БҮТЭЭЛЧЭЭР ШИЙД, ЗАРДЛАА ХЭМНЭ | START
1 жил, 4 сар өмнө

БАГИЙН СУРГАЛТ, ХӨТӨЛБӨРӨӨ 100% БИДЭНД ДААТГА!

АГААРААР ЦЭНЭГЛЭЕ! ХАМТ ОЛНЫ САЛХИЛАЛТ, ГАДААД ОРЧНЫ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГӨӨ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ, БҮТЭЭМЖТЭЙ, ШИНЭЛЭГ БОЛГОМООР БАЙНА УУ?  #БүтээлчээрШийд #ЗардлааХэмнэ #ИдэвхитэйАмралт

Агаар салхинд хамт олноороо гарч, бүтээлч, сонирхолтой байдлаар сургалт, өдөрлөгөө зохион байгуулмаар байна уу? Амралтын газрууд нь холдоод, үнэтэйтээд, сургалтаасаа илүү зардлыг хоол, байранд үрэгдээд байна уу? Улиг болсон байдлаар биш шинэлэг, бүтээлчээр шийдмээр байна уу?

Тэгвэл БИД 30 хүртлэх хүнтэй байгууллага, хамт олонд зориулсан гадаад орчны #ӨдрийнХөтөлбөрөө санал болгож байна.

1. ТАНИЛЦУУЛГА

Крейтив кэмп нь сургалт, эвентийн зориулалттай гадаад орчны 100мКв сургалтын талбай, 130мКв спорт талбайтай Гүнтийн зусланд байрлах минимал орчин юм. Улаанбаатар хотоос 18км (Зуслангуудаас уулзвараас хойшоо 3км)

Уг кэмпыг 20- 30 хүртлэх хүнтэй байгууллага хамт олонд гадаад орчны сургалт зохион байгуулахад зориулж, Лувсандорж (Luka) багш өөрийн хувийн зусланг түшиглэн байгуулсан. Байгууллага хамт олон агаар салхинд гарч байгальд “АГААР + ЦЭНЭГЛЭЛТ” сургалт, уулзалт хийх сонирхол их байдаг. Амралтын газрууд хотоос хол, үйлчилгээ нь сургалтанд зориулагдаагүй байдаг учир, гол зорилго болох сургалтаасаа илүү зардлыг байр, хоол гэх мэт бусад зардалд төлөх болчихдог. Гадаад, дотоод орчинд оролцооны аргаар багаар ажиллах сургалт хийх болоход зориулалтын зай талбай байхгүйгээс, зоогийн газрын ширээ, сандлыг зөөх, цэментэн талбайд аргалж хийдэг. Тиймээс энэ бэрхшээлүүдийг багасгаж, хөгжиж буй байгууллагуудад зөвхөн сургалт, хөтөлбөрийн зардлаа төлөөд л сургалт хийх боломжийг бүрдүүлэх үүднээс Крейтив кэмпыг байгуулсан.

Уг кэмп нь амралтын газар биш бөгөөд хоол, хоногийн үйлчилгээгүй, зөвхөн сургалт, өдөрлөг, өдрийн хөтөлбөрт зориулагдсан. Уулын өндөрлөгт байрлах харагдац сайхан байгаль, гадаад орчны сургалтын зориулалтын талбай, био 00, угаалтуур, оюуны тоглоом, номын сантай. Тухайн хамт олон хүсвэл өөрсдөө хоол, хорхог, шорлогоо хийж идэх ус, газан зуух, чулуу, хорхогны чанагч, шорлогны зуух, мод түлээ, кофе цайны халуун ус гэх мэт хэрэгсэлээр хангагдсан. Дээшээ 300м өгсөөд ойтой тул ууланд алхах дуртай хүмүүс ойгоор алхах боломжтой.

Сургалтын дараа 24:00 цаг хүртэл тухайн орчиндоо хорхог, шорлогоо хийх, ил гал тойрсон халуун яриа өрнүүлэх, амарч тухлах бүрэн боломжтой.

Та бүхэн зөвхөн сургалтандаа зардлаа төлөөд бусад зардлаа хэмнэх сонирхолтой бол мөн энгийн, минимал, байгальд ойр дотно орчинд татагддаг бол Крейтив кэмпыг сонгоорой.

2. ДАВУУ ТАЛ

  1. ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ: Сургалт хийхийн тулд амралтын газарт илүү зардлууд төлөхгүйгээр, зөвхөн сургалт, өдөрлөгтөө төвлөрөх боломжтой хөтөлбөрт орчин. Сургалт, багийн дасгалдаа гол анхаарлаа хандуулж, бусад илүүдэл зардлуудаа бууруулах боломж;
  2. СУРГАЛТЫН ОРЧИН: Гадаад орчны сургалтын хөтөлбөрт зориулагдсан орчин;
  3. ӨӨРСДИЙН ОРОН ЗАЙ: Зөвхөн тухайн хамт олонд зориулагдсан орчин. Өөр байгууллага, хүмүүстэй холилдохгүй. Янз бүрийн согтуу, хөлчүү хүмүүс хажуунаас оролцож хүндрэл учруулахгүй;
  4. ЦАГТ БАРИГДАХГҮЙ: Заал танхимын цаг хугацааны түрээсэнд баригдахгүй багаараа хамтдаа байх боломж;
  5. ЦАГИЙН ХЭМНЭЛТ: Хотод ойрхон учир замд цагаа үрэхгүй;
  6. ХООЛНЫ АВЪЯАС: Баг хамт олноороо хүссэн дуртай хоолоо хийж, амарч тухлах боломжтой. Энэ нь нэг төрлийн багийн ажил - дасгал болдог.
  7. ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ: Шууд байгаль түшиглэж хээрийн сургалт, tent camp-р гарах үед тулгардаг 00, ус, газан плетк, сандал, ширээ, бороо, шороо гэх мэт олон бэрхшээлд санаа зоволтгүй, дэд бүтцээр хангагдсан орчин;

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ https://www.facebook.com/CreativeCampMongolia/

ХОЛБОО БАРИХ:    88028241, 99861326, 88182020