Монгол хүн танд мөрөөдөл өгье
12 жил, 9 сар өмнө

Болливуудын нэгэн нэрт кино найруулагчаас "Та яаж ингэж баяжиж чадав аа?" гэж асуухад, "Би Энэтхэгийн ард түмэнд мөрөөдлийг нь өгсөн юм чинь, хэнээс ч илүү аз жаргалтай, баян тансаг амьдрахаас яахав" гэж хариулжээ. Тэрээр, би Энэтхэгийн ард түмэнд дуу, хуур, хөгжил цэнгэл, хүсэл тэмүүлэл, амьдрах итгэл өгч чадсан. Тиймээс тэд аз жаргалтай амьдарч чадаж байгаа юм гэжээ.
Тэгвэл Монгол хүн бидний урагш хөдөлгөх итгэл үнэмшил, сэдэл тэмүүлэл юу билээ? Бидэнд мөрөөдөл байгаа юу? Бидний харах чиг, зорих газар, бишрэх үзэл санаа юу билээ? Монгол хүнд хэн мөрөөдөл, итгэл үнэмшил өгөх ёстой вэ?
Бид л Монгол хүндээ сэдэл тэмүүлэл, итгэл үнэмшил өгөх ёстой. Зөвхөн кино гэдэг утгаар нь хэлж байгаа юм биш. Бүхийл салбарт, бүхийл үйл ажиллагаандаа энэ зарчмыг баримталъя.
Та ч бас өөртөө мөрөөдлийг бий болго. Бидэнд итгэл үнэмшил, зорилго тэмүүлэл хэрэгтэй.

Өнөөдөр Монгол хүн танд мөрөөдөл өгье.