Амьдралын томъёо
10 жил, 11 сар өмнө

Өөрийгөө үнэхээр аугаа төрсөн гэж нот бод! Гагцхүү хэнд ч бүү үг дурс!

Үнэмлэхүй аугаа үйлд зорь! Хонь мэт номхон хүлцэнгүйгээр, сэтгэл завсаргүй хичээн үйлд! 

Үйлийнхээ үнэ цэнд үнэхээр итгэ! Гагцхүү хэнд ч бүү ам бард!

Итгэлээ үгүйсгэгдэшгүй үнэнд барь! Ертөнцийн чанад дотор өөр үнэн үгүйд цээжээ ягштал үнэмш !

Үхэн үхтлээ үйлийнхээ үргэлжлэлд бүү эргэлз! Үхэр мэт..... яг л үхэр мэт бүү эргэлз!

Энэ бөгөөс жаргалтай амьдралын "нууц томъёо" !