлагийн томоохон давуу тал оршдог. Эдгээр нь бодит дуу хөгжим, эвлүүлгийн олон давуу талаар баяжигдан нэвтрүүлэг тэдний сонорыг мялаана. 

   Түүнчлэн ардын ерөөл магтаал нь радиогийн гоо зүйн онцлогийг хадгалснаараа радиод тун зохицсон уран сахйны анхын бүтээлүүдийн нэг юм. Юуны түрүүнд хүмүүст хандан хүүрнэн өгүүлэх ерөөлч нь сонсогчидтой ер бусны дотны харьцаагаар холбогдож, түүнийг гэртээ байгаа мэтээр уран уншлагыг нь амтархан сонсдог. Бүр 1952 оны алдарт ерөөлч Тэрбишийн ерөөл, магтаалуудыг радиогоор нэвтрүүлж хадгалсан нь үүний жишээ. Миний хувьд туульч ерөөлчдийг нэг ёсондоо уран уншлага хөтлөгчийн анхын багш нь радиогийн хөтлөгч нэвтрүүлэгч хүн радиогийн туульч хэмээн боддог. Тэдний дуу хоолойгоороо агуулга хэлбэрийг бий болгон, аливаа үг текстэн дээр хэрхэн амьсгаагаа хуваарилан дууныхаа өнгө тоноор тоглох нь гайхалтай. Тэдний хэлсэн ярьсан, уншсан бүхэн нь хүн болгоны төсөөлөд нэвтрэн орж өөри өррийн мөрөөдлийн болоод төсөөллийн орчныг үүсгэнэ. 

Миний бие оюутан байхаас эхлэн тэдний ур чадвараас судлан, тэдгээрийн шавь хэмээн дуудагдах болсон цагаасаа өөрийгөө өгүүлэхүйн, сонсохуйн урлагийн төрөлд сорихоор мөрөөдөж байлаа. 2006 оноос эхлэн нэлээдгүй их судалгаа хийж хөдөлмөрлөсний хүрээнд өөрийн гэсэн бие даасан  СD, цомгийг бие даан гаргахаар шийдлээ. Энэ нь тийм ч амар ажил байсангүй. Орчин үеийн сонсогчдын хэрэгцээ шаардлагыг хангасан техник технологи олох, багш, нэртэй нэвтрүүлэгчтэйгээ уулзан заавар зөвлөгөө авах, эдийн засгийн болоод суртачилгаа маркетингийн судалгаа хийх гэх мэтийн олон ажлыг давхар бие даан хийхээс өөр нөхцөлгүй болоо. Мөн зохиол ч уран бүтээлчидтэй уулзан зөвшөөрөл авах гээд олон ажил ундарлаа. Урьд өмнө гарч байсан Монголын уран бүтээлдчийн бие даан болон хамтран гаргасан бүтээлүүдтэй танилцлаа. “Монголын Нууц Товчоо” түүхэн судар бичиг, “Монгол нутгийн Чоно”, “Буурал анчны тэмдэглэл”, “Тунгалаг тамир”, “Алтайд” зэрэг томоохон бүтээлүүдийг Хөх тэнгэр радио станц CD буюу сонсох хэлбэрээр гаргачихсан байлаа. Мөн МУАЖ Д.Сосорбарам өөрийн болоод яруу найрагч Р. Чойномын шүлгүүдээр бүтээл гаргачихсан үе байлаа. Тиймээс залуу хүний хувьд, мөн Монгол хүнийхээ хувьд өөрийн үеийн хүүхэд залуучууд төдийгүй бусад хүмүүст өглөө бүр сонсочихдог, ухаарал өгч чадах тийм сургамжтай зүйлийг багтаасан цомогтой болохоор шийдсэн. Яг “ Монголын нууц товчоо”-нд гардагчилан Чингис хаан “Өглөө бүр Тангуд улс мөхөөгүйг надад сануулж байсантай ижил. Инээдтэй ч өглөө бүр гимнастик хийн биеийн хөшөөгөө гаргах, цаашдын бүхэл өдрийн энерги, эрч хүчийг оюунаараа авч байх тийм л цомгийг гаргахаар хичээлээ. Анхны сэрж буй Монгол цомог минь 

  1. Өглөө
  2. Бодол
  3. Асуулт 
  4. Тэмүүлэл
  5. Бэрхшээл 
  6. Зүтгэл 
  7. Амьдрал 
  8. Хайр
  9. Аз жаргал
  10. Өөрчлөлт 
  11. Амжилт 
  12. Бүүвэй, бүүвэй 

гэсэн 12 хэсгээс бүрдэж байлаа. 

      Цомог ч гарлаа. Монголчууд эртнээс нааш заавал бичиг номоор өөрсдийн үр ач, хойч үедээ захин үлдээхээс илүүтэйгээр ардын зүйр үг, аман сургаалиар хүмүүжүүлэн ирсэн нь түгээмэл байлаа. Өөрсдийн сонссон мэдсэн бүхнээ амьдрал дээр туршин хэрэгжүүлж байсан нь уг сургууль үгсийн үнэ цэнийг улам мэдрүүлж цаашид уламлагдан ирдэг нь Монголын боловсролын соёлд гүн гүнзгий агуулагдаж байдаг. Тиймээс “Сэрж буй Монгол” цомгийг зохиогчийн уламжлалыг хадгалах цаашид орчин үеийн хэлбэрээр баяжуулхыг тун хичээж байлаа. Түүний энэ цомогт орсон бүтээлүүд нь эртнээс нааш Монголчуудын болоод дэлхийн ард түмний мэргэн цэцэн үг хэллэгийг орчин үеийн хэлбэрт оруулан зохиомжилж, цэцгэн дээр тогтсон шүүдрийн усыг шүүрдэн авах мэт өнөө цагт, бидний амьдралд хамгийн их хэрэг болох цэцэн мэргэн үгийг энгийн хэблэрээр сонгожээ. 

    Монголчууд эртнээс нааш “Эрдэнийн сан Субашид” “Гучин хоёр модон хүний үлгэр” “Цаасан шувууны үлгэр” “Нууц товчоо”, “Эрдэнийн судар” Д. Данзанравжаагийн сургааль өгүүллэгүүдийг үр хойчдоо уншин сонгож мэргэн цэцэн ухаанаар нь хүмүүлж байсан. Харин техник технологийн хувьд маш хурдацтай болсон өнөөгийн нийгэмд өөрийн хэрэгцээтэй хэсгийг сонсох сонголт хийх боломж бүрдсэн. Тийм учраас миний бие өглөө орноос босоод ч юм уу? Гар нүүрээ угааах үедээ, машинаа жолоодох үедээ ч сонсоод өөрт хэрэг болох үгсээ цээжлээд ухаараад явж болох боломжийг олгосон. Мөн орчин үедээ бидний өдөр тутамд харилцдаг харьцааны хэлбэрээр “Сэрж буй Монгол” цомгоо хийхээр шийдсэн бөгөөд тэгэхдээ уламжлалт Монгол хэл ярианы соёлоос гажаагүй болно. Мөн урьд радиод бичүүлж байсан олон алдартай нийтлэл нэвтрүүлгийг анхааран сонсож хөтлөгч нэвтрүүлэгчийн үг ярианы зохицол, өргөлт хэмнэл, утга санааг илэрхийлэх арга барилыг нарийвлан судаллаа. 

“Сэрж буй Монгол” цомгийн давуу тал: Энэ цомгийн бэлтгэх хэвлүүлэх ажил маань надад радиогийн хөтлөгчийн болоод уран бүтээлчийн маш их дадлагыг олгосон цаашдын уран бүтээл бэлтгэх томоохон сорил байсан. 

      Сэрж буй Монгол цомгоо бэлтгэхдээ нэвтрүүлэгч хүн микрофоноор ердөө л гурван үг хэлэх хэрэгтэй боллоо гэхэд энэ гурван үгээр хүний бүх дотоод сэтгэлийг сонсогчид мэдэрч, итгэхүйцээр үг бүрийг хэлж өгөх хэрэгтэй. Иймээс “Радиогийн ажил гурав дахин хэцүү, бас хариуцлагатай” гэж Оросны алдарт жүжигчин радиогийн нэвтрүүлгийг байнга уншдаг байсан Василий Ивановчи Качалов хэлсэн байдагтай бүрэн санал нийлж байснаа хэлэх юун. 

Мөн хөтлөгч нэвтрүүлэгч хүн амьдралд тохиолддог сонссон зүйл, үйл явдлыг сэргээн яриагч юм. Харин жинхэнэ үйлдлийг гүйцэтгэгч биш “Дүр гаргаж буй тогло, харин түүний тухай өөр хүн танд ярьсныг дамжуулж байгаа юм шиг ярихыг хичээ” гэж нэрт найруулагч Канцелийн зөвлөсний дагуу уншилт, хөтлөлтөндөө амьд дүр гаргахын тулд тухайн дүрийг хэл ярианы амьд аялга, хоолойн олон янзын баялаг сайхан өнгө, үгийг мэдрэмж өргөлтөөр илэрхийлж, зөв азнаа хийж чадвал уншилт хөтлөлт маань дүрслэлтэй ярианы байдалтай болдлог хэмээх багш нарынхаа үгийг өдөр тутам даган мөрдөж байлаа. “Сэрж буй Монгол” цомгийн хувьд давуу тал нь 

  1. Сургамжит үгийн болоод сонсогч уншигч хоёрт амьд харьцаа үүсгэх, тэднээс өөрт хэрэгтэй хэсгийг сонсох боломжийг олгосон. 
  2. Урьд өмнө радиогийн уран бүтээлчид намын уриа, эсвэл лозунг, рекламийг уншиж байсан хэлбэрээс татгалзан зөвхөн хэн нэгэн найз чинь чамд сургааль зөвлөгөө өгч байгаа хэлбэрээр илэрхийлж байгаагаар зохиомжилсон 
  3. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй гаргаж илэрхийлж чадсан 
  4. Мэдээлэл технолгийн болон радиогийн техникийн шинэ боломжийг ашигласан 
  5. Мөн өөрийн үзэл бодлыг сэтгэл санаа, хүсэл эрмэлзлэлээ ямар ч үед энгийн ойлгомжтой, хурц тод илэрхийлж байх аргыг сурталчилсан

         Мөн үүнээс гадна өөрсдийн дотоод сэтгэлд таныг үргэлж чимж байдаг сайхан сэтгэл, хүнлэг чанар, өдөр тумын амьдралаас гоо үзэсгэлэнг мэдрээсэй элдэв муу санаагаа  орхиоч, аливаа зүйл чинь цаанаасаа зурсан зурлага утга санаатай байдаг гэдгийн хүмүүст анхааруулсан шинжтэй цомог болгох хүсэл маань нуугдаж байсан гэдгийг дурдахад байсан. 

“Сэрж буй Монгол” цомгийн сул тал:

       Ямарваа уран бүтээлч өөрийн хийсэн бүтээсэн уран бүтээлдээ бүр илүү өөнтөгч байдлаар ханддаг. Миний хувьд ч ялгаагүй. Өглөө үр өдөр бүр өөрийн хийсэн цомогт хийсэн бүтээлүүдээ өөрчилмөөр өөлмөөр л санагддаг. Үгийн сонголт, найруулагч, уншилт зэргээ ахин ахин харахаар алдаа оноо минь тодхон харагдах шиг болсон . Ингэсэн бол, тэгсэн бол гээд л . Тэгэхдээ би энэ цомгондоо хайртай. Яалт ч үгүй надаас буй болсон Г. Оюунбат хэмээх хүнийг сонсогчдод нээж өгсөн сэтгэлийн хөгжим болохоор. Цомог гараад удаагүй байхдаа би санаандгүй явж байгаад МУ-ын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай тааралдсан юм. Тэгэхэд Хөдөлмөрийн баатар минь “Оюунбата аа чиний цомгийн би гаадад явахдаа, тэмцээнд орохын өмнө сонсдог. Монгол хүнээрээ бахархах сэтгэл эргүй төрдөг шүү” хэмээн хэлсэн нь уран бүтээлчид сэтгэлийн ихээхэн дэм өгсөн юм. Гэхдээ өөртөө ирсэн магтаал саашаалаас илүү өөрийн бүтээлийнхээ өөг энд өгүүлье гэж шийдлээ. 

  1. Нэг хүний бүтээл болохоор өөрийн дуу хоолойгоо өөрчлөлгүйгээр нэг хэмийн хэмнэлээр уншсан. Сүүлд үе үеийн телевиз радиогийн нэвтрүүлэгч хөтлөгч нарын олон өнгийн ньюас, хэмнэлийг дуурайж ашиглах боломж байсныг анзаарсан 
  2. Зарим газарт дуу чимээ чимэглэлийг дутуу болоод илүү ашигласан
  3. Тодорхой үгийн утга санааг гаргахдаа дууны өнгө ньюнсаа зөв хуваарилж чадаагүй 
  4. Радиогийн “Алтан фонд”той- сайтар ашиглаж таницлаж чадаагүй. 

Эдгээр мэт олон зүйлсийг диплом хамгаалагчийн зүгээс анхаарсан бөгөөд хэрэв сонсогч та бүхэнд элдэв алдаа гарсан бол надад хандаарай гэж хүсье. Хүн гэдэг алдсантайгаа зууралдаад байдаггүй алдбаа бүхэн джээрээ суралцан цаашид улам хөгжиж дэвжиж байдгий учраас мини йбие 2010 онд “Монголын нууц товчоо” түүхэн романыг уншиж цомог болгохд “Сэрж буй Монгол” цомог дээр ажиллаж байсан туршлага дадлага маань маш их хэрэг болсон. Мөн Монголынхоо тухай Монгол хүний тухай аливаа уран бүтээл хийдээ уран бүтээлчид төрөлхи Монгол хэлний ахуй амьдралыг төгс мэдэхээс гадна нутаг нутгийн аман аялгатай, ёс уламжлалтай танилцвал илүүдэхгүй хэрэг болох зүйл гэдгийг сайтар ойлгосон. 

“Нэг үгэнд нэжгээд утга буй” хэмээх үгийг ой тоондоо санан ямар нэгэн таслал, точвлол дээр амьсгаа авах хуваарилах зэрэг олон хэлбэрийг ашиглаж сурлаа.

“Сэрж буй Монгол” цомгийн хэлбэр:

Сэрж буй Монгол цомог нь 12 хэсгээс бүрдэнэ. Тус бүр нь 3-5 минутын хугцаатай бөгөөд өөр өөр агуулгийг илэрхийлнэ. Нэг ёсондд өглөө босохоос өгсүүлэн сонсогчдод тохиолдож буй амьдралтай төстэй байхаар даруулсан болно. Тухайлбал цомог өглөө гэсэн сэдвээр эхлэн Асуулт, Хайр, Аз жаргал гэсэн сэдвүүдээр үргэлжлэн “Бүүвэй бүүвэй” гэсэн сэдвээр төгсөж байгаа нь уран бүтээлчийн дараалал гэлтэй. Тийм та бүхэнд тодорхой болгохын үүднээс цомогт орсон хэсэг бүрийн тайлбарыг өгхөөр шийдлээ. 

  1. “ӨГЛӨӨ” 

хэсэгт Нар гээч зүйл бидний амьдралыг өглөө бүр шинээр гэрэлтүүлэн гийгүүлж байдаг. Тэгэхээр нар бүхний анхны туяа хүн бүр дээр ижлээр хуваарилагдан очдог учраас хүн та өөрөө л хичээвэл нарны цацрагыг төгс хүртэж чадна гэсэн санааг илэрхийллээ.

             Яг над шиг ажиглан зогссон байх даа гэсэн бодол төрөх тэр агшин

              Гайхалтай төгс төгөлдөр мэдрэмжийг надад өгдөг.

             Дашбалбар агсан, Равжаа хутагт,

             Гитлерийн хорих лагераас шатаалгах зуух руу алхах

             Еврей хоригдолд хүртэл нарыг ширтэх аз завшаан олдсон.

             Тэд ч бас миний мэдэрч байсныг мэдэрсэн.

   Нар нар ... Гайхалтай нар.

Энэхүү хэсэгт төдийлөн толгой холбосон шүлгийн бадгийн хэлбэр ажигдлагдахгүй бөгөөд энгийн ойлгомжтой үгээр өөрийн санаагаа илэрхийлэхийг оролдсон нь тухайн хэсгийн сонссон сонсогч маань шүлэг гэхээсээ илүүтэйгээр найзынхаа үг зөвлөгөө гэж хүлээн аваг гэснээс үүдэлтэй болно. 

  1. Харин уг цомгийн “БОДОЛ” хэмээх хэсэг нь шатласан шүлгийн хэлбэрээр эхлэх бөгөөд 

                 Өдөр бүрийнхээ бодол санаагаар,

                 Өөрийнхөө амьдралыг бүтээнэ

                 Өдөр бүрийнхээ хандлагаар

                 Өөрийнхөө ирээдүйг бүтээнэ 

хэмээн шүлгийн мөрөөр эхлэх боловч цаашдаа энэ зохиомж нь өөрчлөгдөн сургаалийн чанартай болж 

              Учир нь үйлдэл зуршил болдог

              Юуг үргэлж хийдгээ анхаарч байя

              Учир нь зуршил зан чанар болдог

              Зан чанараа анхаарч байя

              Учир нь зан чанар, миний хувь тавилан болно

хэмээн төгсснөөс анзаарч болно. Өөрийн эр зоригоо үнэлэх үнэлэмж хүн бүхэнд өөр өөртөө янз бүр байдгаас шалтгаалан хүний мөн чанарт хэрхэн нөлөөлдөг зан чанараа удирдан амжилтанд хүрье гэсэн санааг гаргахыг хичээсэн. 

  1. “АСУУЛТ” 

Нэг ёсондоо уран бүтээлчийн өөртөө хандсан Монологоо гадагш гаргаж байгаа хэлбэр. Тэгхэдээ зохиогч уг асуултаа зөвхөн өөрөө өмчлөхгүйгээр шийдэн  бусдад тохиолддог өдөр тутам өөрөөсөө асуудаг түмэн асуудалтай нэгтгэсэн байна. Хүн бүхэн л өглөө бүр өдөр бүр өөрсдөөсөө “Би хаашаа явна вэ?, Юуны төлөө, Хэнтэй явна вэ?” гэсэн асуултаас өгсүүлэн түм буман асуулт гадаг. Тийм асуултынхаа  хариултыг “өөрсдөө олцгооё” гэсэн санааг гаргахыг хичээсэн. 

Надад болж бүтэж байгаа юм байна уу?

Хийж төлөвлөхөөр шийдсэн зүйл байна уу?

Эсвэл зүгээр л орхигдсон нэгэн үү?

Үл итгэх харцаар орчлонг цоргин харна уу?

 Нээрээ би ганцхан, нээрээ би давтагдашгүйн учир

Надад бүхнийг хийх итгэл л байхад

Надад бүтэшгүй зүйл алга болно.

Би азтай хүн, би орчлонгийн хүн

  1. ТЭМҮҮЛЭЛ

Юм бүхэн харлаж бүтэлгүйтсэн ч

Явж байгаа зам минь хавцал мэт бэрх ч

Мөнгө зоос дутаж өр ширэнд баригдсан ч

Инээмсэглэмээр байтал санаа алдахаас өөр аргагүй байсан ч

Бүү няцагтун

Зовиур шаналгаа дараад байвал тайвширч амар

Гэхдээ бүү няцагтун

Эцсээ хүртэл тууштай зогсож чадвал

Олон ялагдал ялалт болон хувирах болно

Амжилт гэдэг бол бүтэлгүйтлийн нөгөө тал

Эргэлзлийн үүл манан дээрх мөнгөлөг гялбаа

Зорилгодоо хэр ойр байгаагаа та мэдэж чадахгүй

Алсын бараанаасаа хавьгүй орй байж мэднэ. 

Бүү няцагтун

Энэхүү хэсэгт ялагдсан ч ялсан ч та урагшил. Ялагдал бүхнээсээ сургамж ав гэсэн санааг илэрхийлжээ. Хэрвээ ба амьдралд тэмүүлэл зорилгогүй бол хэн ч биш болж хувирах тухайг өгүүлжээ. Нэгэнт та зорилгоо зөв тогтоож чадвал түүндээ хүрнэ, амжилт урд чинь байна гэсэн санааг илэрхийлэхийг хичээлээ. 

  1. БЭРХШЭЭЛ

Хэрвээ зовлонгүй бол

Би жаргал гээчийг мэдэрч чадахгүй

гэсэн энэ хэсгийг анзаарвал энэ хэсгийн агуулга зорилго нь тодорхой харагдана.Нэг ёсонд р. Чойномын хэлсэн “Хатмал цөлд явахад хар ус амттай” гэсэн үгийг илэрхийлэхийг оролдсон. Амьдралд аз жаргалтай, баяр баясгалан авчрах зүйл муугаасаа дэндүү олон байна. Та бүхэн өөртөө тохиолдсон зовлон бэрхшээлээ цаашид ахих нэгээхэн шат хэмээн анзаарч хичээлэнгүйлэн урагшлахыг уриалсан уриа маягтай шүлэг юм. 

Алдаа бүхэн сургамж, алдаа бүхэн эрсдэл,

Эрсдэл бүхэн ухаарал, амжилтыг дагуулдаг.

Зовлоон!

Чамд баярлалаа.

Хэрэв чи байгаагүй бол

Би арчаагүй дорой хэвээрээ үлдэх байж

  1. ЗҮТГЭЛ

Хамгийн хортой зуршил-Санаа зовох,

Хамгийн сайхан баяр-Хүнд баяр хөөр өгөх,

Хамгийн хоосролт-Өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах,

Хамгийн сэтгэл ханамжтай ажил-Бусдад туслах,

Хамгийн том асуудал-Айдас,

Хамгийн сайхан нойр-Оюун санааны амгалан байдал,

Хамгийн их хүч-Хайр,

Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл-Өөрийгөө өрөвдөх,

Хамгийн дэгжин хувцаслалт-Инээмсэглэл

Хамгийн үнэтэй өмч-Шудрага шулуун зан

Хамгийн найдвартай сэтгэл-Урам зориг

Хамгийн хөнөөлтэй зэвсэг-Буруу үг яриа

гэсэн мөрүүдэд миний бие өөрийн бүхий л үзэл бодол, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг хэвшилээ багтааж өгөхийг хичээсэн. Ер нь залуу хүн өөрийн амьдралдаа итгэх итгэлтэй түүндээ хүрэхийг хүссэн шат дараалал бүхнээ өөрийнхөө дуу хоолойгоор хүргэхийг хичээх хэрэгтэй гэж боддогоос минь үүдэлтэй байх. 

  1. АМЬДРАЛ

Хүн амьдралаас, нарны гэрлээс хамгийн сайхан мөрөөдөл бүхнээ асууж сураглаж болно гэж би үздэг. Амьдрал гэдэг хүн төрөлхтөний бүхий л түүхийн хувьд тайлбарлаж хариулт өгч чадаагүй тэр асуултанд би өөрийнхөөрөө хариулахыг хичээсэн. Миний хувьд амьдрал гэдэг нь

              Амьдрал бол боломж, түүнийг бүү алд

              Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир

              Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл

              Амьдрал бол хайр, тиймээс хайрла

              Амьдрал бол зовлон, түүнийг даван туул

              Амьдрал бол оньсого, түүнийг таа

              Амьдрал бол аз жаргал, түүнийг мэдэр

Миний хувьд амьдрал гэдэг тааж барашгүй таавраар дүүрэн таавар оньсого мэт учир битүүлэг зүйл. Чи түүнд хүрэхийн тулд түмэн саад бэрхшээлийг туулж байгаа чинь ч гэсэн амьдралын нэгээхэн хэсэг. Тиймээс баяр баясгалан, урам зориг, ухаан тэр бүхэн болоод зовлон зүдгүүр ч гэсэн түүний нэгээхэн хэсэг. Эд хоорондоо сүү ус мэт хоорондоо сүлэлдсэнээс чиний амьдрал бүрддэг гэсэн санааг илэрхийлэхийг оролцсон.

  1. ХАЙР

Ер нь хайрын тухай өггүүлээгүй яруу найраг зохиолоо бичээгүй уран бүтээлч дэлхий дээр байдаггүйтэй адил би ч гэсэн хайрын тухай өөрийн мэдрэмжээ гаргахыг хичээсэн юм. Тэгээд яг хайрын тухай бичих, унших болоход хайр гэээч зүйл хичнээн өргөн олон утгатай үг болохыг ойлгосон юм. Аав ээжийн хайр, эх орны хайр, ах дүүгийн ивээл хайраас өгсүүлээд хайрын тухай бичээд барагдахгүй гэдэг нь ойлгомжтой байлаа. Харин хайрын тухай ганц томоохон ойлголт авсан нь чиний хайрласан бүхнээр чинь чамайг бусад хүмүүс хайрлах хэмжээ нь тодорхой болдогийг ойлгосон юм. 

             Хайрлуулахыг хүсдэг учраас эхлээд би өөрөө хайрладаг.

             Хэлсэн үг чинь надад эм болдог

             Хийсэн үйл чинь надад дэм болдог

             Итгэсэн итгэл чинь надад хань болдог

             Инээсэн инээд чинь надад жаргал болдог

             Мөнхийн харанхуй гэж үгүй

              Мөрөн дээр минь гэрэл цацруулж нар мандана

              Үүрдийн ганцаардал гэж үгй

              Үнэнч хайрыг би өөрөө бүтээнэ

              Харанхуй зовлон өнгөрөн одож

              Хан хорвоо гэрлээ түгээхэд

              Хэцүүхэн гунигаа би салхинд гөвж

              Хэний ч биш чиний л тухай гэгээн бодолд хөтлөгдөнө

  1. АЗ ЖАРГАЛ

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа

Анхны яргуй цасан дороос ургадаг шиг

Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг

Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур

Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур

Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө

Агшин хором бүхэн эргэж ирдэггүй

Энэ шүлгийн мэт мөртүүдээс та аз жаргалыг хайгаад хэрэггүй. Таньд байгаа бүхий л зүйл аав, ээж ах дүү, үр хүүхэд чинь тэр чигээрээ аз жаргал юм. Гол нь та түүнийг өөрийнхөөрөө хүлээн авч мэдэрч бусадад шуналгүй бусадтай өөрийгөө хаьцуулах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэхийг оролдсон Монголын уламжлалт шарын шашны гол санаа ч гэсэн иймэрхүү утгийг номлодогтой төстэй. Ер нь та яагаад байгаа амьдралаасаа аз жаргал гээч зүйлийг олж чадахыг хичээдэггүй юм бэ? Билл Гейтс шиг баян болсон ч та өөрийнхөө аз жаргалыг бүтээж чадахгүй гэсэн санаа бөгөөд байгаадай баярлаж улам илүү болохыг хийж бүтээхийг хүссэн өөрийн сэтгэгдэл юм. 

  1. АМЖИЛТ

Цөөхөн хүмүүс амжилтанд хүрдэгийн шалтгаан нь

Ихэнх хүмүүс бүтэлгүйдэл азгүй явдлуудийг

Туулж өнгөрөөхийг хүсдэггүйд байгаа юм.

Урагшгүй байлаа гээд хэзээ ч сэтгэлээр унахгүй

Шаналж суулаа гээд нөхцөл байдал сайжрахгүй

Харин ч урагш тэмүүлнэ

Би энэ амжилт гэсэн сэдвээр бичихийн тулд олон олон арван бизнес спорт, урлагын талбарт амжилттай яваа хүмүүстэй уулзаж учирч байлаа. Тэдгээр хүмүүстэй уулзаж явахад хэдхэн асуудлуудыг үр дүнтэй зохион байгуулж хичээж зүтгэсний хүчинд амжилтанд хүрчээ гэдгийг ойлгож авсан юм. Тэд аливаа асуудалд маш нухацтайгаа хандаж, ямарваа нэгэн бэрхшээл саад учирна гэдгийг урьдчилан харж буцаж эргэж харалгүйгээр уйггүй зүтгэх хэрэгтэй гэдгийг харж байлаа. Тэд цаг хугацаа хором мөч бүхнийг өөртөө тохиолдсон боломж гэдгээр амжилтанд хүрсэн гэдгийг мэдэрсэн. Тиймээс тэдгээр хүмүүсийн амжилтанд хүрсэн талуудыг нэгтгэн “Амжилт” нэртэй цомгийнхоо нэг хэсгийг буй болгосон.

  1. ӨӨРЧЛӨЛТ

Залуу зандан үеийн мөрөөдөл маань хязгааргүй байхад

Дэлхийг өөрчлөхийг хүсдэг байлаа

Хөгширч ухаажсан хойноо

Дэлхий өөрчлөгдөхгүйг ойлгосон юм

Тэгээд мөрөөдлөө багасгаж

Зөвхөн эх нутгаа өөрчлөхөөр шийдлээ.

Гэвч тэр ч бас өөрчлөгдөх шинжгүй байлаа

Улам хөгширсөн үедээ

Хамаг хүчээрээ зөвхөн гэр бүл

Дотны хүмүүсээ өөрчлөх гэж үзлээ

Гэвч бас л болсонгүй

Одоо үхэх гээд хэвтэж байхдаа

Гэнэт ухаарлаа

Эхлээд би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байж

 Ер нь цомгийнхоо энэ хэсэгт “Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас,” гэсэн  санааг гаргахгы хичээсэн бөгөөд аливаа шинэчлэлт өөрчлөлт бүхэн өөрөөсөө эхлэж байж амжилтанд хүрдэг юм гэсэн санааг тодотгохыг хичээсэн юм. Мөн өөрөөсөө эхлэн шинэчлэл хийхдээ ямар шатлалуудаар хэрэгжүүлбэл эхлэхийг заасан тэмдэглэл ч гэж хэлж болох юм. 

  1. БҮҮВЭЙ

Өнөөдөр би

Юу амжуулав

Хэнийг баярлуулав

Хэнийг гомдоов

Юун дээр алдав

Юун дээр онов

Өнөөдөр хэн нэгэнд

Талархалаа илэрхийлсэн үү?

Энэ өдөр

Монгол эх орны төлөө юу хийв

Монгол хүн бүрийн төлөө юу хийв

Гэр бүлийнхээ төлөө юу хийв?

Өөрийн хүсэл тэмүүллийнхээ төлөө юу хийв?

Харин одоо маргаашаа төлөвлөе

Унтахын өмнө нүдээ аниад хэдэн минут

      Өөрийн гол мөрөөдөл, зорилгоо бодит болгож болж байгаагаар төсөөл.

Үүнийгээ өдөр тутмын үйл ажиллагаандаа үндэс болгосноор

Зорилго чинь чиглэлтэй болоход тусалж

Түүнд хүрэх боломж илүү ихээр нэмэгдэх болно.

Энэхүү төгсгөлийн хэсэгт тухайн цомгийнхоо өдөрт тохиолдсон бусад асуудлуудаа нэгтгэн дүгнэж байж дараагийн өдөртөө бэлтгэе гэсэн санааг гаргахыг зорьсон. Ингэснээр энэ хэсэг нэг ёсондоо маргаашийн өдрийн ажлын төлөвлөгөө болон хувирч магадгүй мэт харагдана. Гэхдээ л шөнө унтахынхаа өмнө өөрөөсөө асуудаг би “Би өнөөдөр өөрийнхөө төлөө, өөрийн гэр бүлийн төлөө, эх орныхоо төлөө юу хийж чадав” хэмээн дүгнэдэгтэй төстэй. Анх “Сэрж буй Монгол”  цомог маань бие биенийхээ үргэлжлэл болсон тодорхой төсөөтэй бүлгүүдтэй байна гэсэн санаандаа хүрч чадсан юм. Мөн өөрийнхөө ууран бүтээлийг “Сэрж буй Монгол” хэмээн нэрлэсэн нь залуу үеийнхнийгээ уриалан дуудахыг хүссэн санаа хэдий боловч” Бид эх орныхоо төлөө гэр бүл болоод өөрсдийн төлөө юу хийж чадах ёстойг уриалсан хэрэг юм. 







ДҮГНЭЛТ: 

Дүгнэлт

      Монголд радиогийн сэтгүүлзүйн үүсэн бий болоод нэгэнтээ бараг зууныг элээх гэж байна. Олон үеийн авьаслаг уран бүтээлчидийн хүч хөдөлмөррөөр энэхүү МҮОНР хэмээх байгууллага Монголдоо төдийгүй дэлхий дахинд магтагдсан Монголын мэдээлллийн томоохон салбар болон хөгжжээ. Тэгэхдээ үе үеийн технологи технологийн онцлогийг шингээн хөгжихдөө түүхэн хөгжилийг харуулсан томоохон баялаг фондтой болжээ. 

   Бичлэгийн хувьд ахиц дэвшил гарч, гадна талаас нь өнгөц харуулдаг идэвхгүй арга барилаасаа салж тухайн хүний сэтгэлийн дотоод диелактикийг нээн илрүүлэхэд, нийгмийн тодорхой нэг бүлгийн сэтгэлзүйг гаргаж өгөхөд ихээхэн анхаарч байна. Ингэснээрээ нийгмийн нэгээхэн хэсэг болсон хүмүүсийн дүр, үзэл бодлоор одоогийн болоод ирээдүйнхний хүсэл мөрөөдөл, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход ихээхэн тус болж байна. 

   Монгол улсад радиогийн сэтгүүлзүй бий болсон цагаасаа эхлэн урлагийн олон элементүүдээр баяжин өөрийгөө хөгжүүлсээр ирсэн бөгөөд цаашдаа ч  мэдээллийн салбарын хөгжлийг ашиглан, техник технолгийн хөгжлийг ашиглан хөгжсөөр байна. 

  Мөн түүнээс  гадна хэлбэрийн хувьд улам өөрийгөө баяжуулж, урт хугацааны улиг болсон ярилцлагын мэт хэлбэрээсээ салж богинхон хугацаанд сонирхолтойгоор, өөртөө маш их мэдээлэл агуулсан хөрөг найрууллын хэлбэрийг хүмүүс шаардах болсныг анзаарахад илүүдэхгүй биз.  

   Гэхдээ өөрийнхөө үндэсний уламжлалт бичлэг, радио бичлэгийг бүтээх аргыг өөртөө шингээн, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, техникийн ололтыг хослуулан цаашид хөгжүүлэхэд анхаарах нь чухал. 

   Радиогийн сэтгүүлзүй нь сэдэв хэлбэрийн  хувьд ихээхэн баяжихын хирээр сэтгүүлч уран бүтээлчдээс илүү их мэдлэг чадвар, уйгагүй хөдөлмөр, эрэл хайгуулыг шаардахаас гадна нийгмийг цаашид үргэлжлүүлэн авч явах залуучуудын сонирхолыг энэ төрлийн нэвтрүүлэг нь татахгүй байгаа нь удаан хугацааны туршид тогтсон уламжлалт арга хэлбэрээсээ ангижирч чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс уран бүтээлчид өөрсдийн нэвтрүүлэгтээ орчин үеийн техник технологи болон урлагийн зүйлүүдийг илүү ашиглан хөгжим, дуу, эвлүүлэг дээрээ ихээхэн анхаарал хандуулах шааардлагатай болжээ. 




Ганбатын ОЮУНБАТ























НОМ ЗҮЙ:

Магсарын  ЧОЙЖИЛ “ЧИХНЭЭ СОНСГОЛОНТ РАДИО” 

Н. ШАРАВДОРЖ , Д. БАДАМДОРЖ  “МИНИЙ РАДИО”                                   

БАДАМЫН  ХИШГЭЭ “ МИКРОФОНТОЙ ХАРЬЦАХАД”     

П. ЦАГААН “ ЦАГААН САНАА”                                     

Л. НОРОВСҮРЭН “МОНГОЛДЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН ТҮҮХЭН ТОЙМ”

Л. НОРОВСҮРЭН “БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ” 

Ж. БАТБААТАР “СУУРЬ СЭТГҮҮЛЗҮЙ”

М. ЗУЛКАФИЛЬ “СЭТГҮҮЛЧИЙН УР ЧАДВАР” 

МЕЛВИН  МЕНЧИР “СЭТГҮҮЛЗҮЙН БИЧЛЭГИЙН ҮНДЭС” 

ЛАРС, МЮЛЛЕР “ОРЧИН ЦАГИЙН СУУРЬ СЭТГҮҮЛЗҮЙ”