МАРТ-аар Зэвсэгт хүчний 015-р ангийн дайчин бүсгүйчүүдийг баярлууллаа
12 жил өмнө

Зэвсэгт хүчний 015-р анги дээр очиж, анх удаа олон цэргийн хүүхнүүдийн МАРТ-д оролцож үзлээ. Blue Nun-ий нэрэмжит хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулж баяр дээр нь баяр нэмэхийг хичээлээ. Цэргийн хүүхдүүд гэдэг эршүүд, шулуухан зантай, яриа хөөрөөтэй хүмүүс байдаг юм байна. Тоглоно, хүн явуулна гэдэг бол ярилтгүй, мань мэт нь хөлд нь чирэгдэх юм билээ. Зах зухаас нь жишээ татахад, нэг эгч ингэж хэлж байгаан: "Жилдээ ганц удаа албан ёсоор уух эрх олддог өдрөө болвол босоогоор уугаад болохгүй бол хэвтээрээ ууна аа" гэх жишээтэй. Хэ хэ.

Хандгайтын ардхан талд "Бага баян" цэргийн амралтын газар байдаг юм байна. Энхийн сахиулах ажилд оролцоод ирсэн дайчидад зориулж цоо шинэ амралтын цогцолбор баригдаж байгаа юм байна. Энд баяраа тэмдэглэлээ.

Баяр дээр баяр нэмэх гэж энэ хэдэн хөгжөөнт, авхаалж самбаа шаардсан тэмцээн, багийн уур амьсгалыг нэгтгэж өгдөг хэдэн тоглоомыг тоглууллаа. МИЙН - Жинхэнэ цэрэг бүсгүйчүүдэд тохирсон тэмцээн дээ.

ТЭСРЭХ БӨМБӨГ хамтрагчаа мэдэрч ойлгох чадварыг хөгжүүлэх багийн тоглоом эхлэж байна.

НУУЦ МЭДЭЭ багийн ажиллагаа шаардсан хөгжөөнт тоглоом.