"Монгол блогчид- 2011" наадмыг дэмжиж Шувуу бүтээлээ хандивлалаа
12 жил, 4 сар өмнө

Монгол блогчид наадам нь блогчид болон уран бүтээлчдийг дэмждэг эв нэгдлийн наадам гэдэг утгаар нь би өөрийнхөө бүтээлээр дэмжихийг хичээдэг.

Анхны наадам болох "Монгол блогчид 2010" наадамд "Ширээ" бүтээлээ хандивласан бөгөөд бүтээл маань сугалааны азтан залууд очиж байсан.

Харин энэ жилийн "Монгол блогчид 2011" наадамд "Шувуу" бүтээлээ хандивласан бөгөөд бүтээл маань Монгол блогчид наадмын уриаг зохиох уралдаанд түрүүлсэн нэгэн сайхан бүсгүйд очлоо.

Уран бүтээлч хүний хувьд урлагийг түгээн дэлгэрүүлж, монгол залуусынхаа урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх талаар тодорхой ажлууд хийхийг хүсэж явдаг. Монгол блогчид наадмын үеэр зохиогддог зураач, уран бүтээлчдийг дэмжиж зохион байгуулдаг ажил нь надад их таалагддаг. Монгол хүн бүр чаддаг зүйлээрээ нэгнээ дэмжиж бүгдээрээ хамтдаа сайхан амьдраасай.