МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН НИЙГЭМЛЭГ
1 жил өмнө

Бидний тухай

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг 2002 оноос нийгэмд чиглээн сайн дурын үйл ажиллагаагаар ажлын гараагаа эхэлж 2008 оноос үндэсний хэмжээнд тусламж үйлчилгээ зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Албан байгууллага, иргэн, хөдөлмөрийн хамт олонд хувь хүний өөрчлөлт, гэр бүлийн харилцаа, хөдөлмөрийн бүтээмж, эрүүл идэвхитэй амьдрал, бүтээлч сэтгэлгээний лекц сургалт, архигүй амьдралын үзэл санааг дэлгэрүүлэх Оюуны энергийн тусгай хөтөлбөрт эмгүй эмчилгээг хэрэгжүүлдэг.

Одоогоор Багануур дүүргийн 40 иргэн, Хан- Уул дүүргийн 50 иргэн, Хэнтий аймгийн 500 иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, Өндөршил сум зэрэг газруудад тогтмол үйл ажиллагаа хөтөлбөрөө хэрэгжүүлээд байна.

Бид эгнээндээ ТАШЭСТ, ЭИАК, Инээмсэглэж буй гэр бүл ТББ, Төрх зан үйл судлалын үндэсний төв, Сэтгэлийн хөгжил ТББ, МЭХН-ийн лектор групп, Судалгаа эрдэм шинжилгээний төв, Оюуны энергийн төв зэрэг 10 гаруй ТББ- ыг нэгтгэн Монгол эрчүүдийн төлөө үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.

Эрхэм зорилго

Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, архидалтын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, шийдвэр гаргагчид хийгээд иргэдийн хандлагыг өөрчилж, архигүй Монгол улсыг бий болгоно.

Зорилтууд

  1. Өөрийгөө өөрчилсөн хүнээр илэрхийлэгдсэн бодит үр дүнтэй үйл ажиллагааг хөгжүүлэх
  2. Нийгмийг соён гэгээрүүлэх, төөрөгдөл мунхралаас чөлөөлөх, шинэ мэдээлэл хүргэх
  3. Архины хор хөнөөлийг бууруулах нотлогдсон үр дүн туршлагыг дэлгэрүүлэх
  4. Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, ЭИАК- ийг байгуулах

Үйл ажиллагааны чиглэл

- Нийгмийг соён гэгээрүүлэх мэргэжлийн лекц сургалт;

- Оюуны энергийн 9 дэвшил хөтөлбөрөөр архинаас гаргах цогц үйлчилгээ;

- Архины асуудлаа шийдвэрлэсэн хүмүүсээр сайн дурын гэр бүлийн клубүүдийг зохион байгуулах, туслан дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ;

- Амьдрах хүч, итгэл үнэмшил олгох, хөдөлмөрт дурлуулах, чинээлэг амьдралын бүсэд нэвтрэх, өөрийгөө хөгжүүлэх, шинжлэх ухаан технологийн мэдээллээр хангах сургалтууд;

- Төрийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад зориулсан сэтгэлгээ шинэчлэл, хандлага өөрчлөлтийн сургалтууд;

Сургалт хөтөлбөрүүд

Сэдэл төрүүлэх лекц

Архинаас гаргах сургалт

Эр зоригийн хөтөлбөр

Гэр бүлийн хөтөлбөр

Мэдлэгээр анагаах хөтөлбөр

Соён гэгээрүүлэх хөтөлбөр

Нийгэмшүүлэх хөтөлбөр

Үйлчилгээний хамрах хүрээ

  • Олонд танигдсан, өндөр албан тушаалд ажилладаг нэрээ нууцлах шаардлагатай бүлгийнхэн;
  • Өөрийн чин хүсэл, эр зоригоор архинаас гарахыг хүсэгчид;
  • Хүүхэд залуучууд, архи эхлэн шохоорхогсод;
  • Архины хамааралд өртсөн гэр бүлийнхэн;
  • Нэн ядуу, өрхийн орлогогүй, орон гэргүй тэнэмэл иргэд;

Онол арга зүй, оюуны эрхийн үндэслэл

Дэлхийн хөгжингүй орнуудын шилдэг туршлага, зөвшөөрөгдсөн загварууд, СЭМҮТ- ийн зөвлөмж, хамтын ажиллагаа, Академич Л. Эрдэнэбаярын патент бүхий бүтээл эзэмших эрх, Докторант Ж.Цогтсугарын оюуны өмчийн эрх бүхий Оюуны 9 дэвшил хөтөлбөр.

Оюуны энерги, арга зүйн номнууд, Уух уу ухаарах уу хөтөлбөр



Холбоо барих

Утас: 98989993, 95040737

https://facebook.com/Eregteichuud