БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бид үндэсний туйлын давуу тал, нөөц, хүнийхээ ур чадвар, онцлогт тулгуурласан өрсөлдөх чадамжтай байгууллага, бүтээгдэхүүн, төслийг дэмжиж хөгжүүлэх замаар Монгол хүн Монголдоо ажилтай орлоготой, элэг бүтэн, итгэл төгс, бахархал дүүрэн амьдрах нөхцлийг бий болгох эрхэм зорилготой.

Зорилгын тул үндэсний баялаг болсон авъяаслаг бүтээлч хүмүүстэй хамтран үндэсний брэндийг хөгжүүлэх, компани, жижиг дунд бизнес эрхлэгчид болон бүтээлч хүмүүст бизнес хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зөвлөх үйлчилгээ, сургалт өгч, бүтээгдэхүүнээ зах зээлд байршуулж борлуулахад нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаас гадна бүтээлч хүмүүсийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Байгууллагын сургалт хөгжлийн чиглэлээр Хаан банк, Таван богд групп, АПУ, MSM, Макс Молл, Мастер групп, Талх чихэр, Блью Мон групп, Петровис, MCS- Тотал дистрибюшин, Зиг Заг трейд, БОСА Холдинг зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр Гэгээ сургууль, Алтай ятга, ODEL, МНТ түгээмэл эх, Монгол арц брэнд зэрэг бүтээгдэхүүнтэй хамтран ажилласан.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээнд чиглэсэн “Монгол бэлэг” аян, “Монголд үйлдвэрлэв” аялал, “Шинээр маркетингжуулна” аян, “Бүтээлч Монгол” аянг зохион байгуулсан.

Нийгмийн хөгжлийн чиглэлээр Зөв цэцэрлэг, Дээд эрүүл мэнд төсөл, Тэмүүлэл хөгжлийн хөтөлбөр, Сайн хүүхэд төсөл, Teamwork& Teamplay Mongolia хөтөлбөрийг тус тус дэмжиж ажилласан. Бүтээлч хүмүүсийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ижил зорилготой ажлуудыг уялдуулах зорилгоор creativemongolia.com болон FB.com/creativemongolian хуудаст бүтээлч хүмүүс, бүтээгдэхүүн, төслийн мэдээллийн сан үүсгэж олон нийтэд хүргэж байна.

БИЗНЕС, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ, СУРГАЛТ

Бизнесээ хөгжлийн шинэ түвшинд гаргаж, баг хамт олноо хөгжүүлэн идэвхижүүлж бүтээмжээ нэмэгдүүлэх компаниудад зориулж, хүний нөөцийн сургалт хөгжил, маркетинг, брэндингийн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

БИЗНЕСЭЭ ЭХЭЛ СУРГАЛТ, КЛУБ | 2 өдөр 16цаг сургалт, 1 сарын зөвлөгөө

Өөрийн хүсэл тэмүүлэл, ур чадвар, үндэсний давуу талдаа тулгуурлан санаагаа хөгжүүлж ХЯМРАЛЫГ- БОЛОМЖ болгож бодсон ажил бизнесээ ЯГ ОДОО эхлүүлцгээе!

Бизнесээ эхлэх гэж байгаа танд, ажлаа яг хэрхэн юунаас эхлэх вэ, хэрэглэгчид таалагдахуйц зөв бүтээгдэхүүн хөгжүүлж, хэрэглэгчиддээ хэрхэн борлуулах вэ, бүтээгдэхүүний давуу тал, агуулга, танилцуулга, сурталчилгааны мессежээ хэрхэн боловсруулах вэ, багаа хэрхэн бүрдүүлэх вэ, сошиал орчныг хэрхэн оновчтой ашиглах вэ гэсэн олон асуултанд хариулж, амжилтанд хүртэл тань хамт байж зөвлөн дэмжиж үйлчилгээ. www.facebook.com/CreativeMongolian хуудсаар мэдээлэл түгээх боломж.

БҮТЭЭЛЧ ХҮМҮҮСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЭХ

Хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор бүтээлч хүмүүс болон онцлох бүтээгдэхүүн төслийн мэдээллийг санг үүсгэхээс гадна бүтээлч хүмүүсийн уулзалт, Бүтээлч Монгол өдөрлөгийг зохион байгуулж байна. Та бүхэн бас мэдээлэлээ бидэнд ирүүлж байршуулах боломжтой. http://creativemongolia.com