ДЭЭД ОЮУНЫ ОРОН Хүн төрөлхтөний оюун санааны төв
17 жил, 10 сар өмнө

ДЭЭД ОЮУНЫ ОРОН

Оюун санааны төв

Оюуны орон хэмээх энэхүү хүн төрөлхтний оюун санааны төв байгуулах санаа хэзээ анх төрж, яагаад байгуулах болсон тухайгаас яриагаа эхэлье

ДЭЭДИЙН ДЭЭД ОЮУНЫ ОРОН хэмээх оюун санаа хөгжүүлэх газрыг байгуулъя гэсэн сэдэл 1986 оноос эхлэлтэй. Хүүхэд байхад хүмүүс хий орчилтой харьцах явдал байдаг гээд ярихаар тэрний учрыг нь олох гэж их сонирхдог байлаа. 97 98 онд Монгол үндэсний уламжлалт зан үйлийн төв - Сувади цогцолбороо байгуулсан. Сувади нь Дээдийн дээд оюуны орон гэсэн утгатай үг. Массын доод тал нь 8% байх хэрэгтэй. Тэрнээс доош болохоор доройтолд орчихдог. Түүнээс дээш бол тэр ард түмэн хөгжлийн өндөр шатанд хүрэх боломжтой байдаг. Ингээд өөрсдийн олсон мэдлэг, багшийнхаа хэлж өгсөн бүгдийг харьцуулж нэгтгээд 1998 онд “Монгол гэр, нүүдэлчин ард түмний түүх соёл” гэдэг үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Тэрэн дээрээ 2007 оноос хүмүүсийг цуглуулж 3000-аад уран бүтээлч энийг хийх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Монголын олон сайхан уран бүтээлч байснаас уран нугараач Мажигсүрэн, Уртнасан, Норовсамбуу багш, хөөмийч Сундуй зэрэг Монголын сор болсон эрдэмтэд судлаач нар, угсаатны зүйч нар энэ ажлыг дэмжиж байсан.

Гандангаас лам нар ирж бишгүүр, ардын хөгжмийн сургалт, уран бүтээлийн, сийлбэрийн, зургийн, гар урлалын, англи хэлний зэрэг нэлээн хэдэн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдаг байсан.

Бид өглөө 5 цагаас бясалгал хийнэ. 6 цагаас 6:30-ын хооронд хий дасгал хийдэг. Тэнгэрлэг монгол гээд иогийн дасгалыг Дулмаахүү багштай хамтраад явуулдаг. 8 цагаас Билэг билгүүний чинадад өртөөлөх өлзий хутагт номын хүрдэн нэвтрүүлэг. Дараа нь 9 цагаас хурал. Шөнийн 1 цагаас Болсон явдал нэвтрүүлэг явдаг байлаа. Хэд хэдэн радиогоор нэвтрүүлгүүд явуулсан.

Нэвтрүүлгүүд маань хичнээн цуврал болсон бэ?

Хорь гучаад цуврал болсон. Эхэндээ хүмүүс айсан янзтай, тийм ч их оролцдоггүй байсан. Шөнө унтаагүй хүмүүст зориулагдсан танин мэдэхүйн нэвтрүүлэг юм. Энэ нь хий бодь хүчин, бохир эрчим хаана хуралдсан байна, өөрөөр хэлбэл сүнс буг болж босдог буюу “биеждэг” үйл явц хаана байна гэдгийг мэдэх зорилготой.  Үүрийн 4 цагт машин явж байхад нь цонхыг нь тогшиж 17-н түлхүүрээ өгөөч гэдэг тийм газар нэг хэсэг алдартай байлаа шүү дээ. Тэр газрыг очиж аргадна. Тодорхой сөрөг эрчим төвлөрсөн газарт байсан хүмүүсийг өөрсдийг нь юм ороогоод, ажил үйлс нь саатаад байдаг. Тэр ч бүү хэл нэг хохирогчоос болоод муу эрчим үр удамд нь нөлөөлөх нь бий. Бид тэр хүмүүст засаж аргалуулах боломжийг олгодог.

Сайн, эерэг эрчимтэй газруудыг ч мөн хадгалж авч үлдэхийг эрмэлзэж байсан ч мөнгөний хүчинМонголд 16 хайрхан тахиж байжээ. Төвийн 4, Захын 4, Онцгой 4, Содон 4 гээд. Хан 32 хайрханыг тахиж байсан. Эрчимийг цуглуулж болох, орны эзэд хий бод биетүүдийг дуудаж ирээд явуулах боломжийг л олгодог газрууд болгох зорилгоор цаанаасаа томилож байсан.

Нэг хэсэг миний толгойд шүлгүүд орж ирээд шүлгээр цэц булаацалдмаар санагдаад Хүрэлбаатар ах бас ганц хоёр хүмүүстэй хэлэлцэх мэтгэлцэх маягаар ярихад бол өөрөө ч зарим үгсийг нь ойлгохгүй байсан.

Манайхан талийгчдаа бурхантайгаа цуг тахин дээдэлдэг зэргээс болоод нөгөө хүмүүсийнхээ сүнсийг дахин дуудаад байх явдал байдаг. Энэ төрлийн олон зан үйл байдаг ч учрыг нь задлаж ойлгохгүйгээр шууд ахуйдаа хэрэглэдэгтэй холбогдуулж МУЗҮӨ-г байгуулсан юм. Энд хүүхдүүдийг өөрсдийнх нь авъяас чадварын дагуу сургалтанд төлбөргүй сургадаг. Улсын асрамжийн газартай хамтарч ажилладаг.

Бид янз бүрийн тэрслэлүүдийг 30-60 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Энгийн аргачлалаар, жишээ нь цэргийн ангиудын буу зэвсгүүд бүгд дээшээ харсан байдаг. Гэтэл тэдгээрийг доош нь харуулж тавибал энэ олон гэмт хэргүүд багасна. Энэ бол байгалийн энгийн л нэг хууль. /Ийм дадлыг олон нийтэд хүргэх хэрэгтэй/. Тэгсний дараа гэмт хэргийн үзүүлэлт буураад ирэхээр аяндаа ойлгоно. Голдуу хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас л “орны эзэн” дошгирдог.

Хүмүүсийн сэтгэл байгаль хоёр холбоотой. Үүний сүнснийх нь холбоог л идэвхижүүлэх үүднээс харилцан уялдуулах гээд байгаа юм.

Байгалийг доройтуулах гэж хичнээн оролдсон ч, байгаль хариугаа хараахан аваагүй л байна шүү гэж хэлмээр байна. Тэр мэдээллүүд гэрлэн бие дээр чинь хуримтлагдсаар хамгийн сүүлд махан бие рүү чинь орно. Гэхдээ авралгүй биш, танд алдаагаа засах ухаарах боломжийг өгөөд дохио тэмдэг ирээд байхад тэрийг та ойлгохгүй байна. Хүмүүс өнөөдөр, өвдөхөөрөө мөнгөө бариад туслаач ээ гээд очихоор өөдөөс нь өвчин намдаах эм өгөөд л явуулчихдаг. Гэтэл аргачлал нь өөрт нь байж байдгийг хүмүүс анзаардаггүй.

Сүүлийн үед аймгуудын засаг дарга нарт энэ ажлынхаа талаар санал тавихад шууд хүлээж авч байсан.

Бөө удганууд газрыг эрхшээлдээ оруулах гээд догшируулдаг. Зарим нь эздүүдийг нь аваад, зарим нь эсрэгээрээ хөөгөөд явуулчихдаг. Эзэнгүй болсон оронд /газарт/ чинь өвс ургамал ч ургахаа больдог. Бас хүмүүсийн сэтгэлгээнд байхгүй юмыг бид байгальд очоод хийгээд байхаар өрөөсгөл болдог. Байгаль хамгийн хурдан сэргэдэг. Оршихуйг тэтгэгч хүч буюу язгуур үндэс нь байгальдаа байдаг. Гэтэл тэрнийг эрхшээж байгаа хүмүүсийн буруу ү.а-аас болоод сүйдээд байдаг. Өөрсдийгөө чадалтай хүн болчихлоо гэж андуурсан хүмүүс, доодосчуудтай харьцдаг бөө удган нар гээд байна л даа. Тэнгэрүүд бол юу ч биш, бурхан ч юу ч биш, тэрний цаана агуу зүйлс байгаа шүү дээ. Оршихуйнхаа эсрэг, тэрхүү агуу хүчин чадлыг эрхшээгээд тэр хүн яах юм бэ?

Энэ төвийг байгуулснаар ямар үр дүн гарна гэж та харж байна вэ?

Өнөөдрийн бүх гацаа, цоож тэр бүгд тайлагдана. Бүх хүмүүс өөрсдийн гацаа цоожийг олно. Тэр бүү хэл одоогийн төрөлийн тоон үзүүлэлтийг бидний үйл ажиллагаа эхэлсний дараа тоон үзүүлэлт хэр зэрэг буурахыг статистикаар харьцуулаад харж болно. Жишээлбэл ургийн эндэл, төрөлт гэх мэт. Ган гачиг зэрэг байгалийн аюулт үзэгдэл сүүлийн жилүүдэд намжиж байгаль тодорхой хэмжээгээр сэргэж байгааг харж байна. Энэ бол их бясалгал ном хийж, энэ үйлийг хичээн шамдагсдын л хийж буй ажил. Нэг чавганц нэг мааниа чин үнэнээсээ уншихад л тэр нь тус эрдмээ үнэхээр гайхамшигтай өгч байдаг. Нэг өвөө тэнд зурхай зураад од гариг, огторгуй ертөнцийн хөдөлгөөнийг бодоод сууж байна. Ийм агуу зүйл өнөөдөр алдагдсан. Тэгэхээр хүн болгон үүргээ гүйцэтгэхээ больсон, хувь хүний үүрэг хариуцлага, ирээдүйнхээ өмнө хүлээсэн агуу том соёл байх ёстой. Тэр соёл бол тэр чигээрээ үгүйсгэгдсэн байна. Энийг бид ядаж хүнийх нь үүднээс босгож ирэх хэрэгтэй. Тэгэж гэмээнэ хүн хэмээн нэрлэгдэж, сайн сайхан амьдралаа бүтээнэ.

Дэлхий ертөнцийг аврах хүн чинь хаана байна гээд Америкийн ерөнхийлөгч асуусан. Эрдэмтэд үүнийг мэдээд байдаг ч хийх аргачлалаа олохгүй байгаа. Өнөөдөр шашны сүм хийдүүдэд энэ аргыг заадаггүй. Тэгэхээр бид заах хэрэгтэй. Учир нь энэ Монгол үндэстний уламжлал, ухаанд л байдаг. Өөр хаана ч биш. Эрчмийг түгээх газар орных нь мэдээлэл заалттай байх жишээтэй. Тэр нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан.

Одоогийн ШУ-ны судлаад, олж нээх гэж нэрлээд байгаа танин мэдэхүй бол манай өвөг дээдсийн үед байжээ. Эмчлэгдэхгүй гэсэн оноштой, өөрийгөө ч эдгэхгүй гээд кодлочихсон, нөгөө талаас нь эмчлэх боломжгүй гээд кодлчихсон тэр хүмүүс эмчилгээгүй биш ээ, учрыг нь л олохгүй байгаа юм. Тэгэхээр дотроосоо эмчлэх аргыг нь бид заагаад өгчихнө. Өнөө маргаашгүй төрөл арилжих гэж байгаа маш олон хүмүүс хүртэл энэ бясалгал зүйн хичээлд суугаад л хэдэн жил амьдрах насыг олж байна. Эрүүл аргаар, өрөнд орж дараа төрлөө худалдах биш, жинхэнэ бэлгэнд авч эргээд энэрэл хайр, тэр сэтгэлийн эрчмээ зөв түгээх аргачлалыг л зааж байгаа юм.

“Дээд оюуны төв”-д ямар ямар үйлчилгээний заалууд байх вэ? Байгууламжийн бүтэцийн тухайд?

Сургалтын танхим. Үүнд олон нийтийн байгууллагуудаас төлбөргүй сургалт хийх хүмүүс байж болно. Мөн бясалгалын өрөө байна. Манайд хийдэг дасгалуудаас гадна өөрсдийн бясалгах дасгал зан үйлээсээ хуваалцаж болно. Вакуумжсан, тусгай сургалтыг 3 хоногоор ч юмуу хийх боломжтой. Олон хүн бясалгах тусмаа л нөгөө Super V хромосомуудыг дуудаж байгаа юм. Язгуур монгол сүнс, гаралтай хүүхдүүд хөх толбогүй мэндэлсэн байж болно. Энэ хүмүүс чинь сүнсээ л сэрээж байгаа юм. Хүмүүс зөн билгээрээ ирж уулзах замаар бидний ажил явагдана. Энэ 16 сая хүн ерөнхийдөө цуглачих юм бол 7 тэрбумын хэдэн хувь билээ. Наанадаж хөх толботнуудаа сэрээснээр хөх толбот хүн ойролцоогоор 16 сая хүнтэй харьцах чадвартай байх юм. Дараачийн нэг зүйл нь сургалт-урлан музей юм. Амьд үзэсгэлэн гэж хэлж болно. Мониторинг музей хийе гэсэн бодол байна. Дэлхийн хаана ч, очихыг хүссэн газартаа ганц товчлуур дараад л тэндэхийн байгалийн үзэсгэлэн, салхиных нь үнэрийг хүртэл мэдэрч болох, яг л тэнд очсон мэт болох үйлчилгээ юм. Мөн танин мэдэхүйн электрон ном байх. Тэндээс хүүхдүүд сонирхсон шувууныхаа тухай мэдээллийг дэлгэрэнгүй авчихаж болох жишээтэй. Багш шавийн бичиг гэж хөтөлж байсан. Багшаас шавийн дамжлагын хооронд л хөтөлдөг, маш их цаг мөнгө ордог эд л дээ.

Манай сургалтанд ирэх хүмүүст нас хүйс мэргэжил зэрэг ямар ч шалгуур тавихгүй.

Бясалгалын танхим хэдэн хүний багтаамжтай вэ?

Ойролцоогоор 150-200. Сургалтын танхим нь арай жижиг, гэр дуган байж болно.

Нэг том гэр объект дотроо заал танхимууд нь байх уу, аль эсвэл тус тусдаа объектууд байрлах уу?

Төрийн ёслол хүндэтгэлийн зан үйлийн өргөө

Монголд төрж байгаа сүнс болгон агуу ихийг бүтээх гэж төрдөг. Гэвч нийгмийн янз бүрийн сөрөг нөлөөллөөс болоод буруудаад явж байна л даа. Уул нь бүгд мундаг чадвартангууд юм. Бүгд бурхад юм. Сайн цагийн мянган бурхан ч, наян дөрвөн шидтэн ч, мөнх тэнгэрээс эрхшээсэн ямар л хүчтэн байна тэд гагцхүү хөх толботонгууд болж энд л төрдөг. Тэгэхээр Монгол хүмүүний хувь заяа өөдөө байх учиртай, түүнд нөлөөлж байгаа эрчимийн хариуцлага ч өндөр байх ёстой. Энэ мөн чанараас нь хүмүүст ойлгуулбал муу үйл үйлдэх нь багасах байх. Жирийн нэг ойлголтоор бол хүнд харамын сэтгэл төрөхүй гэдэс нь өвдөөд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр хүн чинь за би харамлаад байвал тэгэх юм байна гээд ухамсарлачихдаг. Тэгж өөрийгөө төгөлдөржүүлсэн хүний бүтээмж нь ундраад эхэлдэг. Бүтээмж ундраад ирэхээр улс орны хөгжил эерэг үзүүлэлттэй болно.

Өнөөдөр дэлхийг хэдхэн хүн л жолоодон залж байна. ҮНЭН-ийг далдалж, өнгөцхөн хуурмаг зүйлсээр дэлхийг удирдаж байна. Хэдий тийм ч байгаль эх дэлхий бидэнд сануулж байна, бид цаг нь ирсэн гэж бодож байна.

Үзмэр урлан чухал хэрэгцээтэй. Учир нь бүтээлч сэтгэлгээгээр дамжуулж олон юм мэдэж болно. Хүүхдүүдийн боловсролд анхааръя гэж бодоод байгаа.

Төрийн ордны урд талын пассад Монте хөрөнгө корпорацийн Даваадорж багшийн

Уламжлалт соёл - Оюуны хөрөнгө гээд онол практикийн хурал Төрийн ордонд болж би ч МУЗҮӨ-ийхээ макетийг барьж ороод хамаг юмаа танилцуулаад ярьсан. Гэтэл сүүлд нь нэг нөхөр санаа аваад 16 сая төг-өөр барьчихсан байсан. Тэд өөрсдөө асуудалтай байсан л даа. Олон ч хүмүүс эрсдсэн шдэ.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Хүний сүнс-хий эрчимийг нь сэрээж өгч, бясалгал зүйн аргаар өөр дээрээ төвлөрч эрчимээ нөхөх, өөрийгөө анагаах боломж олгох
  • Эмчилгээгүй хэмээх оноштой хүмүүст амьдрал бэлэглэх - Бясалгах, дотроосоо анагаах замаар.
  • Хүүхдүүдийн танин мэдэхүйн боловсролыг дэмжих - Хүүхдүүдийг хөгжүүлэх
  • Хүмүүст Монгол хүн болж төрснийх нь утга учирыг таниулах - Өөрсдийн үнэ цэнээ ухамсарлах. Ингэснээр буруу муу үйл хийхгүй байх залуур болох.
  • Уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулж хүмүүст төгөлдөршихүйн мэдлэг түгээх.

САНААЧЛАГЧ

Этүгэн авга Пүрэвжавын СҮХБАТ

“Түгээмэл ивээлт” монгол уншлагат хийдийн тэргүүн, монгол бясалгалын багш (доктор, проф)

1965 онд Завхан аймгийн Отгон сумын Буянт голын хөвөөнөө мэндэлсэн. Соёл, угсаатны зүй, буддын гүн ухаан, зурхай судлаач мэргэжилтэй.

1997 онд дээдийн дээд оюуны орон “Сувади” цогцолбор, 2002 онд монгол уншлагат “Буян арвижихуй” хийд, 2003 онд Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөөг тус тус санаачлан байгуулсан.

Монголын соёлын өв цуглуулагчдын холбоо, Гаанжуур Даанжуур судлалын төв зэрэг олон нийтийн байгууллагыг үүсгэн байгуулалцсан.

Дээд ариусгал цуврал, “Бясалгахуй ба бүтээхүй”, “Оюун ухаанаа хөгжүүлэхгүйгээр ядуурал буурахгүй”, “Таван хошуу малын тан эм домоос”, “Дом шившлэг тарнийн хэлхээ”, “Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы түүх шаштир, тайлга тахилга, зан үйлийн товчоон оршвой” зэрэг ном, “Монголын бурханы шашны монгол уншлага”, “Авралын дээд Жанрайсаг бурханы зүрхэн маанийг хөгжөөх хэмээх оршвой”, “Дээдийн номын хур оршвой”, “Маанийн ач тусыг товч төдий өгүүлсэн муу заяаны үүдийг хаагч хэмээх оршвой” зэрэг цомог, хуурцагуудыг бүтээж олны хүртээл болгосон.

21 аймаг, 100 гаруй сумдаар явж буддын гүн ухаан хийгээд ариусгалын бясалгалын мөн чанарын тухайд сургалт зохион байгуулсан.

Сувади орон

Оюун санааны цөм

Нүүдэлчин ард түмний түүх соёл үзэсгэлэн

Уран зураг, гар урлал бүх төрлийн сургалтууд явагдана.

Зарчим

Ногоон барилга

Ил шүтээнгүй,

ДЭЭДИЙН ДЭЭД ОЮУНЫ ОРОН

ОЮУНЫ ОРОН

дээд оюуны орон

Хүн төрөлхтөний оюун санааны төв

Монголын Үндэсний Уламжлалт Зан Үйлийн Өргөө ТББ

Бясалгал бүтээлийн төв

Соёлын музей

Ардын урлагийн хотхон

Соён гэгээрлийн төв

Бясалгалын сургалт