МОНГОЛ БЭЛЭГ аян Цагаан сар 2012 үзэсгэлэн худалдааны эргэн тойронд
12 жил өмнө

"Монгол бэлэг" аянг дэмжиж "Нийслэл экспо" группын зохион байгуулсан Цагаан сар 2012 үзэсгэлэн худалдаа UB Palace д болж өнгөрлөө. Голчлон үндэсний үйлдвэрлэгчид цугласан үзэсгэлэн боллоо. Үзэсгэлэнд сүүлийн 3 жилд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээгүй Монголдоо гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ анхдагч "Мандухай хатан" компани, монголдоо ногоогоо тарьж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Багро, Монголдоо гоймон үйлдвэрлэгчТесо компани, "Дархан нэхий", Цагаан идээ үйлдвэрлэгчдийн "Цагаан далай" сан, Гангар шаазан, монгол цамц, савхин бээлий, буриад гутал, арьс ширэн эдлэлийн үйлдвэр, машины чимэглэл, хөөрөг урлаачид зэрэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ирсэн байв.

Үзэсгэлэнгийн үеэр хүмүүстэй хууч дэлгэсэнээ та бүхэнд бас хүргэж байна.

"Цагаан далай" сангийн тэргүүр Пүрэвээ гуайтай танилцаж монгол цагаан идээг хэрхэн дэлхийд гаргаж болох талаар хуучиллаа. Цагаан идээний чиглэлээр насаараа ажилласан хүний үгийг сонсоод аваарай.

Машины чимэглэл үйлвэрлэгч залуус машины хамар дээр суурилуулдаг соёмбыг өөрсдөө цутгаж хийсэн бөгөөд хятадууд монгол дарханы загвар, хийцийг маш хурдан хугацаанд хуубарлаж олноор нь үйлдвэрлэж оруулж ирдэг тухай ярилцав.

Булганы айргийг намарт нь зооринд дарж хөлдөөгөөд өвөл зардаг ахтай хуучиллаа. Намар айраг элбэг байх үеэр 8 тонн айргийг 200-н пошигуудад дарж хадгалаад өвөл зардаг гэнэ. Энэ ахад байсан үхрийн ширээр хийсэн хөхүүр олны анхаарлыг маш их татаж байсан бөгөөд үнэ хаяж хуалдаж авъя гэсэн хүмүүс ч харагдаж байсан.

Хөөрөг зардаг залуутай хуучиллаа. Эмээ, ээжүүд нь зуны турш даалин урлаад цагаан сарын үеэр зардаг гэнэ. Хөөргөний хувьд урд хийгдсэн хөөргүүд оруулж ирдэг зардаг юм байна. Хятадууд элбэг байдаг өөхөн цагаан чулуу ашиглаад хөөргийг олноор нь үйлдвэрлэдэг гэнэ. Тэр залуугийн хэлж байгаагаар бол монголд олон төрлийн сонин сайхан чулуу их байдаг учраас чулуугаар хийдэг урлалыг хөгжүүлвэл маш их боломжтой гэж ярьж байв. Бас нэг сонссон мэдээ гэвэл хуучны урчууд хөөргийг салхиар ухуулдаг байсан гэнэ.