"ОЮУНЫ ТӨВ"-д оюунлаг тоглоомоор Тогло, Сэтгэ, Хөгж
12 жил өмнө

Алтай центрийн 5 давхарт байрлах ОЮУНЫ ТӨВөөр зочилонгоо гар утсаараа багахан бичлэг хийлээ. Энэ төвийг үүсгэн байгуулагч Ганбаатар ах хэдэн жилийн өмнө Хятадад явж байхдаа нэгэн хятад хүүхэд Пирамид гэдэг тоглоомоор маш чадварлаг тоглож байхыг хараад өөрөө тоглож үзсэн боловч хичнээн оролдоод 1 ч пирамид өрж чадаагүй гэнэ. Тэгээд энэ тоглоомоор монгол хүүхэд ч гэсэн тоглох ёстой гэж дотроо бодоод анхны тоглоомоо 100000₮- тэй дүйцэхүйц юуанаар худалдан авч ирээд хүүгээрээ тоглуулжээ. Удалгүй тоглоомын үр дүн гарч хүү нь математикын хичээлдээ эрс сайжирч, шатар тоглож сурчээ. Энэ үр дүндээ урамшиж дэлхийн оюуны тоглоомыг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОЮУНЫ ТӨВийг нээн ажиллуулжээ. 

Энд хүүхэд эцэг эхчүүд хүрэлцэн ирж оюуны тоглоомоор тоглож, заалгаж худалдан авах боломжтой юм байна. Блог дээрээ оюуны тоглоомуудаа цувралаар танилцуулсан байна билээ. http://oyunii888tuv.blogspot.com/

Уг нь хүүхдийг багаас нь оюуны тоглоомоор тоглуулвал янз бүрийн сөрөг тогоомонд донтохгүйгээс гадна бодох чадвар сайжирна шүү дээ. Эдний төвтэй манай "Яруусал" хүүхдийн хөгжлийн төв тогтмол хамтран ажиллаж болмоор санагдлаа. Энэ төв дээр нь хүүхдийн зөвлөгөө, сургалт тогтмол хичээллэдэг, хажуугаар нь оюуны тоглоомын худалдаа энэ тэртэй хавсарсан байдлаар хийвэл гоё болох юм шиг санагдлаа. Ямартай ч санал тавиад үзнэ ээ.