АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
10 жил, 4 сар өмнө

Зохион байгуулалт


Багт хуваагдах

Хөтөлбөрийн баг

Медиа баг

Бэлтгэл ажлын баг

Хэвлэл дизайн

Тайз засалт

Хөгжим техник суурилуулалт

Хөтөлбөр боловсруулах:

Хөтөлбөрийг боловсруулахдаа яриа, уриалга (10 минут) + сэргээх сонирхолтой үйл ажиллагаа (15 минут) + дуу, хөгжим + бүжиг гэх мэт өрөх байдлаар боловсруулвал үр дүнтэй байдаг.

БЭЛТГЭЛ АЖИЛ

  1. Зохион байгуулах газраа сонгох: Аль болох шинэлэг уур амьсгал төрүүлэхүйц газар сонгох. Хүнийхээ тоонд тохируулж сонгох.

  2. Тайз засалт: Том хулдаасан хэвлэлээр фон хийх, ивээн тэтгэгчдийн туг болон Монгол улсын далбаа зэргийг ард байрлуулж өгөх нь сүр өруулж өгдөг.

  3. Орчинг тохижуулах: Захиргаа болон ивээн тэтгэгч компаниудын хийж бүтээсэн зүйлээр жижиг үзэсгэлэн гаргах, үйл явдлын болон түүхэн зургуудаар фото зургийн үзэсгэлэн гаргах, Сумын түүхтэй холбоотой сонин содон түүхэн эд зүйлс, дурсгалын зүйлс зэрэгийг байрлуулах. (Жишээ нь: сумын үүсэл хөгжил, анхны үүсгэн байгуулагч хүмүүсийн зураг) (Энэ оролцогчдыг уйдаахгүй байх, сонирхолыг татах, бахархал төрүүлэх сэдэл болно.)

  4. Хөтлөгч бэлтгэх: Эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн хөтлөгч бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ сайн бэлтгэсэн хөтөлбөр хөтлөгчгүйгээр ар араасаа хөврөх маягаар бас зохион байгуулах хэлбэр бас бий. Муу хөтлөгч үйл ажиллагааг улам нуршуу болгодог.

  5. Нийт залуусыг урих: Урилгыг тараах, эсвэл биечлэн урихдаа анхнаас нь оролцогчидод албан ёсоор зарлаж сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Урилга тараавал хөтөлбөрөө хавсаргах, урилга тараахгүй биечлэн урьж байгаа тохиолдолд компанийн удирдлагууд өөрсдөө амаар урих, хөтөлбөрөө танилцуулах зэрэг нь ажилчидад сэтгэгдэл төрүүлж эхнээс нь л сэдэлжүүлж өгдөг.

  6. Шагнал гардуулах ажиллагаа: Төрийн болон төрийн бус байгууллагаас сум орон нутгйин шилдэг залууст шагнал тодорхойлуулж шоуны үеэр гардуулснаар залууст бахархах сэдэл болно.

  7. Мэдээ/ПР ажил: Шаардлагатай гэж үзвэл хурал зохион байгуулж байгаа тухай мэдээг телевиз, сонингуудад өгч болно.


ЭХЛЭЛ

  1. Машин, мотоциклийн зогсоол: Болох газрынхаа машины зогсоол зэргийг бас харгалзаж үзнэ. Зогсоолыг зохицуулж өгөх, зогсоол хүрэлцэхгүй бол таксигаар ирэхийг сануулах хэрэгтэй. Анхнаанаасаа машин тавих зогсоол олдохгүй бухимдалтай хурал эхлэчихвэл уур амьсгал эвдэрнэ гэсэн үг.

  2. Угтах орчин: Хүндэтгэлтэй болгохын тулд улаан биш юмаа гэхэд хивс дэвсэж дээгүүр нь алхуулсанаар оролцогчидод хүндэтгэлийн сэтгэгдэл төрнө.

  3. Угтагчид: Зохион байгуулагч бүсгүйчүүд зочдыг угтаж авах.


ӨРНӨЛ

Зохион байгуулагчид үг хэлэх

Тэмцээн, уралдаан

  1. Видео үзвэр: Шоуны видео шторк, видео танилцуулга, сумын танилцуулга богино кино

  2. Хүндэтгэлийн мэндчилгээ: Олны танил хүмүүсээр урьдчилан видео мэндчилгээ бичүүлж авч хурлын дундуур үзүүлж гэнэтийн бэлэг болгох.

  3. Удирдлагууды үг: Сумын алсын хараа, үнэт зүйл, сумын хөгжлийн төлөвлөгөөг залуут тод томруунаар ойлгуулж нүдийг нь нээх нь чухал.

  4. Дуу хуур: Олны танил хамтлаг дуучидаас урьж оролцуулах.

  5. Хүндэт зочин: Бас олны танил хүнээр үг хэлүүлвэл хүмүүс их чухлаар хүлээж авдаг.

  6. Хөгжөөнт тэмцээн: Хурлын уур амьсгалыг задлах зорилгоор хөгжөөнт тэмцээн, уралдаант тоглоом зохион байгуулж болно.


ТӨГСГӨЛ

  1. Архив бэлтгэх: Нийт үйл ажиллагааны хүрээнд фото, видео сурвалжлага бэлтгэх хэрэгтэй. Залуусаас шоуны тухай сэтгэгдэлийг нь видео бичлэг хийх,

  2. Гэнэтийн бэлэг: Сонин содон гэнэтийн бэлэг барих, уралдаан зарлах, өмгөмжлөл шагнал олгох гэх мэт.

  3. Дурсгалын зураг авалт: Оролцож буй залуус зурагаа даруулах боломж олгох.

  4. Бэлэг дурсгалын зүйл гардуулах: Хурал тарах үед, холдингийн жижиг тэмдэг, логотой будболк, бал, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт бэлэг дурсгалын зүйлс гардуулж өгснөөр мөн л компаниа дурсах код үлдээж байна гэсэн үг.

  5. Уриа дуудлага хамт хэлэх:


СУЛ ЦАГИЙГ АШИГЛАХ (завсарлага, хий цагийг хийх зүйлтэй байлгах)

  1. Фото зургийн жижиг үзэсгэлэн гаргах

  2. Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой үзмэр бэлтгэх.

  3. Фото зураг шууд угааж өгөх үйлчилгээ


Жамсранжавын ЛУВСАНДОРЖ