Ногоо хямдардаг намрын улиралд лууван, хүрэн, шар манжинг хатааж хадгалаад хэрэглэх заавар
10 жил, 6 сар өмнө

Хүнсний монгол ногоо хямд байдаг намрын улиралд лууван, хүрэн, шар манжинг их хэмжээгээр авч хатааж нөөцөлснөөр өвөл, хаварт үнэтэй хятад ногоо авах шаардлагагүй болох юм.

Хатаах ажлын дараалал:

1. Угааж цэвэрлэнэ.

2. Маш нимгэн жижиг хэрчинэ.

3. Агаартай нөхцөлд ил задгай 14 хоног дэлгэж хатаана. Өдөр бүр эргүүлж тойруулж хөдөлгөж хатаана.

4. Хорчийж хатсаны дараа даавуун уутанд хийж ил газар тавьна. Агааргүй битүү нөхцөлд хадгалж болохгүй.

5. Хэдий ч удаан хадгалж хэргэлж болно.

6. Хэрэглэхийн өмнө бага зэрэг дэвтээж ямар ч хоолонд ашиглаж болно.