Профессор С.Даваахүү: Яагаад үндэсний үзэл гол юм бэ гэвэл, мод үндсийг нь, газрыг нь усалж байж ургадаг
7 жил, 3 сар өмнө



Бео энерги, уурга тархи судлаач, Монгол үндэсний гүн ухаан судлаач, химийн багш, АШУҮИС-ийн хүндэт профессор

Бео энерги 1,2,3 номын зохиогч

МОНГОЛЧУУД БИД ОДОО УРАГШЛАХ ЗАМАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ

АШУҮИС-ийн хүндэт профессор С.Даваахүү гуайн ярианаас... 

Тэрээр өдгөө 78 насан сүүдэр зооглосон ч ануухнаараа, үг хэл, оюун машид хурц. Түүнтэй уулзаж ярилцсан хэн хүн маш сайхан эрчим хүч мэдэрч хүлээж авна. Тэрээр химич мэргэжилтэй, Анагаахын дээдэд олон жил багшилсан. Байгалийн шинжлэл, түүх, одон орон, энерги, Монголын түүх, түүний дотор "Өвөг Монголын түүхийг судалж 50 мянган жилээр ерөнхийлөн зурагласан", хүн байгалийн хэлхээ, төрийн тухай мэдлэг гээд тэрээр олон чиглэл, салбараар судалгаа хийжээ. Энэ хүнийг би монголын нэгэн үнэт эрдэнэ хэмээн хүндэтгэж байна. Даваахүү профессорт талархсанаа илэрхийлье. Түүний яриаг Naminchimed Baasan анд сийрүүлж өгснийг сонирхоно уу.МОНГОЛОО МЭДЭХИЙН ТУЛД БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ МЭДЭХ ХЭРЭГТЭЙТанин мэдэхүйн баяр баясал бол хүний хамгийн том сэтгэлийн ханамж юм. Хүн танин мэдэхүйгээр л жинхэнээсээ баясдаг. Би химийн шинжлэх ухаанаас анх их том ухаарал авсан. 108 элемент маш нарийн дэгтэй байдаг. Нэг л атом өөрчлөгдөхөөр огт өөр шинж чанартай болчихно. Өөр хоорондоо урвалд ч мөн адил маш нарийн дэгтэй орно. Нэгийг ч илүү, эсвэл дутуу авахгүй. Тэндээс ертөнцийн алив явдал маш нарийн дэгтэй оршдог, мөн маш нарийн дэгтэй хувирч өөрчлөгдөж байдаг юм байна гэдэг нь ойлгогдоно.Натри гэдэг элемент металь шинж маш хүчтэй, хүрэх л юм өм татаад л аваад явна. Хлор гэдэг элемент амьсгал боогдуулсан аймшигтай хортой хий. Тэр хоёр нэгдчихээрээ бидний өдөр тутам хэрэглэдэг давс болчихно. Номонд байгаагаар, багшийн хэлснээр биш, өөрийнхөөрөө ургуулан бодож, сэтгээд үз. Бодлоо чөлөөтэй тавь. Тэгэхээр нэг юм ухаарна. Толгойгоо ажиллуул. Толгой чинь ажилладаг эд юм шүү дээ. Хүн байгалийн шинжлэх ухааныг заавал мэдэх ёстой.Өндөр боловсролтой сайхан сэхээтнүүд, залуус маш их бий болсон байна. Дэлхийн том том сургуульд суралцаж төгссөн, юм үзсэн харсан, орон орон үзсэн, олон хэлтэй. Гэвч анзаараад байхад тэдэнд маань байгалийн шинжлэх ухааны мэдлэг бага зэрэг дутаад байх шиг байдаг. Түүнээс илүү монголоо мэдэх мэдлэг бүр илэрхий дутагддаг. Боломжийн боловсролтой идэр насны хүн үхрийн годон гэж хаана байдаг юм гэж асууж байна. Тойг, үхрийн годон, борви энэ тэрийг чинь шимт ясууд гэж ярьдаг. Тийм их шимт чанартай байдаг байх нь.Монгол хүүхэд эрт дээр үеэс хонины сүүл хөхөж өсдөг байлаа. Сүүлэнд үл орлуулагдах амин хүчил буюу эссэнциал хүчил гэж нэн чухал юм байдаг. Гаднаас авч болдоггүй. Хүний биед нэн чухал хэрэгтэй зүйл. Тийм зүйл байдгийг манай ард түмэн мэдэж л байсан байгаа юм. Гэтэл сүүл хөхөхийг бүдүүлэг ёс гэж үздэг, үхрийн годон гэж хаана байдгийг мэдэхгүй байгаа том боловсролтон байна. Энэ жижигхэн мэт зүйлсийн чинь цаана чухам том боловсрол, том танин мэдэхүй, ухаарал байдаг. Монголоо танин мэдэхийн эхлэл нь энэ мэтээс эхэлдэг.ТВ9-өөр “Эрдэмт хүн улсын баялаг” гэсэн нэвтрүүлэг явж байна. Дандаа академичид орж байна. Гэтэл бүгдээс нь мөнгө гэж юу вэ? гэж асуух юм. Мөнгөний тухай хүн бүр л нэгийг хэлэх байх, гэхдээ тэр том академичдийн толгойг тэрүүхний төлөө хэрэглээд яах ч юм билээ. Саяхны нэг нэвтрүүлэгт Монголынхоо юугаар бахархдаг вэ? гэсэн асуулт асууж байна. Академичид үүнд л хариулах ёстой. Би анхаарч сонслоо. Гэтэл ихэнх нь Монгол нутгаараа гэж яриад байна. Өөр юм хэлж буй хүн цөөхөн байна. Цорын ганц хүн Нүүдлийн соёл иргэншил гэж хэллээ. Гэхдээ түүнийхээ тухай нэг ч үг хэлсэнгүй. Академийн ерөнхийлөгч Рэгдэл гуай Тусгаар тогтнолоороо бахархана гэлээ. Дэлхийд 205 орон байдаг гэлүү. Ямар ч улс өөрийнхөө тусгаар тогтнолоороо, өөрийн нутгаараа бахархана шүү дээ. Тусгаар тогтнол гээд яривад тэр 205 улс бүгд л Тусгаар улс. Ялгарах юм байна уу?. Рэгдэл гуай харин сүүлд нь Монгол хүнээрээ бахархах ёстой гэсэн санаа хэлж байна билээ.Бидний хойч үеийнхэн, залуучууд маань битгий хэл улс орноо удирдах гээд байгаа хүмүүс, тэр бүү хэл академичид маань ч яг гол амин юм аа олоод, тийм юм шүү гэж хэлж чадаж байгаа юм уу, үгүй юм уу. Энэ тун ноцтой асуулт шүү.Яагаад би энэ мэтийг яриад байна вэ гэвэл Байгалийн шинжлэх ухааныг шинэ нээлтүүдийг мэдэхгүйгээр нийгмийн асуудлыг, ертөнцийг гүйцэд ойлгохгүй л дээ. Түүнийг ойлгохгүйгээр Монголоо ойлгохгүй учраас л тэр юм.Ертөнцийг ойлгох ойлголтыг үндсээр нь өөрчилсөн гээд буй гол онолуудыг, Нобелийн шагналтнуудын гол гол нээлтүүдийг ч сонирхож үзэх хэрэгтэй. Энэ XXI зууны хүн төрөлхтний найдвар бол үүдэл эс гээд байгаа. Энэ эс нь олон сая эс дотор хэдхэн ширхэг байдаг. Ясны эсийг ургуулах гэвэл ясны эсээс, бөөр бөөрнийхөө эсээс, элэг бас элэгнийхээ эсээс ургана. Үүдэл эсийн онцлог юу вэ гэвэл хэрвээ жолоодож чадвал түүнээс ясныхыг ч, тархиныхыг ч ургуулах боломжтой. Нэн орчин үеийн эмчилгээний аргууд чухам энэ үүдэл эс дээр л үндэслээд байгаа юм шүү дээ. Энэ эсийг энэ зууны эхэнд нээсэн, энэ зууны аугаа найдвар гэж үзэж байна. Тэр эс хүний өвдөж байгаа газар очиж байлддаг. Энэ талаар би 2003 онд нэг лекц яриа хийж байсан.Гэтэл эртний монголчуудын танин мэдэхүй энэ үүдэл эсээс цааш гарсан. Олон зуун жилийн өмнө үүдэл эсээс чинад эсийг таньж чадсан. Гарвал зүй, генетикийн талаар монголчуудын танин мэдэж чадсан түвшин дэндүү агуу. Орчин үеийн ШУ-ны мэдлэг хавьтахааргүй. Монголчууд чинь түүхээ энэ гарвал зүйн, генетикийн шинжлэх ухааны суурь дээр бичсэн байдаг. Гэтэл хүн төрөлхтний түүхээ формацийн онол гэх мэтээс цааш гарган бичиж чадаагүй.Монголчуудын хүрсэн танин мэдэхүйн түвшин агуу, гэвч харамсалтай нь өнөөгийн бидэнд энэ агуу ертөнц хаалттай байгаа. Бид тийш нэвтэрч чадахгүй байна. Бид үүдэн дээр нь манаж байгаа ч юу манаж буйгаа мэдэхгүй, бүр төсөөлөх ч үгүй байна. Бид ихэнхдээ Хүн гүрнээс эх түүхээ ярьж байна. Бүр том академич нь хүртэл VIII зуунаас монголчуудын түүх эхэлнэ гэж ч ярьж байна. Мэдэхгүй юмаа байхгүй гэж үгүйсгэж болохгүй л дээ. Чухам мэдэхгүй байгаа учраас л өглөө үдшийн хооронд, үүдэн хоймрын зайд хашчихаад тэр дотроо тонгочоод байна. Монголчуудын түүх тун эртнээс эхэлнэ.Эртний Монголын гүн ухааны хаалгыг нээхийн тулд юуны өмнө байгалийн шинжлэх ухааныг сайтар танин мэдэх хэрэгтэй байгаа юм. Тийм суурь мэдлэггүйгээр монголын гүн ухааны ертөнцийг танин мэдэх боломжгүй. Тархи судлал, амь мандал, оюун мандал, цаг хугацааны нууц, ертөнцийн тэгш хэм гэж юу юм бэ гэх мэтийг мэдэж байж мөнх тэнгэрийн оньс хийгээд Чингис хааны тухай жаахан танин мэдэх суурь дэвсгэртэй болно.2018 онд манайд тархи судлалаар нобелийн шагнал авсан гурван эрдэмтэн ирж, лекц уншсан. Түүнийг сонсож суухад монголоо эрхгүй санаж, бахархаж байлаа. Монголчууд чинь тархины нууцыг аль хэдийнэ онгичоод хаячихсан юм шүү дээ.Тархины хүчийг танин мэдээд Задаар засах бөө ертөнц, Тамирын адыг тахин хэрэглээд Золбоогоор засах бөх ертөнц гэх мэт.Тархинд ямар ямар төвүүд байдаг юм, аль төвийг нь хөгжүүлэхээр ямар онцлоготой хүн болдог юм, аль нь хөгжихөөр аль нь дарангуйлагддаг юм, тархины гол гол нууцууд, ямар ямар эсүүд тархинд байдаг юм, тэр нь яадаг юм, хүн төрөлхтөнд болсон томоохон өөрчлөлт болох гавлын ясны нимгэрэл гэх мэтээр явна. Гавлын ясыг алтаар доторлоод Алтан хуулийн аяга гэж хийдэг байсан нь их учиртай. Өөрөөр хэлбэл монголчууд тархины нууцыг мэддэг байжээ.Мөн энерги гэж их ярьж байна. Энерги мэдээллийг танин мэдэхгүйгээр Монгол ертөнц рүү урагшаа явахгүй. Яагаад гэвэл энэ ертөнц гэдэг чинь матери, энерги, мэдээлэл гэсэн гуравхан юмнаас л тогтож байгаа юм. Матери нь энэ ертөнцийн ердөө дөрөвхөн хувийг эзэлдэг. Цаад 96 хувийг нь энерги, мэдээлэл гэдэг юм эзэлдэг. Үүнийг физикийн шинжлэх ухаан нотлоод, батлаад гаргачихсан шүү. Өнөөгийн энэ Шинжлэх ухааны мэдлэг нь энэ материйн тухай л мэдлэг төдий. Тэгэхээр хүн төрөлхтөн 4-хөн хувийн мэдээлэл дээрх мэдлэгээ бүх мэдлэг гэж төөрөлдөж, тонгочоод, бүхнийг мэдчихсэн мэт аашлаад байж болохгүй л дээ. Хүн төрөлхтний мэдлэг бол энэ матери түвшин дээрээ л байгаа. Цааш нь тэр 96 хувийн энерги мэдээлэл гэдэг түвшинд орж байж, жаахан юм ойлгодог болно. Тэр түвшинд хүрсэн монголчуудын уламжлалт мэдлэг гэдэг бол үнэндээ дэндүү агуу юм аа.Гэхдээ энэ одоогийн мэдлэгийн түвшинд, энэ махбодийн түвшинд тэр мэдлэгийг ойлгоход амаргүй.Өнөөдөр аж үйлдвэрийн IV хувьсгал гэлцээд байна. Энэ хувьсгалын тухай хүн төрөлхтөн бага мэдээлэлтэй байна гэдэг. Энэ IV хувьсгалын үндсэн санаа нь монголчуудын тархины мэдлэг юм. Энэ мэдлэгийн ертөнц рүү чинь аль хэдэн зууны өмнө л монголчууд орчихсон байсан юм шүү. Ген, гарвалын хувьд, удамшлийн хувьд, гариг ертөнц, ерөөс одот ертөнцийн хувьд 472 одон гэрийн гол гол том одуудыг монгол нэрээр нэрлээд, дэлхийгээс тэр одууд хүртэл ямар зайтай байдаг вэ гэдгийг нөгөө гайхалтай 68 оронтой тоогоороо нэрлээд биччихсэн шүү дээ. Бидний ямар ч том академич тэр том тоог уншиж чадахгүй. Тийм юм.Тэгэхээр та бүхнийг зөвхөн өрнөдийн боловсрол, Харвард, Стэнфорд, Оксфордоо төгссөн байг, өчнөөн хэлтэй, технологитой байг, гэхдээ тэр монголчуудын хүрсэн билгийн танин мэдэхүйгээ мэдэхгүйгээр, тийш шагайхгүйгээр хол явахгүй ээ. Энерги мэдээллийн шинжлэх ухааных нь хэлээр ярихаар тэр бүр ойлгогдохгүй. Тэгэхээр энгийн байдлаар илэрхийлэх хэрэгтэй болно. Хүний биед үл үзэгдэх бүрхүүл гэж байна. Тэр дотор хүний хамгийн гол мэдээлэл байдаг. Тэр аура гэдэг нь юу вэ гэхээр долоон давхар бүтэцтэй, шинжлэх ухааны үндэстэй.Аура нэг эст амьтанд байдаггүй, амьтны оюуны хөгжлөөс шалтгаалдаг, оюуны хөгжил ихсэх тутам аура нь ихэссээр байгаад зөвхөн сүүн тэжээлтэн дээр хүрээд, хүн дээр л тэр долоон давхар түвшин нь гарч ирдэг. Тэр нарийн биеийг, ш/у-ны тэр Акимов гэх мэт гол гол судлаачдын нээлтүүдэд тодорхой бий. Аурагийн тухай, нарийн биеийн тухай сайтар мэдэхгүйгээр цаашаа явахгүй. Хүний хувиа бодох үзэл хэр чинээгээр багасна төдий чинээгээр хүний аура илүү гэрэлтэж, тэлдэг нь ч бас хууль юм.Махбодон биеийн энерги гэж байна. Хүний биеийн энергийн хөдөлгөөнүүд, био энергийн хэлбэрүүд гээд үзнэ. Хувь хүн, айл гэрийн энерги, инь, янь энерги гэж юу вэ? Түүний дутагдал, доголдол гэж юу вэ, яаж илэрдэг вэ, түүнийг яаж засаж сэлбэдэг юм, хүмүүс хоорондын энергийн солилцоо, энергийн донор болон вампир гэж юу вэ? Одоо цагт вампирууд их олширсон. Хорь гаруй төрлийн вампир бий. Нарийн биеэ цэвэрлэх арга ч бас бий.Хааны төрсөн өдөр тодорхой байдаг. Түүнийг би сая нийтийн тоололд шилжүүллээ. Мөн шар зурхай болон НАСА-гийн тоололтой харьцууллаа. Гараг эрхсийн нөлөөг нь зурлаа. Хаан маань Ангараг гариг, Нар, Полутони гаригийн ивээлийн хүн юм байна. Хааны хамгийн гол шинж нь энерги юм билээ, Ангараг гаригийг хүчирхэг шинж нь түүний хувийн шинж, энергээ маш хялбархан засаж сэргээж чаддаг чухал шинжүүд бий. Мөн хэзээ ч удирдагчийг эрж хайхгүй, өөрөө удирдагчийн шинжтэй, байнгийн шинэ шинэ бодлоор ямагт дүүрэн байдаг, үзэл бодлын генератор хүн байжээ.Полутони нь оюун ухааныг эрхшээдэг гариг. Энергиэ ихэсгэх, цэвэрлэх ухаан байж. Ерөөсөө энерги зарахгүйгээр юм хийнэ гэж байхгүй шүү дээ. Юм хийе л гэвэл, бүтээе л гэвэл энергитэй байх ёстой.Хүн байгалийн хоорондын солилцооны энерги гэж байна. Ямар нэгэн хүнийг тодорхой гараг ивгээж байдаг. Мөнх тэнгэрийн энерги, оддын энерги гэх мэт зүйлс сансрын энергид бий.Мөн газрын энерги гэж бий. Сайн муу энергитэй газрууд гэж байна, тэдгээрийн шинжүүд ч тодорхой. Хари, Хартманы торууд гээд ч бий. Муу энергитэй газруудад маш тодорхой шинж байдаг.Усны энерги гэж байна. Усны тухай монголчууд дэндүү нарийн мэдлэгтэй байжээ. Нөгөө талаар монголчууд усны эхийг манахаар заяагдсан ард түмэн гэдгийг хэлье. Мангадай нар гэнэ.Ургамал модны энерги гэж бий. Бүх л төрлийн модууд өөр өөрийн гэсэн онцгой өвөрмөц энергитэй. Цэцэгс байна. Ер ургамал модны зарим нь энерги өгнө, зарим нь авна.Хүний гараар бүтээгдсэн эд зүйлсийн энерги гэж байна. Голлон сахиус шүтээнүүд байна.Энерги мөн хэлбэр дүрсээс хамаардаг, түүнийг янтра гэнэ. Түүнийг торсон орноор бодоод тавьчихсан. Мантра гэдэг нь дуу авианы энерги юм. Тооны энерги гэж байна. Тоо маш их энергитэй.Хүний нэрний энерги гэж бий. Хүний нэрэнд орж буй эгшиг болон гийгүүлэгчүүд тодорхой вибраци агуулдаг, нийлэхээрээ долгион болно. Тэр нь эргээд хүндээ нөлөөлдөг. Пирамидийн энерги, фэнгшүйн энерги, мөнгөний энерги гээд ер энергигүй юм байхгүй. Эрдэнийн чулуу бол маш хүчтэй энергитэй байдаг.Одоо манай дэлхийн байршил гуравдах кали югийг дуусгаад өгсөх вапра юга буюу персей мөчир дээр ирж байгаа. Маш их энергийн үйлчлэлд шилжсэн.Гуравдахь кали юга гэдэг нь юу вэ гэхээр оюун санааны уналт болох ёстой эрин юм. Бүх хүн төрөлхтөн ухамсрын доройтолдоо живэх ёстой. Тэр цаг үеийг бид туулаад өнгөрч байна. Тэгээд энерги ихтэй эрин рүүгээ орохоор аяндаа сэргэх юм. Одоо сэргээд эхэлж байгаа.Манай дэлхийн соронзон орны гажилт, пи тооны нууц, хуруугаараа мэс засал хийгчид гэх мэт хачин сонин зүйлс бүгд зүй тогтолд захирагдаж байдаг. Байгалийн хууль юм. Тэр байгалийн хуулийг нэн эрт цагаас танин мэдэж чадсан ард түмэн бол Монголчууд юм шүү.БИД ЗАМГҮЙ БУЮУ ҮЗЭЛ БАРИМТЛАЛГҮЙ ЯВААГанцхан галт тэрэг л замаар явдаг юм биш ээ, ямар ч юм замаар явдаг юм. Нүүдлийн шувуу ч, загас ч замаар явдаг. Харин хүн төрөлхтний хувьд явдаг зам нь үзэл бодол юм. Үзэл баримтлал байхгүй бол чиг байхгүй, хаашаа явахаа яаж мэдэх билээ дээ. Энэ 30 жилд бид чинь юу ярьдаг вэ гэхээр утаа, замын түгжрэл, махны үнэ, вальютийн ханш гэх мэт тулга тойрсон юм л ярив. Хэсэг байшин барих шив дээ, харин бид зам мөргүй буюу үзэл баримтлалгүй явж ирсэн нь энэ цагийн эмгэнэл. Нэг иймэрхүү зам мөр ч үгүй, хаашаа явж буйгаа ч мэдэхгүй, зарим нь шашин ярина, зарим нь бясалгаад бай бясалгаад бай гэнэ. Зарим нь либераль, зарим нь социал үзэл ярина. Ихэнх нь намаа ярина. Ингэсээр байгаад л хагас жаран элээчихлээ. Ер нь үнэхээр шүүмжилмээр байна.Яагаад үндэсний үзэл гол юм бэ гэвэл, мод үндсийг нь, газрыг нь усалж байж ургадаг. Оройг нь усалдаггүй. Нэг мөчир доёийгоод ганцаараа ургадаггүй. Бүх мөчрүүд жигд сайхан ургаж байж мод ургана. Тэр газраас хэр зэрэг шим тэжээл авна, модны иш бүдүүрээд сагсайсан сайхан мод ургана. Байгалийн энэ хуулийг, энэ зарчмыг ойлгох ёстой юм. Улс орын хөгжлийн гол усалгаа нь үндэс буюу үндэснийхээ язгуур мөн чанарыг тогтоон барих явдал юм./Монголын консервативчуудын нэгдлийн уулзалт дээр ярьсан ярианаас .../Энэ ярианы тэмдэглэлийг Naminchimed Baasan анд сийрүүлснийг би энд дахин орууллаа.Догол мөр гаргаад параграфд орууллаа.Уншихад хялбар байдаг юм.Тэр дээр "Толгойгоо ажиллуулж сураарай. Толгой чинь ажилладаг эд юм шүү" гэж хэлснийг нэмж орууллаа.