Миний бүх хүүхэлдэй бодит хүмүүс
14 жил өмнө

2010 оны 4 сард гаргасан үзэсгэлэнгийн үеэр "Улаанбаатар таймс" сонины сурвалжлагч Х.Алтанцэцэг надаас ярилцлага авсан юм. Тэр ярилцлагаа нийтэллээ.

 

Залуу зураач В.Ундраа: Миний бvх хvvхэлдэй бодит хvмvvс
 

Энэ удаагийнхаа “Уран бvтээлч” булангаар нэгэн залуу зураач бvсгүйг танилцуулж байна. Тvvнийг В.Ундраа гэдэг. Үндэсний хэв шинжийг харуулсан хvvхэлдэй зурдаг бvсгvй. Бvр нарийвчилбал аз жаргалтай гэр бvл тvvний уран бvтээлийн гол зангилаа нь. Монгол vндэстэн бид vндэснийхээ хувцсаар бахархаж буй энэ цаг vед vнэд орохоор уран бvтээлч гэж ч болохоор. Тэрбээр монгол vндэсний хувцсаар гангарсан олон гэр бvлийг “Гэр бvлийн амьдралын тухай” нэртэй vзэсгэлэндээ “залсан” байна билээ. Тvvний бие даасан vзэсгэлэн “Сант асар” арт галерейд нээгдсэн юм. Ингээд зураач В.Ундраагийн яриаг уншигчдадаа хvргэе.

-Єєрийн чинь зурагнуудаас Монголоо гэсэн бахархал vнэртээд байх юм. Яагаад гэхээр ихэнх зураг чинь монгол зургийн аргаар зурагдсанаас гадна монгол vндэсний хувцсаар гангарсан харагдана? 

-Би Монголд тєрснєєрєє монгол хvн гэдгээрээ байнга бахархдаг. Бас монгол vндэсний хувцсаар. Манай монголчуудын vндэсний хувцас их тансаг шvv дээ.

Тийм ч учраас Монголынхоо vндэсний зан чанар, ахуй амьдралыг харуулсан бvтээлээрээ vзэсгэлэн гаргаад байгаа нь энэ. Тэр дундаа гэр бvлийн амьдралыг харуулсан зурагнууд их бий. Аз жаргалтай гэр бvлийн хєрєг маягаар зурсан юм. Би бага байхаасаа л зураачдын гаргасан vзэсгэлэнг vздэг байлаа.Vзэсгэлэнгээс монгол vндэсний хувцастай хvмvvсийн зураг хараад сэтгэл их хєдєлнє. Ер нь хvvхэд байхаасаа л vндэсний хувцасныхаа хээ хуар, донж маяг, гайхалтай хийц болоод урыг гайхаж ирсэн дээ.

-Хєрєг гэнээ. Бодитой хvнийг яг тэр чигт нь зурсныг л хєрєг гэдэг юм биш vv? 

-Хєрєг гэхээр тухайн хvнтэйгээ яг адилхан байна гэж ойлгож болохгvй. Миний энэ хvvхэлдэйнvvд ч гэсэн бодит хvмvvс. Тэр тусмаа бvр гэр бvлээрээ байгаа хvмvvс байхгvй юу. Нэг vгээр хэлбэл аз жаргалтай гэр бvлийн хамтдаа зуруулсан зурагнууд. Хvv охин хоёртой нэг гэр бvл байхад хоёр хvvтэй нэг охинтой гэр бvл байх жишээтэй. Бvр нэг хvvхэдтэй залуухан гэр бvл ч энэ vзэсгэлэнд “уригдсан” байгаа.

-Нийт хэдэн гэр бvл “уригдсан” юм бэ? 

-Нийт 25 бvтээл дэлгэгдсэн л дээ. Тэдний дунд найман гэр бvл байгаа. Хамгийн єнєр єтгєн гэр бvл нь таван хvvхэдтэй, долоон ам бvл. Би єєрєє нєхєр охин хоёртойгоо ч энд байгаа. Хvний царайг єєртэй нь ижилсэн зурахдаа гол нь биш л дээ.

Монгол тєрхтэй байх нь миний хувьд чухал. Монгол хvний нийтлэг дvр тєрх болох бага зэрэг жартгар нvд, дугуй царай зэргийг нь зєв дvрслэх нь миний хувьд чухал байдаг гэх vv дээ. Тэгэхээс биш энэ хvн ийм онцлогтой байна гэж тодотгодоггvй. Бусад нь Монголын аж байдал ахуй амьдралыг харуулсан бvтээл.

-Vнэнийг хэлэхэд номын зургаар vзэсгэлэн гаргажээ гэж л бодсон шvv? 

-Хvмvvс намайг гэнэн томоогvй хvvхэлдэй зурдаг гэж ярьдаг л юм. Миний зураг хvн бvрт таалагдах албагvй шvv дээ. Тэгээд ч зарим хvнд хар бараан эсвэл бодит зурагнаас илvvтэй эгдvvтэй хvvхэлдэй маягийн бvтээл таалагдах болов уу гэж бодоод л ийм зураг зурдаг болсон.

Тиймдээ ч миний баримталдаг гол зарчим бол хvний эгдvvг хvргэсэн хvvхэлдэй зурах. Ерєєсєє монгол зураг уран зураг хоёрыг нэгтгэн дундаас нь зургийн бас нэгэн шинэ тєрлийг гаргаж ирэхийг хичээж байгаа л хvн. Би Гандийн нэрэмжит дvрслэх урлагийн сургуулийн монгол зургийн ангийг дvvргэсэн. Харин тvvнийхээ дараа 2005 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг тєгссєн. Энэ хоёр мэргэжил маань намайг уран зургийн ийм нэгэн шинэ урсгал руу чиглvvлсэн байх гэж боддог юм.

-Магадгvй єєрєє залуу хvн болохоор хvvхэлдэй илvv ойр байсан юм болов уу? 

-Магадгvй л юм. Би хvvхэлдэйн киноны цуглуулгатай. Энэ бvхэн маань хvvхэлдэй зурахад нєлєєлсєн байхыг vгvйсгэхгvй. Одоо ч нэлээд олон хvvхэлдэйтэй болоод байна даа. Бvгд л надаас “тєрсєн” болохоор бvгдэд нь хайртай.

-Ихэнх зургийн тайлбар нь “Happy family” гэсэн байх юм. Тэгээд энэ аз жаргалтай гэр бvлvvд єєр хоорондоо юугаараа ялгагдах вэ? 

-Тиймээ. Би иймэрхvv гэр бvлийн зурагнуудаа бvгдэд нь Happy family гэж нэр єгдєг. Зvгээр л аз жаргалтай гэр бvл. Ер нь ямар ч гэр бvл аз жаргалтай байхдаа л гэр бvлээрээ зургаа зуруулна шvv дээ. Хоорондоо ялгагдаад байх юм байхгvй л дээ. Яагаад гэхээр бvгдийнх нь хувьд аз жаргал гэдэг хязгааргvй их баяр баясгалан. Хvvтэй, охинтой эсвэл хvv охинтой бvр хоёр хvv гурван охинтой гэр бvл гэдгээрээ л ялгагдана.

-Хатад бас их зурдаг юмаа даа? 

-Тиймээ. Хуучилж байгаа хатдын зураг их зурдаг. Бас тvvхэн хатад их зурсан шvv. Хамгийн сонирхолтой нь би амьдралдаа нэг л удаа монгол хатны хувцас ємсч vзсэн. Тvvнээс хойш монгол эмэгтэйчvvд ямар их хатуужилтай байсан юм бэ гэж бодсон. Яагаад гэхээр зєвхєн толгойных нь чимэглэл гэхэд маш хvнд юм билээ. Дээрээс нь мэдээж хувцасных нь чимэглэлийн жин нэмэгдэнэ. Єдєр бvр тийм хvнд хувцас ємсч явна гэдэг vнэхээр тэсвэр хатуужил шалгасан хэрэг шvv.

-Ингэхэд яагаад зураач болох болсон юм бэ? 

-Манай аав их уран хvн л дээ. Аавыг юм хийгээд суухаар нь би хараад суучихдаг байсан. Ерєнхийдєє аавыг харсаар байгаад бага зэргийн авьяас маань тэлсэн хэрэг. Аав зурсан зураг бvрийг минь дэмжиж урам єгнє. Бас ямар нэгэн зургийн уралдаанд зургийг минь сойдог байлаа. Тэгэхээр зураач болоход аав минь их нєлєєлсєн гэж би боддог юм.

 

Х.Алтанцэцэг

Эх сурвалж: Улаанбаатар таймс сонин