МОНГОЛ БЛОГЧИД 2011 наадамд БЛОГОО СОЙЖ ЭХЛЭХ боломжтой боллоо
12 жил, 9 сар өмнө


The New Media Marketing Agency компанийн санаачилгаар "Монгол блогчид- 2010" наадмыг 2010 оны 12-р сарын 3-нд зохион байгуулж байсан билээ. Наадмын нэг зорилго бол монголын блогчдын нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулан сурталчилж, шилдэг блогчдыг тодруулах үйл ажиллагаа байдаг билээ. Шилдэг блогийг тодруулах үйл ажиллагааг шудрага ил тод явуулахыг бид эрмэлзсээр ирсэн. Тиймээс энэ жилийн шалгаруулалтыг бид одооноос эхлэж, блогийн ретингийг тогтоодог олон цахим системүүдийг ашиглаж таны блогийн оноог дүгнэж эхлэлээ. Энэхүү шалгаруулалт нь 1-р шатны шалгаруулалт болох бөгөөд эндээс шалгарсан шилдэг блогуудад салбарын нэр хүндтэй экспертүүдээс санал хураах замаар шилдэгийн шилдэг блогуудыг тодруулж байх юм.

Та блогийнхоо ретингийг тогтоохын тулд https://launchpad.newmediamarketingagency.com хуудаст бүртгүүлж, МОНГОЛ БЛОГЧИД хэсэгт өөрийн блогийг нэмэхэд л хангалттай юм. Мөн та код хуулаад өөрийн блогийг ретингийг блог дээрээсээ шууд харж болно.

Ингээд та өөрийн блогийнхоо үнэ цэнийг өдөр бүр мэдэрж, оноо, байрыг нь хялбараар тодорхойлж, монголын блогуудтай уяа сойлгийг нь тааруулж уралдуулах л үлдлээ дээ. Уяач хүн наадмын маргааш хүлгийнхээ уяа сойлгийг тааруулдаг шиг 2011 оны 12 сарын 3-нд болох МОНГОЛ БЛОГЧИД- 2011 наадамдаа БЛОГИЙНХОО УЯА СОЙЛГИЙГ өнөөдрөөс тааруулж эхлэцгээе!